Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Францчууд тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлснийг эсэргүүцэн жагслаа


Тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлснийг эсэргүүцэн өчигдөр Парис, Марсель, Тулуз, Ницца зэрэг томоохон хотын хоёр сая орчим иргэн жагсав. Улсдаа хамгийн томд тооцогдох үйлдвэрчний найман эвлэл уг жагсаалд оролцжээ. Засгийн газар нь тэтгэврийн сан алдагдалтай буйг шийдэхийн тулд тэтгэвэр тогтоолгох насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь ийн жагсах шалтгаан болжээ. 

Францын томоохон хотуудын бага, дунд сургуулийн багш нарын 40 хувь нь ажилдаа ирээгүй талаар тус улсын Боловсролын яам мэдээлэв. Жагсаалтай холбоотойгоор нийтийн тээврийн сүлжээ нь зарим хотод хэсэгчлэн болон бүрэн зогсжээ. 

ОХУ-Украины дайнаас үүдэн Европ даяар эрчим хүч, хүнсний хомсдол үүссэн энэ үед тэтгэвэр тогтоолгох насыг ийн нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж байна, энэ сарын 31-нд буюу ирэх мягмар гарагт дахин жагсана гэж үйлдвэрчний эвлэлүүд нь мэдэгдэв. 

Франц 2018 онд ДНБ-ийхээ 14 хувийг тэтгэвэрт зарцуулсан нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт хэмээн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) онцолсон буй. Францын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливье Веран “Манай тэтгэврийн тогтолцоо Европтоо хамгийн энэрэнгүй, боловсронгуй нь. Энэ шинэчлэлийн дараа ч францчууд маань Евробүсийн ихэнх улсын иргэдээс эрт, илүү сайн нөхцөлтэйгөөр тэтгэврээ тогтоолгоно” гэжээ. Европын хэд хэдэн улсад тэтгэвэр тогтоолгох насыг бүр 67 хүртэл өсгөхөөр ярьж байгаа юм. 


Эх сурвалж: CNN, The Sun

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
18 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
18 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.