Мексикээс нийт 16 аврагч нохойг Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас нурангид дарагдсан хүмүүсийг авруулахаар илгээсэн билээ. Тэдний нэг болох Протео нурангиас хүн эрж хайх ажиллагааны үеэр дарагдан амиа алдсан харамсалтай мэдээ гараад байна.
Мексикийн Үндэсний батлан хамгаалах яамнаас эмгэнэл гаргаж "Чи эрж хайх, аврах ажиллагаанд бүх чадлаа дайчилж, үнэхээр баатарлаг байж чадсан. Туркийн хүнд хэцүү нөхцөл байдалд ороод буй ах дүү нараа аварч, хамгаалахын тулд чи чадлаараа хичээж, баатарлаг үйл бүтээж чадлаа" хэмээн бичжээ.
Цэргийн албан хаагч Вилледа, өөрийн хамтрагч Протео нохойгоо алдсандаа маш их харуусаж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Мексик рүү хамт буцаж чадахгүйд хүрсэн байна.
"Бид нэг л өдөр дахин уулзана хэмээн найдаж байна. Би чамайг үргэлж санах болно. Мексик даяар чамайг хүмүүс санан дурсах болно гэж би найдаж байна" хэмээжээ.