Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Харүки Мүракамигийн "playlist": Блюз + Битлз + анир чимээгүй...


Японы орчин цагийн нэрт зохиолч Харүки Мүраками дуу хөгжмийн маш өргөн мэдлэг мэдрэмжтэй, жар далаад оны хөгжмийн бүхий л төрөл жанр, тэр дундаа жазз хөгжимд дурлагч гэдгээрээ алдартай.

Түүний ажлын өрөөний хананд 10 мянга гаруй пянзнаас бүрдсэн маш том цуглуулга, хажуух тавиурт нь тоолж амжаагүй ихэвчлэн жаззаас бүрдсэн CD-үүд, 1000–2000 гаруй дуутай 7 ширхэг ipod бий. Амрах үедээ тавиурынхаа дэргэдэх буйданд хэвтэн сонсох бол зохиол бүтээлээ бичиж байгаад гацах юм бол суусан чигтээ тайван суугаад хөгжмөө сонсдог гэжээ.

“Хоёр л төрлийн хөгжим бий. Сайн хөгжим ба бусад… Тэгэхээр жазз ба сонгодог хөгжим нэг төрөлд хамаарах нь. Хөгжим, аялгууг таашаахын аз жаргал нь сайн хөгжим төрөл жанрт баригддаггүй, түүнээсээ даван гарч чаддаг оршино” 

- Харүки Мүраками

2016 онд Мүраками Бостоны Симфони Оркестрын удирдаач найз Сэйжи Озаватай хөгжмийн ертөнцийн талаар дэлгэрэнгүй хуучилсан яриагаа “Absolutely on music” ном болгон хэвлүүлсэн бөгөөд уг номондоо Бетховеноос Германы XIX зууны хөгжмийн нэрт зохиолч Брамс, Канадын хөгжмийн зохиолч Гленн Гульдаас XX зууны Леонард Бернстайн, Чех зохиолч Махлерээс унгарын Барток хүртэл, мөн сонгодог дууриас рок'н ролл, поп хүртэлх дэлхий дахиныг хамарсан хөгжмийн өргөн сэдвээр ярилцжээ.

Дуртай хөгжмийнхөө тухай ном хүртэл гаргасан Мүракамигийн зөвхөн зохиолд нь дурдагддаг дуунуудыг жагсаах юм бол маш урт, хэдэн цагийн жагсаалт гарна. 

Мүракамигийн жазз "playlist":

Онцлох дуунууд:

Мүраками 2018 онд Токиогийн төв радиод өгсөн ярилцлагадаа өөрийн хамгийн дуртай гэх рок'н ролл болон жаззаас бүрдсэн 8 дуугаа тоглуулахдаа жазз төгөлдөр хуурч Доналд Фажений "Madison times" блюз аялгууг хамгийн эхэнд нь нэрлэж байж. Бараг 20 гаруй жазз хөгжимчдийн уран бүтээл "Madison times".

Мүраками: “Би 13 настайгаасаа жазз сонссон. Зохиолч болох, зохиол бичихээс илүү би хөгжимд шимтдэг байлаа. Жазз блюзийн ритм, хөг аялгууг шимтэнгээ бичих гэдэг миний хувьд бүжиглэх шиг гойд мэдрэмж. Би чинь барагтай бүжиглэдэггүй хүн шүү дээ. Жазз миний хувьд оюун бодролын аялал. Хэрэв миний зохиол танд хялбар уншигдаж, ойлгогдож байвал бид хөгжмийн ижил мэдрэмжтэй хүмүүс гэж хэлж болох юм” гэжээ. 

Тэр “Жаззын тухай 3 эсээ” номондоо “Зохиол бичихэд оюун бодол хөвөрч оддог. Жазз уран бүтээлчдээс Стэн Гетз, Гэрри Муллиган, Майлэс Дэвис, Чарли Паркерт дуртай хэмээн хэлээд эдгээрээс Майлис Дэвисийг хамгийн их сонссон хэмээн онцолжээ.

Майлис Дэвис бол 1926 онд америкт мэндэлсэн жазз хөгжимчин, хөгжмийн зохиолч бөгөөд XX зууны жаззд үнэлж баршгүй өөрийн гэсэн дүр төрхийг бий болгосоноор нь “жазз хөгжмийн өнгөт ноёнтон” хэмээн алдаршиж байв. Мүраками гүйлтээр хичээллэдэг, бүр гүйлтийн улсын аваргын тэмцээнд ч амжилттай оролцож байсан бөгөөд гүйхдээ ихэвчлэн рок'н ролл хөгжим сонсдог, учир нь гүйхэд дагаж дуулж чадахаар, хурд нэмэхээр дуу хэрэгтэй гэсэн удаатай.

