Шинэ оныг угтан цастай дулаахан өдөр хайртай дотны хүнтэйгээ, бяцхан хүүхдүүдтэйгээ хамт цасан хүн хийхийг хүсэж байна уу? Шинэхэн цасыг шууд л бөөгнүүлэн бөөрөнхийлөх хэцүү учраас дараах зааврын дагуу бэлтгэлээ хангаад мартагдашгүй дурсамжаа мөнхлөөрэй.
#1 Бэлтгэлээ хангах
Дулаахан бээлий, ороолт малгай, жижиг савтай ус, цасан хүнээ чимэглэх жижигхэн товч, жижиг лууван сэлтийг гэрээсээ бэлтгээд гараарай. Халуун уух зүйл авч гараад тухтайхан хийж ч болох юм.
#2 Нойтон шинэхэн цас болон тэгшхэн гадаргуу сонгох
Цас аль болох нойтон шинэхэн байх хэрэгтэй шүү. Хэтэрхий сэвсгэр цас нунтаглан бутардаг учраас бөөрөнхийлөх хэцүү.
#3 Цасаа бөөрөнхийлөх
Цасаа багахан хэмжээтэйг аваад гараараа бөөрөнхийлнө. Жижигхэн хэсэг цас хатуурмагц цасаа бага багаар нэмж томруулаарай. Шууд л их хэмжээний цас авчихвал голоороо амархан бутрах болно. Хангалттай томорсон гэж бодвол газарт өнхөрүүлэн хэмжээг нь томруулна.
#4 Усаар хатууруулах
Хэрвээ цас бутарч, унаад байвал багахан усаар чийглэн хатууруулаарай. Илүүдэл цас унахгүйн тулд бөмбөгөө үе үе цохихоо мартуузай. Яг энэ дарааллаар 2 эсвэл 3 үетэй цасан хүнээ босгоорой.
#5 Цасан хүнээ чимэглэх
Товчоор нүд хийж, луувангаар хамар хийгээрэй. Чулуугаар нүд, халаас хийж ч болно. Хүсвэл газарт унасан жижигхэн мөчрөөр гар хийгээрэй. Цасан хүнээ дулаахан байлгах малгай ороолт зүүлгэж яагаад болохгүй гэж? Амархан аргаар буюу ундаагаар цасыг өнгө оруулж болдог шүү.
Танд санаа болгох цасан хүний загварууд: