Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ХОБО ЖИБЭ| Пикегийн шинэ амраг, RM-ийн харааны асуудал, Харри Меган хоёрын гомдол


Пикегийн шинэ амраг хэн юм бэ, хэн юм бэ, хэн юм бэ, хэн юм бэ чи? 

Манай аавын ширээн доогуур байсан шилтэй архийг хэн авч уусан бэ? гэдэг тоглоомыг санаж байна уу? 90-ээд оны хүүхдүүд мэднэ дээ. Тэрэн шиг манай Шакира эгчийн хөргөгчинд байсан шилтэй чанамлыг хэн авч идсэн бэ? гээд хайтал энэ эмэгтэй болж таарлаа. Айлын эхнэрийн варенийг идэж л байдаг улаан цагаандаа гарсан өлөн ховдог юм бэ? Гэрт чинь нэг хүүхэн чамайг байхгүйд ирээд хоолыг чинь идээд хаяцан байна гээд бод доо. Арай арай. 

Гүзээлзгэний чанамлыг нь идээд нөхөртэй нь учир жанцантай болох нь баригдсан энэ бүсгүй өнөөдөрхөн Жерард Пикегийн инстаграмд ил тод болж, хамт авахуулсан зураг нь оров. Клара Чиа Марти хэмээх энэ эмэгтэйн зураг ормогц Пикегийн дагагчид ууртай сэтгэгдлээр булж орхилоо. “Ичих нүүрээ элгэндээ наасан амьтан!” гэж нэг хүн бичсэн бол “Үр хүүхдийг чинь төрүүлсэн хань ижлийг чинь гүйцэх хүн байхгүй шүү” гэж бас нэг хүн бичтэл “Доодхоо захирч чадахгүйгээсээ болж гэр бүлээ алдах нь энэ дээ’ хэмээн өөр нэг нь халаглав. 

Тэгэхээр ийм нэг бодлого бодох хэрэгтэй болж байна. Өөрөөсөө арав дүү залуутай гэрлэтэл нөхөр нь өөрөөсөө арав дүү эмэгтэйтэй уулздаг бол тэр бүсгүй эхнэрээс нь хэд дүү вэ? Хорийн хорь дүү шүү дээ, хорийн хорь. За насны ялгаа ч дүүрч. Шакирагийн амьдралд хань түшиг хамгаас хэрэгтэй үед хаяж явж буй нь хамгийн хэцүү байлаа. Дуучин бүсгүй татвараас зайлсхийсэн хэргээр хууль шүүхэд дуудагдаж, өчнөөн өр төлбөрт унаж, биеэр ял эдлэх ч магад асан хүнд үед нь нөхөр нь хуурч мэхэлж, залуу бүсгүйтэй цэнгэж явжээ. Зодох юм сан. 

Харри Меган хоёр хатан хааны ясыг өндөлзүүлсээр

Сүр жавхлант хатан хаан II Элизабет таалал төгсөөд 49 хоног нь өнгөрөв үү үгүй юу хааны гэр бүлийнхнийг “харлуулсан” баримтат цуврал дэлхий даяар цацагдаж, мөн нэгэн дурсамж ном худалдаанд гараад байна. Ач хүү Харри эхнэр Меганы хамт дээдсийн гэр бүлийг ямар хатуу чанд ёс заншилтай, хүйтэн хөндий хүмүүс болохыг “илчилж”, заримдаа тэднийг буллидэн, гадуурхаж байсан тухай дээрх бүтээлүүдэд өгүүлжээ. 

Хос хоёрын ярьж буйгаар дээдсийн гэр бүл бүхэлдээ хатуу сэтгэлтэй, хад чулуу шиг хүмүүсээр дүүрэн агаад Харри Меган хоёр л тэдний дунд байсан цорын ганц “зөв явбал зөөлөн замбуулингууд” байсан мэт хүүрнэсэн нь үзэгч, хүлээн авагч, шүүмжлэгчдийг багагүй бухимдуулав. 

