Өмнөд Солонгосын найруулагч Бун Жун У 2020 онд Шимэгч киногоороо Оскарын "Шилдэг кино"-ны шагналыг хүртсэн билээ. Ази төдийгүй гадаадын гэх тодотголтой олон улсын уран бүтээлчдийг Оскарт нэг алхам ойртуулсан тэрбээр өдгөө ‘Mickey 17’ кинон дээр ажиллаж буй.
Тэгвэл Warner Bros компани эл бүтээлийг 2024 оны гуравдугаар сарын 29-нд дэлхий даяар нээхээр болсноо зарлаж, киноны богино трэйлерийн цацлаа.
Киног Эдвард Эштоны энэ оны эхээр хэвлэгдсэн 'Mickey 7' номоос сэдэвлэсэн бөгөөд гол дүрд Роберт Паттинсон, Стивен Йен, Наоми Акки, Тони Коллетт, Марк Руффало нар тоглож байгаа аж.
Энэхүү шинжлэх ухааны зөгнөлт триллер номонд Нифлхайм хэмээх гаригийг колоничлохоор илгээсэн экспедицийн талаар өгүүлдэг. Тэдэнд оногдсон даалгавар амь насаа алдахуйц туйлын эрсдэлтэй. Гэхдээ экспедицийн гишүүд нас барахдаа ой санамжаа хуулбарлан үлдээж, хувилсан бие рүүгээ шилждэг аж.
Эх сурвалж: Hollywood Reporter