UBLife Logo
Newsfeed

Канье Уэстэд урам хугарсан фенүүдийнх нь шивээсийг үнэгүй арилгаж өгч байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Канье Уэстэд урам хугарсан фенүүдийнх нь шивээсийг үнэгүй арилгаж өгч байна

Лондоны "Naama Tattoo" гэх шивээсний салон дуучин Канье Уэстэд урам хугарсан фенүүдийнх нь шивээсийг үнэ төлбөргүй арилган өгч буйгаа зарлажээ. Нэрээ "Ye" хэмээн солиод буй Канье Уэст саяхан сошиал сүлжээнд еврейчүүдийг үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан утгатай пост сэтгэгдэл ихээр оруулах болсноор олон мянган хүмүүсийн дургүйцлийг төрүүлэн, түүнтэй хамтран ажилладаг олон улсын тэргүүлэх брэнд компаниуд хамтран ажиллахаа больсон юм. 

Иймээс тус шивээсний салон Канье Уэсттэй холбоотой үг хэллэг, нэр, дууны үгийг нь шивүүлсэн фенүүдэд нь үнэгүй үйлчлэн арилгаж өгөхөөр шийджээ. 

Сүүлийн нэг сарын дотор хэдэн арван хүн уг салоныг зорин Канье Уэсттэй холбоотой шивээсээ арилгуулан, эсвэл даруулан өөр шивээс хийлгэх хүсэлтээ илэрхийлжээ. 

Эх сурвалж: Entrepreneur.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.