Тэдний түүхийг сонсоод ерөнхийдөө олон нийт хоёр хуваагдсан гэхэд болно. Америкчуудын тал хувь нь энэ хоёрыг энэрэн өрөвдсөн бол үлдсэн нь уурсан бухимдаж, ялангуяа Меган Марклыг хэчнээн өөр дээрээ төвлөрсөн, нарцисист хүн болохыг шүүн хэлэлцэж байна. Харин Их Британичууд сүүлийн хэдэн сар Харриг тууштай үзэн ядаж, олон нийтийн 70% нь түүнийг үнэхээр тэнэг гэж бодож буй тухай судалгаа гарчээ. Хүмүүс ч гэж хүмүүс, ямар ч завтай юм. Харри ч гэж Харри, эмэг эхийнхээ сүнсийг амраахгүй, гэр бүл удам угсаа, түүх шастираа шүүж л байдаг. Меган ч гэж Меган, усыг нь уувал ёсыг нь дагаад, хадмууддаа элэгсэг сайхан хандаад өгөхөд яана. Хүн чинь ер нь сайхан зангаараа л дийлдэг юм ш дээ. Тэгэхгүй намайг гадуурхлаа, намайг загналаа, намайг намайг намайг гэж хохирогч болох гэж туйлшраад байхаар нарцисист гэхээс өөр юу гэх билээ. 

Хааны гэр бүл хатуу дэг ёстой, хэцүү тухгүй байдаг л байх. Түүнийг үгүйсгэхгүй ч өөрийгөө бүх анхаарлын төвд авч ирж, хохирч, зовж, шаналснаа зарласанд хүмүүс дургүйцсэн юм даг уу даа. Яамаар ч юм бэ дээ. 

New Jeans-ийн гишүүн цагаан сарыг Хятадын шинэ жил гэж хэлсэндээ уучлал гуйв

Ердөө өчигдөрхөн LG Electronics компани New Jeans хамтлагийг брэндийн нүүр царайгаа болгосноо зарлаж, сурталчилгааны зургуудаа түгээж эхэлсэн. Харин өнөөдөр тус хамтлагийн гишүүн Danielle цагаан сарыг хятадын шинэ жил хэмээн нэрлэсэндээ уучлал хүссэн захидал фэнүүддээ илгээжээ. Тэр цагаан сараар “Хөөрхөн туулайнууд минь хятадын шинэ жилээр юу хийж байна даа?” гэж мэндчилгээ дэвшүүлсэнд хүмүүс уурссан юм. Цагаан сар одоо Хятадынх болчихсон юм уу тэ? Бүх азиуд хятад уу тэ? гэх мэт хүмүүс уурлажээ. Харин монголчууд л үүнд ерөөсөө уурлаагүй гэнэ. Учир нь монголын цагаан сар угаасаа шал өөр өдөр болж байгаа гэнэ. 

Түүний уучлал хүссэн захидалд: 

“Маш олон орон тэмдэглэдэг баярыг Хятадынх гэж хэлсэндээ уучлал хүсэж байна. Манай Солонгос хүртэл тэмдэглэж байхад юу бодож байсан юм бол оо, аааашшш чинчаа. Та нарынхаа урмыг хугалж, буруу үг сонгож бичсэндээ уучлал хүсэж байна. Дараагийн Хятадын шинэ жилээр, бишээ цагаан сараар ийм алдаа гаргахгүйгээ амлая” хэмээжээ. 

RM-ийн харааны шил нь ч болтугай болохсон

BTS-ийн яруу найраглаг хөвгүүн, индиго бой RM хараа тэглэх мэс засалд орохоор бэлдэж байсан гэнэ. Тэрээр өнөөдөр инстаграмдаа өөрийн харааны үзүүлэлтийг стори болгон оруулаад “ Ийм хараатай чигтээ л амьдрах нь дээ” гэж тайлбар бичжээ. Нарийн учрыг мэдэхгүй ч хараа тэглүүлэх мэс засалд орох боломжгүй болсон бололтой гэж хэвлэлүүд таамаглаж. 

Түүний харааны үзүүлэлтийг харвал зүүн нүд нь – 7.50, баруун нүд нь -7.75 хараатай байна. Шилгүй бол хүний царайг сайн харахгүй, арав хорин метрийн цаадтайг ч тод харахгүй гэсэн үг. RM минь дээ. Түүнийхээ харааны шил нь ч болтугай болохсон.

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
9
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хариу ирвэл нь нэрээ хэлье 2023.01.30 202.70.46.20

Энийг бичсэн хүнтэй болзох гэсэн юм

0 Хариулах


Зочин 2023.02.02 202.21.115.34

UB Life-ийн оффист цэцэг хүргэлтээр явуулаад, мэндчилгээний цаасан дээр Хобо Жибэ дугаарыг хөтөлдөг бүсгүйд гээд өөрийн дугаар ч юмуу бичээд явуулчхаж чадахгүй бол одоо яахав дээ хаха

0 Хариулах


Зочин 2023.02.02 202.126.92.76

царайгаа харуулбал хариу өгий гэсс

0 Хариулах