Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Финланд улс суртал ухуулгыг ялгаж, салгах шинэ аргыг туршиж эхэлжээ


Болгарын нийслэл Софи дахь “Нээлттэй нийгэм хүрээлэн”-ээс жил бүр гаргадаг Мэдээллийн боловсролын индексээр Финланд улс Европын 41 орноос нэгдүгээр байранд тав дахь удаагаа шалгарчээ. Финланд улс сайн боловсролын тогтолцоотой төдийгүй хүүхдүүдэд худал мэдээллийг ялгах, баримтыг нягтлах талаар зааж байгаа нь ийнхүү мэдээллийн боловсролоороо Европыг тэргүүлэх шалтгаан болж байна гэж үзжээ.

Мэдээллийн боловсролын индексийг хэвлэлийн эрх чөлөө, нийгэмд итгэх итгэлийн түвшин, математик, шинжлэх ухааны оноонуудыг харьцуулан гаргадаг.Уг индексийг 2017-оос 2021 онуудад нийт 35 улс оролцуулан нийтэлсэн бол 2022 оноос хэд хэдэн орон нэмэгдэж 41 болгосон байна. Худал, ташаа мэдээлэл, суртал ухуулгын ялгааг сургуулийн өмнөх боловсролоос нь эхлэн зааж байгаа Финландын туршлага нь бусад улс орнуудад зөв үлгэр дууриалал болоод байгаа юм.

Финландын дунд сургуулийн багш Сара Мартикка наймдугаар ангийн сурагчдадаа шинэ нийтлэл танилцуулжээ. Тэд хамтдаа “Энэ нийтлэлийн зорилго юу вэ? Хэзээ, хэрхэн бичигдсэн байна? Нийтлэл бичсэн хүний гол санаа юу вэ?” гэх мэтээр хэлэлцэх аж. “Тухайн нийтлэл нь сайн, сайхан зүйлийн талаар байлаа гээд үнэн эсвэл баталгаатай гэсэн үг биш” гэж багш сурагчдадаа хэлэв. Өнгөрсөн сард Сара багш ангийнхандаа Тиктокын гурван бичлэг үзүүлсэн бөгөөд тухайн бичлэг тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцжээ. Сарагийн зорилго бусад финланд багш нарынхтай адил, сурагчдадаа худал мэдээллийг ялгаж сурахад оршиж байгаа юм.

Мэдээллийн боловсрол заах нь финланд багш нарын үүрэг, харин ямар арга барилаар ажиллахыг тэд өөрсдөө шийддэг. Тухайлбал, сүүлийн хэдэн сар Украинд болж буй дайны нөхцөл байдлыг зарим багш нар жишээ болгожээ. Тэд Оросын мэдээллийн сайт дээрх нийтлэл болон төлбөртэй цацагдаж буй суртал ухуулгын шинжтэй миим зургуудыг ашигласан байна. “Тэд цахим сүлжээ, сэтгүүлзүй хоорондын ялгааг ойлгохгүй бол худал болон ташаа мэдээллийг яагаад ч ойлгохгүй” гэж 16 жил багшилж буй Мари Ууситало тайлбарлажээ. Түүний анзаарснаар сурагчдын унших чадвар илт буурч байгаа ба үүнийг тоглоом болон видео бичлэг үзэхэд илүү цаг зарцуулж байгаатай холбон тайлбарласан байна. Унших чадвар муудаж, анхаарлаа төвлөрүүлэх хугацаа багассаны улмаас худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд амархан автаж байна гэж Ууситало багш ярьжээ. Түүний шавь нар өнгөрсөн зун Финландын Ерөнхий сайд Санна Марины дуулж, бүжиглэж байгаа видео бичлэгийн талаар ярилцжээ. Зарим шавь нар нь Санна Мариныг хар тамхи хэрэглэсэн гэдэгт итгэсэн аж. Ууситало багш үүн дээр жишээ болгон хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

“Би сурагчдаа яг өөр шигээ сэтгэдэг болгож чадахгүй, харин тэднийг өөрсдийн үзэл бодолтой болох аргыг л суулгаж өгөхийг зорьдог” хэмээн Ууситало ярьжээ.

Эх сурвалж: New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.