Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-д есөн настай хүү коллежид элсжээ


АНУ-ын Пеньсилвани мужид амьдардаг есөн настай хүү Дэвид Балоган ахлах сургуулиа төгссөн хамгийн залуу хүмүүсийн нэг болоод байна. Энэ талаар өнгөрсөн бямба гарагт “WGAL” орон нутгийн телевизээр мэдээлжээ.

Шинжлэх ухаан, компьютерын программчлал сонирхдог Дэвид Балоган “Reach Cyber Charter” сургуулийг гэрээсээ буюу зайнаас суралцаж төгссөн бөгөөд аль хэдийн коллежийн кредит оноогоо цуглуулаад эхэлсэн байна. Дэвид “WGAL”-д өгсөн ярилцлагадаа “Би одон орон судлаач болж хар нүх, оддын тэсрэлтийн талаар илүү ихийг мэдмээр байна” гэжээ.

Түүний эцэг эх хэдий дээд боловсролтой ч гоц ухаантай хүүгээ өсгөхөд амаргүй байгаа талаар “Хүү маань насандаа баймгүй ухаантай, заримдаа миний ойлгохгүй зүйлсийн учрыг олчихдог. Би хайрцгаас гадуур сэтгэх хэрэгтэй болсон” хэмээн ярьжээ. Дэвидийг ийн суралцахад түүний хайртай багш нар нь их нөлөө үзүүлсэн гэнэ. “Багш нар маань намайг огт хойш нь татаж, чангааж байгаагүй. Чи чадна гэж үргэлж хэлж, урам өгдөг байсан” хэмээн Дэвид ярьсан байна. Байгалийн ухааны багш Коди Дэрр нь “Дэвид үнэхээр урам зориг авахуйц хүүхэд байсан. Багшлах арга барилыг маань өөрчилсөн дөө” хэмээжээ. 

Дэвид Пеньсильванийн Бакс тойргийн коммюнити коллежийн эхний улирлыг дүүргээд буй. Гэр бүл нь түүнийг илүү өндөр статустай сургуульд оруулахыг эрэлхийлж байгаа аж. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.