UBLife Logo
Боловсрол

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд 2-р сарын 20-24-ний өдрүүдэд амарна

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд 2-р сарын 20-24-ний өдрүүдэд амарна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цагаан сарын баярыг тохиолдуулан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг 2-р сарын 20-24-ний өдрүүдэд амраахаар шийдвэрлэлээ. 

Гэхдээ 2-р сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр, 2-р сарын 24-ний баасан гарагийн хичээлийг 3-р сарын 04-ний өдөрт нөхөж орох юм.

Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3-р сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.