UBLife Logo
Newsfeed

Санаанд оромгүй АМАРХАН аргаар байгальд ээлтэй байх 8 АРГА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Санаанд оромгүй АМАРХАН аргаар байгальд ээлтэй байх 8 АРГА

Бид байгальд ээлтэй амьдралыг хүнд хэцүүгээр төсөөлдөг ч үнэндээ жижигхэн үйлдэл, энгийн дадлаараа ч байгалиа хайрлаж чадна. Өөрөө ч үл анзаармаар энгийн хялбархан аргуудаар бид ямар том өөрчлөлтийг бий болгож, байгаль эхээ хайрлаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадна гээч? 

#1 Шилэн сав, уут сэлтийг "өөд нь татах"

Өхөөрдөм хэлбэртэй шилэн савыг яаж ч ашиглаж болно. Гал тогоондоо, бичиг хэрэгт ашиглаж, бүр найзынхаа төрсөн өдрөөр гоё зүйлсээр дүүргээд бэлэглэсэн ч болохоор байгаа биз? Шилэн сав, гялгар уутнуудыг хямгадаж авах тийм ч хэцүү биш шүү дээ. 

#2 Алхах зуураа өөрийн модыг ургуулаарай

Өдөр тутам гадуур алхах, нэгж авах, төлбөр төлөх, автобусны картаа цэнэглэх, бүр такси дуудах, кофе хүргүүлэх зуураа ч байгалиа хайрлана гэвэл ямар уу? 

"Toki" апп-ийн байгальд ээлтэй үйлдэл бүрийг урамшуулах "Oxygen" хөтөлбөрийн 1-р үе амжилттай хэрэгжсэн шүү. Оноогоо цуглуулах бүрт апп доторх таны мод ургаж, цол ахин, шилдэг 500 хэрэглэгчийн мод Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цөлжилттэй бүсэд харуул хамгаалалт, бүрэн арчилгаатайгаар ургаж байгаа гээд бод доо   

1-р үед 36’425 хэрэглэгч 162’543 үйлчилгээг дижиталаар авч 374’040 кг нүүрсхүчлийн хийг ялгарахаас сэргийллээ. Үүнийхээ хариуд тэд 80 сая төгрөгийн үнэ бүхий iPad mini, Electric scooter, Beats headphone, iPhone 14, Playstation 5, Агаар цэвэршүүлэгч, Macbook air, Electric bike, Пянз тоглуулагчийн эзэд болжээ. Гайхалтай байгаа биз? 

2-р сарын 13-наас хөтөлбөрийн 2-р үе эхлэх тул та ч бас ЭНД  даран байгалиа хайрлаарай. 

#3 Хэрэглээгүй үедээ залгуураа салгаж дадах 

Гар утасны цэнэглэгчийн ногоон гэрлийг санаж байна уу? Ашиглаагүй гар утасны цэнэглэгч, бүх төрлийн залгуураа салган, хүнгүй өрөөний гэрлээ унтраахад л та гайхалтай их эрчим хүч хэмнэж, өөрийн эрүүл мэндээ ч хамгаалж чадна. 

#4 Гялгар баглаа боодолтой зүйл худалдан авахгүй байх

Хуванцар баглаа боодол устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг бол бид энгийн нэг худалдан авалтаараа л үүнээс сэргийлж чадна. Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ аль болох бор цаасан ууттай, байгальд задрах боломжтой баглаа боодолтойг нь сонгоход бидэнд хэдхэн хором л зарцуулагдах болно. 

#5 Өөрийн хэрэглээний "бяцхан" зүйлсээ авч явах

Гадуур хооллохдоо өөрийн халбага сэрээгээ гаргаж ирэх мөч ч үнэхээр "күүл" шүү. Дэлгүүрт ороод "Уут авахгүй" гээд өөрийн даавуун тороо гаргаж ирээд уутлах ч орчин үеийн залуусын байгалиа хайрлах трэнд болоод байна шүү. Өөрийн хэрэглээний бяцхан зүйлсээр байгалиа хайрлахад хэзээ ч оройтохгүй. 

#6 Шүршүүрт орох, шүдээ угаахдаа усаа хаах

Та яг одоо угаалгын хажуудаа нэг аяга тавьчихад л шүдээ угаахдаа урсгадаг 1000-4000 литр усыг жилдээ хэмнэж чадах болно. Хэрвээ 5 минутад шүршүүрт орж дадвал 45 литр усыг хэмнэнэ шүү. Усаа хаахад нэг хором л хэрэгтэй тийм үү?   

#7 Хоол хүнсний хаягдлаа дахин боловсруулах маш амархан арга 

Тагт, гэрийнхээ хамгийн сэрүүхэн хэсэгт цаас, картон гэх мэт хатуу гадаргуутай хүйтэн байхаар зүйл дээр хүнсний хаягдлаа дэлгэнэ. 3 хоногт хатаж хорчийгоод чийг нь ууршин гарч, хатсан хүнсний хаягдал нь бордоо болдог. Ийм л амархан.

#8 Шинэ хувцас худалдан авахдаа "3 хором" бодох 

Тогтвортой хөгжлийг сурталчилдаг, байгальд ээлтэй, эко брэндүүдээс худалдан авалт хийх, хувцас авахдаа ахин дахин өмсөж, "тултал" нь хэрэглэж чадах эсэхээ тооцох нь тийм ч хэцүү биш. Хувцсыг ямар материалаар, яаж хийснээс хамаараад ихэнхийг нь дахин боловсруулахад хүндрэлтэй байдаг. Европт хуучин хувцасны 1 хувийг л дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа гэхээр худалдан авалтаа л хамгийн зөв тооцоолох хэрэгтэй байгаа биз? 

Байгальд ээлтэй хувцас, загвартай холбоотой түгээмэл тархсан 9 ТАШАА ОЙЛГОЛТ  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
1
0
2
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.