Дээрх ярилцлагийн төгсгөлд Мүраками Бен Сидраны дуулсанаар “Knockin’ on Heaven’s Door”-ийг мөн онцолжээ. Тэгэхэд нь сэтгүүлч “Таны оршуулгаар ямар дуу яваасай гэж та хүсч байна” гэхэд “Чимээгүй байсан нь дээр” гэсэн бол “Та муур, хөгжим хоёрын алийг нь сонгох вэ?” гэхэд хариулсангүй дуугүй өнгөрсөн гэдэг.

“Анир чимээгүй! Миний олж мэдсэнээр анир чимээгүйг ч мөн сонсож болдог” 

- Мүраками Харүки

"Норвегийн ой"

Зохиолчийн хувьд Мүракамид хамгийн том амжилт авчирсан зохиол яах аргагүй "Норвегийн ой". 1987 онд анх хэвлэгдсэн энэхүү зохиол нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэн, нэрд гарах эхлэл нь болсон гэдэг. Одоогоор бол 50 гаруй хэл дээр орчуулагдсан энэхүү бүтээлийг Битлз хамтлагийн ижил нэрт дуунаас салгахын аргагүй. 

Япон ханзаар бичсэн "ой" гэсэн үг нь модон материалыг биш ой модны утгийг илэрхийлнэ. “Ой мод болон төсөөлөл уг романд чухал үүрэгтэй” гэж Мүраками хэлж байв.

"Норвегийн ой" зохиолд Битлз, Майлис Дэвис, Бий жий, Хэнри Манчини болон сонгодог бүтээлүүдээс Брамс, Моцарт, Бетховен, Шуберт зэргийн 70 гаруй дуу, аялгууны нэр дурдагдана.

Доорх жагсаалтад зохиолын эхлэлээс төгсгөл хүртэл дурдагдаж буй ихэнх дуу, аялгууг оруулжээ.

Зохиолын эхлэлд гол дүр Тору Ватанабэ нисэх онгоцны буудалд дээрх Норвегийн ой дууг сонссоноор дурсамжаа санагалздаг даа. 

Ватанабэ Наокод Зул сараар хамгийн дуртай Dear Heart дуу нь багтсан Хэнри Манчинигийн цомгийг бэлэглэдэг. Тэд хамтдаа Брамсийн 4-р симпони бүхий тоглолтод очих гэж байсан ч чадаагүй, залуус байшингийн дээвэр дээр хөршийнх нь байшин шатахыг харан суухдаа Lemon Tree, The magical dragon-ий Puff , Five Hundred Miles зэрэг дууг дуулдаг зэргээр Мүраками хүний илэрхийлэгдэшгүй дотоод мэдрэмжийг дуу хөгжим, ая аялгуугаар чадварлаг илэрхийлэн зохиол бүтээлдээ шигтгэн өгчээ. 

“Би үргэлж л хайраар цангаж явдаг байв. Даахаа байтлаа их хайраар өөрийгөө дүүргэхэд юу мэдрэгдэх бол гэхийг мэдэхээс тэсэн ядна”

- "Норвегийн ой" зохиолын хэсгээс

"Эрэг дээрх кафка" зохиолын өмнөх үгэнд дурдсанаар зохиолд Софоклын Эдип хаан жүжиг, Мүрасаки Шикибүгийн Гэнжийн туульс, В.Шекспир, Г.Гегель, А.Чехов, Н.Соосэки, Ф.Кафкагийн зохиолууд, Л.Бетховен, Ф.Шуберт, Ж.Пуччини нарын сонгодог бүтээлүүд, жар далаад оны хөгжмийн бүхий л төрөл жанр, Испаний иргэний дайн гэхчлэн дэлхийн түүх, уран зохиол, гүн ухаан, соёл урлагийн олон онцгой үйл явдлыг холбон харуулсан зохиол юм. Энэ зохиолоос онцлох аялгуу бол яах аргагүй зохиолд дурдагддаг Мүракамигийн шүлгийг нь бичсэн Эрэг дээрх Кафка дуу юм…


“Заримдаа хувь заяа тасралтгүй чиглэлээ өөрчилдөг түр зуурын элсэн шуургатай төстэй. Чи түүнээс зайлах гэж алхаагаа өөрчилнө. Тэр даруй шуурга ч чамайг дагах мэт чиглэлээ өөрчилнө. Чи ахиад л өөр тийшээ эргэнэ. Шуурга мөн л чамайг даган эргэнэ”

 - "Эрэг дээрх кафка" номын хэсгээс


Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
2023.01.26
Алисагийн тэмдэглэл: Нулимстай, ганцаардалтай өдрүүдэд намайг "тэврэн авдаг" 10 зүйл
2
2023.01.24
Doja Cat загварын шоун дээр 30 мянган шигтгээгээр биеэ бүрхэн ирж олны харааг булаалаа
3
2023.01.23
Playlist: Даваа гарагийг даван туулах эрч хүч өгөх 10 дуу
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
13 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0