UBLife Logo
Кино

Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн хөөрхөн, хайр татам 12 мөч

Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн хөөрхөн, хайр татам 12 мөч

Энэ жилийн Оскар дурсах зүйл, ярих яриа дүүрэн өнгөрлөө. Үнэхээр хайр татам. 


1. Анжела Бассетт жүжигчин Остин Батлерын гараас атган тайтгаруулж суугаа мөч түүнийг ямар халамжтай, жинхэнэ утгаараа хатан болохыг харуулав. 

 

2. Харрисон Форд болон Ке Хуй Куан нар Оскар дээр дахин уулзсан мөч үнэхээр хайр татам.

3. Best Live Action Short шагналын эзнээр "Irish Goodbye" тодрох үед жүжигчин Жэймс Мартинд зориулж бүгд төрсөн өдрийн дуу дуулсан мөч.

4.  Ке Хуй Куаны шагналаа гардан авахдаа хэлсэн үг хүн бүрийн сэтгэлд хүрсэн билээ. Гэрээсээ үзэн суугаа ээждээ мэнд хүргэх үед хүн бүхний нүдэнд нулимс цийлэгнэсэн биз ээ.

 5. Мөн түүнд шагнал гардуулахын өмнө Ариана Дебос нэрийг нь хэлэхдээ хоолой нь чичрэхэд үнэхээр хөөрхөн байсан юм.

6. Майкл Б.Жордан болон Жонатан Мэйрс нар Анжеле Бассеттыг шагнал хүртэж чадаагүй ч хайраа илэрхийлэн орилж байлаа. 

7. Banshees of Inisherin киноны жүжигчин Колин тайзан дээр илжиг гарч ирэхэд ямар хөөрхөн харав аа.

8. Жүжигчин Жэймс Хонг улаан хивсний ёслол дээр хамгийн шилдэг поз авч байв.

 9. Мишель Йео тайзан дээр шагналаа гардан үг хэлэхдээ кино салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн сэтгэлийг өргөсөн сайхан үг хэлсэн билээ.

 10. Жимми Киммел зочдын дундуур явж байхдаа Малала дээр очиж инээдтэй асуулт асуухад Малала хариуд нь "Би зөвхөн эв найрамдлын тухай л ярьдаг" гэжээ.

 

11. Жон Траволта Хүндэтгэл үзүүлэх хэсэгт биднийг орхин одсон жүжигчдийн нэрсийг дуудахдаа хоолой нь зангирч байсан юм.   

 

12. "Naatu Naatu" Шилдэг дуугаар шалгарах мөчид хамгийн хайр татам үгийг тэд хэлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.