UBLife Logo
Newsfeed

Женни анх удаа "Vogue" загварын сэтгүүлд редактораар ажиллажээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Женни анх удаа "Vogue" загварын сэтгүүлд редактораар ажиллажээ

BLACKPINK хамтлагийн Женни дэлхийн нэрт "Vogue" сэтгүүлийн Өмнөд Солонгосын тусгай дугаарт загварын редактораар ажиллажээ. 

Женни өмнө нь "Vogue", "Elle", "Cosmopolitan", "Bazaar", "Dazed" гэх мэт дэлхийн загварын тэргүүлэх сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, загвар өмсөгчөөр ажиллаж байсан ч загварын редактораар ажилласан нь анхных юм. 

Тэр өөрөө нүүр будалт, үс засалт, загвар, сэтгүүлийн хэв маягийг гарган хар цагаан өнгөт гэрэл зургууд дэлгэсэн нь загвар шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. 

2018 онд түүнээс айдол, к-поп уран бүтээлч биш байсан бол ямар ажил хийх байсан талаар нь асуухад "Загварын сэтгүүлийн редактор эсвэл загвар зохион бүтээгч" гэж хариулж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.