UBLife Logo
Newsfeed

Хятад залуусын дунд танихгүй хүнтэй ҮНСЭЛЦЭХ трэнд гарчээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хятад залуусын дунд танихгүй хүнтэй ҮНСЭЛЦЭХ трэнд гарчээ

Хятадын сошиал сувгууд "zui you" буюу "сохор үнсэлт" гэх трэнд болон үүнийг хэрхэн турших талаарх зөвлөгөө мэдээллээр дүүрчээ. Залуус танихгүй хүнтэй онлайнаар танилцаж, нэрээ нууцлан уулзаад шууд л үнсэлцэх гэнэ. Ингээд эхний үнсэлт таалагдаж, нэгэндээ татагдвал дараа дараагийн болзоонд нэгнээ урих дүрэмтэй. 

Коронавирусийн дэгдэлт ахин эрчимжиж буй энэ үед ийн танихгүй нэгэнтэй үнсэлцэх нь буруу хэмээн шүүмжлэх хүмүүс их байгаа ч, "Аль болох хурдхан нэгэндээ тохирох эсэхээ мэдсэн нь дээр" гэж зөвтгөх тал ч цөөнгүй байна. Нэгэн оролцогч эмэгтэй "Үнсэлцсэн хүн бүр үерхэх албагүй. Үнсэлцэж таашаал авах нь надад таалагдсан. Хайртай хүнээ үнсэж буй мэт мэдрэмж төрсөн. Гэхдээ би үнсэлцсэн залуустайгаа ахиж уулзаагүй" гэжээ. 

"Үнсэлт хүнийг бие махбодын болон сэтгэл зүйн хувьд тайвшруулдаг" талаар Weibo сүлжээнд цөөнгүй бичигджээ. Нөгөөтээгүүр эмч нар "Үнсэлт эрүүл мэндэд аюултай. Олон сая нян бактер, аюултай нянгуудыг солилцох боломжтой. Үнэхээр үнсэлцэхийг хүсвэл хамтрагчтайгаа хамт эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг зөвлөж байна" гэжээ. 

Эх сурвалж: South China Morning Post 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.