Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"House of the Dragon" цувралын архитектурын шийдлийг товч өгүүлэх нь


8 жилийн турш дэлхий дахиныг байлдан дагуулсан “Game of Thrones” цувралын өмнөх түүхийг өгүүлэх “House of the Dragon” цувралын эхний бүлэг 2022 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. “Game of Thrones” цувралын гол дүр Даэнерис Таргариенийг мэндлэхээс 172 жилийн өмнөх Таргариений удам, хаан ширээний төлөөх тэмцлийг өгүүлэх уг цуврал томоохон байгалийн түүхийн музейн үзмэр мэт аварга том луугийн гавал, өвөрмөц загвар бүхий цайзууд, илүү сүрлэг төмөр сэнтий зэрэг зураачийн багийн ажлаараа үзэгч биднийг гайхашруулсан. Тэгвэл цувралын ерөнхий зураачаар Жим Клэй ажиллажээ. Тэрээр өмнө нь “Belfast”, “Love Actually”, “Children of Men” зэрэг бидний сайн мэдэх кинонуудад зураачаар ажиллаж байсан түүхтэй. 

“Game of Thrones” цувралын архитектур болон дотоод засал чимэглэл нь дундад зууны үеийн Европын уран барилгын шийдэлд суурилсан байдаг. Харин “House of the Dragon”-ыг өмнөх цувралтайгаа төстэй боловч цаг үеийн хувьд ялгаатай уур амьсгалтай болгохын тулд ерөнхий зураач Жим Клэй дундад зуунаас ухарч, Ромын эзэнт гүрний уран барилгын шийдэлд суурилсан загварыг бүтээжээ. 

Цувралын үйл явдал түлхүү өрнөдөг “Red Keep” цайзын өнгө төрхийг зөв гаргахын тулд Жим Клэй эрт үеийн Испанийн архитектурын шийдлийг ашигласнаас гадна муу санаа, башир зальд хучигдсан түгшүүрт уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд зохиолч Хилари Мэнтелийн “Wolf Hall” гурамсан ботиос санаа авчээ. “Wolf Hall”-ын үйл явдал арванзургаадугаар зууны эхэн үед өрнөдөг бөгөөд VIII Хэнри хааны зөвлөх Томас Кромвеллийн тухай өгүүлдэг. “Red Keep” цайз том шат, цэлгэр цонх, өргөн хонгилуудтай байдаг нь Отто Хайтауэрт бусдыг ажиглах, тагнаж мөрдөх хангалттай орон зайг бий болгоход зориулагджээ. Өөрөөр хэлбэл, цайзын архитектурын шийдэл нь Отто Хайтауэрт хэн хэнтэй ярьж, хэн хэнтэй хонгилоор алхаж буйг харж, болзошгүй аюул заналыг урьдаас тооцох боломж олгохоор загварчлагдсан аж. Мөн Жим Клэй загвараа бүтээхдээ Отто Хайтауэрын дүрийг “Wolf Hall”-ын Томас Кромвэллээр төлөөлүүлэн төсөөлж байсан гэжээ.

Мөн зураачийн багийн хамгийн чухал ажлуудын нэг нь уран зөгнөлт биетүүдийг бодит мэт дүрслэн бүтээх байв. Үүний нэг жишээ нь, “Red Keep” цайзын тахилын ширээний дээр байрлах аварга том луугийн гавлын яс юм.

“House of the Dragon” цувралын эхний бүлэг 3 өөр  гэр бүлийн түүхийг өгүүлдэг ба Жим Клэй эдгээр гэр бүлүүдийн сууц болон аж байдалд  өөр өөр өнгө төрхийг шингээхийг хичээжээ. Тухайлбал, “High Tide” цайзад Византийн эзэнт гүрний үеийн уран барилгын шийдэл түлхүү зонхилдог бол “Red Keep” цайзад дундад зууны үеийн ерөнхий уур амьсгал зонхилдог. Харин “Dragonstone” цайзад байх “бяцхан ертөнц” бүхий ширээг зүгээр ч нэг чимэг бус, зохиолын дараа дараагийн үйл явдлуудад зай гаргаж, зохирол үүсгэх үүрэгтэй цогц зохиомж болгон хөгжүүлжээ.

Мөн уг цувралын төмөр сэнтий нь “Game of Thrones” цувралд гаргадгаас илүү сүртэй бөгөөд Таргариений удмын хахир тэмцэл, дотоод үймээн самуун, ирээдүйгээсээ хэд дахин зэрлэг өнгөрсний бэлгэдэл болсон байв.

“House of the Dragon” цувралын байгууламж нь 2500 метр кв. талбайтай бөгөөд 300 ажилчин 4 сар хагасын турш барьжээ. Мөн Жим Клэй бодит ертөнцөд өрнөдөг киноноос илүү хийсвэр, зөгнөлт кинонд ажиллахад эрх чөлөөтэй, сэтгэл хөдлөм байдаг тухайгаа дурдсан байв. Тэрээр ноорог загвараа гаргахдаа дижитал хэрэгсэл ашиглахаас татгалзаж, цаас, харандаа нийлүүлэхийг илүүд үздэг нэгэн аж. 

Эх сурвалж: “Dezeen” сэтгүүл

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.