UBLife Logo
Спорт

Саудын Араб дэлхийн аваргын эхний "шуугиан"-ыг дэгдээж, Аргентины шигшээ багийг хожлоо

Саудын Араб дэлхийн аваргын эхний "шуугиан"-ыг дэгдээж, Аргентины шигшээ багийг хожлоо

Хөлбөмбөгийн дэлхийн АШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөд Америкийн бүсээс Бразил болон Аргентины шигшээ багууд урьдчилсан шатны тоглолтуудад ганц ч хожигдолгүйгээр дэлхийн АШТ-д оролцох эрхээ авсан билээ. Ялангуяа Аргентины шигшээ баг сүүлийн 36 тоглолтодоо хожигдоогүй юм.

Тэд өнөөдөр дэлхийн АШТ-ий эхний тоглолтоо Саудын Арабын эсрэг хийж, тоглолтын эхний хагаст гоолын боломжийг олонтоо үүсгэн, довтолгооны хувьд илт давуу тоглосон. Гэсэн ч торгуулийн цохилтоор Месси гоолдсоныг эс тооцвол долоон удаа отон тоглолтод орж, бөмбөгөө хураалгав. 

Харин хоёрдугаар хагас эхлээд төд удалгүй Саудын Арабчууд хоёр гоолыг дараалан оруулж, түүнээс хойш Аргентины довтолгоо ч төдий амжилттай бололгүй байсаар 100 гаруй минут үргэлжилсэн урт тоглолтын төгсгөлд Саудын Араб 2:1-ээр хожлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.