UBLife Logo
Ном

Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх

Г.Сүрэн
Г.Сүрэн
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх

Үе үеийн нэр нөлөөтэй гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн эдгээр кино бүтээлүүд нь гүн ухааны тухай ойлголт өгөхөөс гадна таныг гүн бодолд автуулж, амьдралыг харах өнцөгт нөлөөлөх вий. Кино бүр тэр чигтээ гүн ухааны тухай бус, гүн ухаантны үзэл бодол, амьдарч асан цаг үе, хувийн амьдралын тухай болохыг санаарай. 

#1 Giordano Bruno (1973)

16-р зууны сүүлч үеийн Италийн нэрт гүн ухаанч Жордано Бруногийн амьдралын сүүлч үеийг өгүүлсэн бүтээл. Жордано Бруно нь гүн ухаанч, математикч, одон оронч нэгэн байсан бөгөөд байгалийг шүтэх үзлийг түгээн дэлгэрүүлэгч хэмээн түүхэнд бичигджээ. 

#2 Blaise Pascal (1972)

17-р зууны агуу сэтгэгчдийн нэг хэмээгддэг Францын гүн ухаанч, математикч Блез Паскаль 39 насандаа өвчний улмаас нас барсан ч математик, шинжлэх ухаан, гүн ухаан судлалд үнэтэй хувь нэмэр үлджээ. Кинонд түүний үзэл бодол, цаг үеийн бэрхшээл, дотоод эрмэлзэл, шашны итгэл үнэмшлийн талаар өгүүлнэ. 

#3 Cartesius (1974)

Орчин үеийн гүн ухааны эцэг, физикч, математикч Рене Декартын амьдралаас сэдэвлэсэн найруулагч Роберто Росселлини кинонд түүний амьдралын суут санаанууд хэрхэн бий болж буй замналыг дэлгэжээ. Хуулийн мэргэжлээр суралцаж, армид алба хаан, эцэст нь математик, гүн ухаан судлах бөгөөд аналитик геометр судлан, идеализмын үндсийг тавих болно.

#4 Socrates (1971)

Эртний Грекийн гүн ухаанч, барууны философийн үндэслэгчдийн нэг Сократын амьдралын сүүлч үеийг кинонд дүрсэлжээ. Спартанчууд Афин хотын ханыг нураан, Пелопоннесийн дайн өрнөх гэх мэт түүхэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ Сократын гүн ухааны үзэл санаанууд урган гарах болно. 

#5 Agora (2009)

Эртний Египетийн неоплатонист гүн ухаанч, одон орон судлаач эмэгтэй Гипатиа нь нэр нөлөөтэй сэтгэгч байжээ. Түүний Платоны сургуульд багшлах үеийн түүхийг кинонд өгүүлнэ. 

#6 When Nietzsche Wept (2007)

Гүн ухаанч Фридрих Ницше, түүнтэй хайрын холбоотой байсан Оросын сэтгэл судлаач Лу Андреас-Саломе, Зигмунд Фройд зэрэг алдартай сэтгэгчдийн талаар өгүүлэх драм кино.

#7 Confucius (2010)

Дорнын их сэтгэгч Күнзийн амьдралаас сэдэвлэн түүний 2560 насны төрсөн өдрөөр нээлтээ хийсэн эл кинонд түүний 50-иад насны амьдралын түүхийг дэлгэжээ. 

#8 The Death of Socrates (2010)

Үг хэлэх эрх чөлөөний улмаас цаазаар авхуулсан Сократын түүх, гүн ухааны тухайх кино. 2500 жилийн дараа ч бид Сократын үхлийг санан дурссаар... 

#9 Hannah Arendt (2012)

Герман- америкийн түүхч, улс төрийн гүн ухаанч Ханна Арендтийн намтар бүтээл бөгөөд цаг үеийн байдал, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, улс төрийн ороо бусгаа үеийг нэвт тусгажээ. 

#10 Les amants du Flore (2006)

Жан-Пол Сартр, Симон де Бовуар хоёрын их сургуульд сурч байх үеэс эхлэн дайны үеийн 20 жилийн харилцааны талаар дэлгэх баримтат кино. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.