Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Microsoft" корпорац "OpenAI"-д томоохон хөрөнгө оруулалт хийхээ зарлав


Өнгөрсөн даваа гарагт “Microsoft” корпорац олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “ChatGBT”-г эзэмшигч "OpenAI" компанид оруулж байгаагаа зарлалаа. “Microsoft” яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээ мэдэгдэхээс татгалзсан ч энэ сарын эхээр тус корпорац 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байсныг “Semafor” мэдээлжээ.

Энэхүү гэрээ нь тус хоёр компанийн гурав дахь удаагийн түншлэл бөгөөд өмнө нь 2019, 2021 онуудад “Microsoft” корпорац мөн хөрөнгө оруулж байсан. “Microsoft”-ийн зүгээс энэ удаагийн түншлэл нь хиймэл оюун ухаан дахь ололт, амжилтыг хурдасгаж, ирээдүйд дэвшилтэт технологиудыг арилжаалахад тусална гэжээ.

“ChatGBT” нь хиймэл оюун ухаанд суурилсан автоматаар текст боловсруулах програм бөгөөд Цахиурын хөндийн чатботуудаас илүү дэвшилтэт, бүтээлч гэдгээрээ олны анхаарлыг татаад буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа сенсац дэгдээсэн энэхүү чатботын эзэмшигч “OpenAI” компанийн үнэлгээ 29 тэрбум ам.долларт хүрчээ.

Дээрх технологи “Google” компанийн удирдлагуудын анхаарлыг ч мөн татсан байна. Тэд хиймэл оюун ухааны асуудал дээр хэт яарвал “Google”-ийн нэр хүнд унана гэжээ.

“OpenAI” нь “Microsoft” корпорацын үүлэн тооцоолуурын “Azure”-тай хамтран ажилладаг. “Microsoft” корпорацын зүгээс 2019 онд өгсөн нэг тэрбум ам.долларын тусламж нь тэднийг онцгой түнш болгосон юм. Өнгөрсөн даваа гарагт тэдний зүгээс “Azure”, үргэлжлүүлэн “OpenAI” компанийг онцгойлон дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: CNBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nugjii 2023.01.26 103.80.211.111

ChatGBT биш ChatGPT шүү

0 Хариулах