Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөгшрөлтийг “хүссэнээрээ түргэсгэж болон ухрааж болно" гэж судлаачид үзжээ


Өчигдөр эрдэм шинжилгээний “Cell” сэтгүүлд хөгшрөлтийг “буцаах” боломжтой гэх дүгнэлт бүхий судалгаа нийтлэгдэв. Харвардын анагаахын их сургуулийн Блаватникийн нэрэмжит институтийн удамзүйн профессор Дэвид Синклэйр энэхүү судалгааны явцад хийсэн туршилтууд хөгшрөлт бол “хүссэнээрээ түргэсгэж болон ухрааж болдог”, нэг чигтэй биш үйл явц гэдгийг харуулж байна гэжээ. Бидний биед залуу насны үеийн маань мэдээлэл хадгалагдаж байдаг, тэрийг өдөөн сэргээж болно хэмээн уг судалгааг эрхэлсэн судлаачид үзэж буй бөгөөд “Эсийн удамшлын (ДНХ) анхдагч мэдээллийг унших чадвар алдагдсаны улмаас хэрхэн зөв ажиллахаа мэдэхээ больсноос үүдэн хөгшрөлт явагддаг гэж бид үзэж байгаа. Яг л хуучин компьютерын программ хангамж доголддог шиг” хэмээсэн байна. 

Ах дүү хоёр хулгана. Эпигенетикийн өөрчлөлтөөр хөгшрүүлсний үр дүн нь баруун талын зураг дээрээс харагдаж байна. Тэд хөгшрөлтийг нь "буцааж" чадсан байна.

ДНХ-ийг хүний биеийн техник хангамж гэж үзвэл эпиген нь программ хангамж аж. Зан дадал, орчин тойрны нөлөөлөөс шалтгаалан генийн ажиллагаа өөрчлөгддөг нь эпигенээс болдог. ДНХ бүтэц эвдэрч, гэмтэх тусам эсийн ажиллагаа доголдож, “эс тулгамдаад, энгийн үед генийг удирдаж байдаг уураг явж ДНХ-г засварлахад хүрнэ. Гэвч тэд бүгд байсан газраа олж ирдэггүй. Ингээд яваандаа ширээний теннисийн тэмцээний дараа шалаар нэг бөмбөг болчихдог шиг хоцроод үлдчихдэг” хэмээн Д.Синклэйр ярьжээ. Хэсэг хэсэг эсүүд үндсэн үүрэгт газраа олж чадалгүй хоцорчихдог гэсэн үг. Тэрбээр “Гэхдээ гайхалтай нь, биеийн программ хангамжийг анхны хэв тохиргоонд нь эргэн оруулах нөөц хувилбар (backup) бий. Биеийн программ хангамж хэрхэн мууддаг, тэр системийг хэрхэн дахин ачаалах вэ, эсийн геномыг зөв унших чадварыг сэргээх товч хаа байгаа вэ гэдгийг бид харуулж байгаа юм” гэв. 50-тай байна уу, 75-тай байна уу хамаагүй, тэр үйл явцыг эхлүүлсэн л байхад “бие өөрийгөө хэрхэн сэргээж, залуужуулахыг эргэн санана. Тэр программ хангамж яг ямар гэдгийг бид одоохондоо мэдэхгүй. Одоохондоо бид тийм үйл явц эхлүүлэх өгөгдөл байгаа гэдгийг л мэдэж байгаа” хэмээжээ. 

Д.Синклэйр Массачусетсийн технологийн институтэд зэрэг ахиулахаар суралцаж байхдаа буюу 14 жилийн өмнө анх хөгшрөлтийг түргэсгэх туршилтыг хулгана дээр хийж эхэлсэн байна. Ингэхдээ хавдар болон генетикийн мутац үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Тэдний баг эпигенийн өөрчлөлтийн тусламжтайгаар хулганын тархи, нүд, булчин, арьс, бөөрний эдийг хөгшрүүлж чаджээ. Ийн нэг жил туршихад хулгана хоёр дахин хөгширсөн мэт харагдаж, мөн л хоёр дахин хөгширсөн мэт биеэ авч явж байв. Мөн энэ зарчмаараа хөгшин, сохор хулганын харааг сэргээж, тархи, булчин, бөөрийг нь залуужуулж чадсан аж. Уг туршилтаа давтаж хийхэд удаа дараа ийм үр дүн гарсан байна. Энэхүү судалгаа хөгшрөлтийн тухай бидний ойлголтыг хийгээд, хөгшрөлттэй холбоотой өвчлөлийг эмчлэх, сааруулах арга барилыг эрч өөрчлөх боломжтой хэмээн судлаачид онцолж буй. 

Эх сурвалж: CNN, PubMed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.17
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.