1. 2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулж зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг бичиж, олны хүртээл болгосон билээ.
2. Тус жүжигт Хүннү гүрний Их хаан Түмэн Шаньюгийн ууган хүү Модун Шанью хайртай бүхнээ золиослон улс гүрнээ хамгаалж, удирдан залж буй тухай өгүүлдэг.
3. Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгийг найруулж, үзэгчдийн хүртээл болгосны дараа Төрийн шагнал хүртсэн.
4. “Тэнгэрийн хүү” жүжиг 2011 оны “Гэгээн муза” наадмын Шилдэг жүжгийн зохиолч, Шилдэг жүжгийн найруулагч, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг нийт зургаан номинацид шалгарч, жүжигчин Г.Эрдэнэбилэг Модуны дүрээр Гран при шагнал хүртэж байв.
5. УДЭТ-ын хамт олон аравдугаар сарыг Түүхэн жүжгийн өдрүүд болгон зарласан билээ. Энэ үеэр "Тэнгэрийн хүү", "Тэмүүжин" , "Ану хатан", "Оролмаа эх", "Харц хатан", "Саран хөхөө", "Тамгагүй төр" жүжгүүд үзэгчдийн хүртээл болох юм. Хуваарийг дараах линкээр орж харна уу.
6. Жүжгийн гол дүр Модун шаньюгийн дүрд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн шаньюд Б.Жаргалсайхан, Түмэн шаньюгийн их хатанд Н.Сувд, бага хатанд Ж.Оюундарь, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нар тоглох юм.
7. Түүхэн жүжгийн өдрүүдийн багц тасалбар худалдаалагдаж байгаа бөгөөд гурван жүжгийн тасалбар 45'000₮, таван жүжиг 60'000₮ үнэтэй юм байна.