Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

"Мэдрэмжтэй мэдээлье" форум | 35-аас доош насныхан мэдээнээс зайлсхийх нь нэмэгдсээр байна


"Баримт байхгүй бол үнэн байхгүй. Үнэн байхгүй бол итгэл байхгүй. 

Итгэл байхгүй бол ардчилал байхгүй". 

(Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зоригт хамгаалагч Мариа Ресса)


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд” сэдэвт форумыг өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Бид тус форумын сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүдээс онцлон хуваалцаж байна.

ЗурагТайлбар





Д.Мөнхчимэг: Залуус өөрсдийн төлөөлөл, оролцоог хангаагүй хэвлэл мэдээлэлд итгэхгүй байна

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгийн "Тэнцвэртэй мэдээлэл: Гээгдсэн
дуу хоолойг гаргаж, итгэлийг олж авах нь" сэдэвт илтгэлээс дараах эшлэлүүдийг онцолъё.

35-аас доош насныханд мэдээнээс зайлсхийх, халшрах шинж тэмдэг нэмэгдсээр байна.

"Ройтерс” институтиас 2022 онд гаргасан дижитал мэдээний судалгаанд 46 орон хамрагдсаны тэн хагаст нь иргэдийн хэвлэлд итгэх итгэл буурсан дүн гарчээ. Долоон улсад л энэ байдал бага зэрэг сайжирч байна. Ялангуяа 35-аас доош насныханд мэдээнээс зайлсхийх, халшрах шинж тэмдэг нэмэгдсээр байна. Гол шалтгаануудыг авч үзвэл, мэдээгээр надад хамааралтай болон миний сонирхдог зүйлийн талаар гардаггүй, улс төр, "Ковид-19"-ийн талаар л голчлон гаргадаг гэсэн хариултууд давамгай байгаа юм.

ЗурагТайлбар



Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг сорилт зөвхөн бидний өмнө тулгараад байгаа биш, дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна. Үүнд, “Edelman”-ы ерөнхийлөгч Эд Уиллиамс “Төлөөллийг оруулж чадахгүй бол итгэлийг олж чадахгүй” гэсэн хариултыг өгчээ.

Мөн “Edelman” олон улсын байгууллагаас 2023 онд гаргасан итгэлийн барометрийн тайланд дурдсанаар, тус санал асуулгад оролцогчдын 42 хувь нь хэвлэл мэдээллийг худал, ташаа мэдээллийн эх сурвалж гэж үзсэн бол төдий тооны хүн эсрэгээрээ үнэн бодит мэдээллийн найдвартай эх сурвалж хэмээн хариулжээ. Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг сорилт зөвхөн бидний өмнө тулгараад байгаа биш, дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна. Үүнд, “Edelman”-ы ерөнхийлөгч Эд Уиллиамс “Төлөөллийг оруулж чадахгүй бол итгэлийг олж чадахгүй” гэсэн хариултыг өгчээ. Ялангуяа залуу үеийнхэн өөрсдийн төлөөлөл, оролцоог хангаагүй хэвлэл мэдээлэлд итгэхгүй, хэрэглэхгүй байна.

“Дэлхийн эдийн засгийн форум”-ын үеэр сүүлийн жилүүдэд энэ талаар тогтмол ярих болсон. Тус форумаас “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийг төлөөлөх индекс”-ийг өнгөрсөн онд анх удаа гаргасан. Сонирхолтой нь, энэ индексийг 10 нэгжээр сайжруулахад хэрэглэгчдийн тухайн брэндэд итгэх итгэл, үнэлэмж 30 хувиар өснө гэдгийг судлаачид тооцоолжээ. 


А.Бүрэнбаатар: Монголд эрэгтэйчүүд сэтгүүлчээр ажиллаад гэр бүлээ тэжээх 

ямар ч боломжгүй

Үргэлжлүүлэн "Хэвлэл мэдээлэл ба төлөөлөл: Жендэрийн хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх нь" сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэрх сонирхолтой хариултуудыг хуваалцъя.


“Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: "Одоогоор манай сонинд ганц ч эрэгтэй сэтгүүлч алга. Энэ байдал сэтгүүл зүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэх, орой үдшийн цагаар болоод олон хоногоор сурвалжлагад явах тохиолдолд эрэгтэй сэтгүүлчдийн хэрэгцээ шаардлага яалт ч үгүй үгүйлэгдэж байна".

