Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үзэх юм байна уу? | Нэг л "өөр" мэдрэмжид хорхойсч буй хүмүүсийн яг одоо үзэх 8 кино


Та бүхэндээ кино стрийминг үйлчилгээнүүд дээрх хамгийн содон, сонирхолтой, шилдэг бүтээлүүд санал болгож, хаанаас үзэх боломжтой тухай мэдээлэл өгөх гэж байна. Цаашид шинэхэн буланг маань дагаж, яг одоо хамгийн трэнд болж буй бүтээлүүдийн тухай мэдээлэл болон хаанаас үзэхийг олж мэдээрэй. ????????????

1. Laurence Anyways (2012)

"Mommy" (2014), I Killed My Mother (2009) зэрэг кинонуудаар нь мэдэх найруулагч Хавьер Доланы бүтээл. Трансжендер эмэгтэйн түүхийг өгүүлэх бөгөөд өнгө зураглал, дүрслэл, дуу хөгжим нь тэр чигтээ таныг өөртөө татах болно.

Хаанаас үзэх вэ? ︱Mubi

2. I Lost My Body (2019)

Нэгэн таслагдсан гар лаборатороос зугтан биеэ хайж олох аялалд гарна. Парисын хот дундуур аялах тэр гар өөрийнх нь биеийн эзэн болох залуугийн амьдрал болон нэгэн эмэгтэйтэй учрах хүртэлх дурсамжийг нь санаж байдаг. 

Хаанаас үзэх вэ? ︱Netflix

3. The Other Side of the Wind (2018)

75 дахь удаагийн Венецийн кино наадмаар нээлтээ хийсэн тус кино бол Citizen Kane киноны домогт найруулагч Орсон Веллесийн бүтээл юм. 1970-аад оны үеийг харуулах бөгөөд Холливудын найруулагч Жэйк Ханнафордын аллагаас өмнөх сүүлёийн өдөр хоногуудыг харуулах болно.

Хаанаас үзэх вэ? ︱Netflix

4. Drive My Car (2021)

Японы нэрт зохиолч Харуки Муракамигийн 2014 онд хэвлүүлсэн "Men Without Women" өгүүллэгийн түүвэрт багтсан "Drive My Car" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт кино бүтээл Оскарын кино наадмын "Шилдэг гадаад хэл дээрх кино"-оор шалгарсан билээ. Найруулагч Рюсукэ Хамагутигийн эл бүтээлд дөрвөн настай охиноо алдаад удаагүй театрын жүжигчин Кафуку болон түүний эхнэр Ото нарын амьдралыг өгүүлэх аж.

Хаанаас үзэх вэ? ︱HBO

5. Compartment Number 6 (2021)

Нэгэн залуухан бүсгүй Москва хотод үүсгэсэн өөрийн нууцлаг хайрын холбооноос зугтан Мурманскорох галт тэргэнд сууна. Энэхүү урт аялал түүнд сонирхолтой хүмүүстэй танилцах боломж олгох болно. 

Хаанаас үзэх вэ? ︱LookTV

6. A Hidden Life (2019)

Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германуудын талд тулалдахаас эрс татгалзсан зоригт эрийн түүхийг өгүүлэх бөгөөд энэхүү киног бодит явдлаас сэдэвлэжээ. Урвагчаар нэрлэгдэн цаазын ял авах хүртэл шийтгэд хүлээх байсан ч тэр юуны төлөө тийм шийдвэр гаргах болсон бол?

Хаанаас үзэх вэ? ︱LookTV

7. Fargo (2014)

Миннесота болон түүний эргэн тойронд хууран мэхлэлт, явуулга, аллагын янз бүрийн түүхүүд. Гэвч энэ бүх үлгэрүүд Хойд Дакотагийн Фарго руу ямар нэгэн нууцлаг байдлаар эргэн ирдэг.

Хаанаас үзэх вэ? ︱VOO

8. Loving Vincent (2017)

Ван Гогийн тухай өгүүлэх тус бүтээлд зураачийн 120 гаруй бүтээл болон түүний алдарт захидлуудын тухай өгүүлдэг бөгөөд 80 минут үргэлжлэх кинонд 56000 зураг ашиглагдан бүтээгджээ.

Хаанаас үзэх вэ? ︱Amazon Prime Video

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
11 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
12 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.