Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"The Last of Us" цуврал үзэлтээрээ "House of the Dragon"-ийг давлаа


"The Last of Us" цувралын эхний бүлгийн сүүлийн анги өнгөрсөн даваа гарагт (АНУ-ын цагаар өнгөрөгч ням гарагт) цацагдсан билээ. HBO-ийн зүгээс гаргасан мэдээлэлд тус цуврал "House of the Dragon" цувралыг үзэлтээрээ давсныг мэдээлжээ.

Ингэснээр "The Last of Us" яг одоо гарч буй цувралуудаас хамгийн өндөр амжилт үзүүлээд буй цуврал болж байна. Нэгдүгээр сарын 15-нд эхний ангиа цацсанаас хойш нийт 30.4 сая хүн HBO платформоор үзсэн байна. Үүн дээр хулгайгаар үзсэн тоог нэмбэл бүр талийж өгөх нь ойлгомжтой.

House of the Dragon цувралын хувьд нийт 29 сая хүн үзсэн аж.

HBO-ийн хамгийн нэр хүндтэй Game of Thrones цувралын сүүлийн бүлэг 2019 онд цацагдахдаа нийт 44.5 сая хүн үзсэн тоо баримт байдаг.

Эхний анги цацагдахад үзсэн хүмүүсийн тооноос даруй 74.5 хувь их хүн сүүлийн ангийг үзсэн байна. Тухайн үед Оскарын шагнал гардуулах ёслол давхцаж таарсан ч хандалт ийм их байсан нь гайхалтай.

The Last of Us-ийн хоёрдугаар бүлэг хийгдэх нь тодорхой болоод байгаа бөгөөд цааш түүнээс ч олон бүлэг гарч болохыг шоуг бүтээгчид зарласан юм. Одоо хүлээгээд, давтаж үзээд байхаас өөр яах билээ.

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
2
16 цагийн өмнө
Оскарын нэр дэвшигчид ҮНЭГҮЙ бэлгэндээ 63,000 ам.долларын татвар төлнө
3
2023.03.16
Жүжигчин Линдси Лохан жирэмсэн болсноо зарлалаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.