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар: "Монголын сэтгүүл зүйн агуулга эмэгтэй араншинтай болчихож. Яагаад гэхээр галын фронт дээр дийлэнх нь эмэгтэй сэтгүүлчид ажиллаж байна. Энэ нь сэтгүүл зүйн салбарын цалингийн үнэлэмж маш бага байгаатай холбоотой. Эрэгтэй хүн сэтгүүлчээр ажиллаад гэр бүлээ тэжээх ямар ч боломжгүй. Өнөөгийн байдлаар, сэтгүүлчид 700,000-1,500,000 төгрөгийн цалин авч байна. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхэд хамгийн бага үнэлгээнээс эхэлж мацсаар 4, 5 жилийн дараа л 1 сая 500 мянган төгрөгийн цалинд хүрнэ. Энэ хооронд инфляц өсөж, нөгөө хүн ч гэр бүл, үр хүүхэдтэй болсноор илүү орлого шаардлагатай болж эхэлдэг. Тэгэхээр энэ асуудлыг системийн хувьд хэлэлцэхгүй бол таван жилийн дараа гэхэд сэтгүүл зүйн салбарт дан эмэгтэйчүүд ажиллаж магадгүй болчихоод байна".

Бид орлогоо сайжруулж байж, ажилчдадаа илүү өндөр цалин өгнө, тэдний эрүүл мэндийн асуудалд ч туслах бололцоотой болно. Хэвлэл мэдээллийнхнийг хоол иддэггүй, хувцас өмсдөггүй сайн дурын ажилчид гэж хардгийг өөрчлөх цаг болсон.

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш, дэд профессор Л.Ариун: "Сэтгүүл зүйгээр сурч байгаа эрэгтэй оюутан ч цөөн. Гурван оюутан тутмын нэг нь л эрэгтэй гэсэн үг. МУБИС-д элссэн эрэгтэй хүүхдүүдийг эхний жилийн сургалтын төлбөрөөс нь 70 хувиар хөнгөлдөг юм билээ. Бусад сургуулиудад ч мөн ийм төрлийн хөнгөлөлт үзүүлбэл дэмтэй санагддаг.

GoGo.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн: "Хэвлэл мэдээллийг хүмүүс хэтэрхий бага үнэлдэг. Илтэд бизнес агуулгатай мэдээ байхад үнэгүй нийтлээд өгөөч гэдэг хандлагыг одоо зогсоох хэрэгтэй. Бид орлогоо сайжруулж байж, ажилчдадаа илүү өндөр цалин өгнө, тэдний эрүүл мэндийн асуудалд ч туслах бололцоотой болно. Соёл урлагийнхан өөрсдийн бүтээлээр мөнгө олохыг зорьдог хэрнээ яагаад хэвлэл мэдээлэлд зарцуулах мөнгө төсөвлөдөггүй юм бэ? Хэвлэл мэдээллийнхнийг хоол иддэггүй, хувцас өмсдөггүй сайн дурын ажилчид гэж хардгийг өөрчлөх цаг болсон.

Бид "Ковид-19" дэгдэх үеэс өглөөний хурлаа цахимаар хийж хэвшсэн бөгөөд өдгөө ч ийм зарчмаар ажиллаж байна. Ингэснээр түгжрэлд цаг алдахгүй, мөн сэтгүүлчид маань хувийн ажлаа зохицуулаад аажуу тайван сурвалжлагадаа явах гэх мэт олон давуу талуудад хүрсэн.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар: "Цалин бүхнийг шийддэггүй юм билээ. Хэчнээн өндөр цалинтай байсан ч тухайн байгууллагын соёл, хандлага бас чухал нөлөөтэй. Сэтгүүл зүй бол сэтгэлээрээ ажилладаг салбар, донтож хийдэг ажил. Телевиз, радиод ажилласнаараа тухайн хүнд цалингаас илүү боломжууд нээгддэг. Тиймээс ажилчдадаа нэмэлт орлого олох боломжийг олгосноор тухайн боловсон хүчнийг урт хугацаанд тогтоох боломжтой".

“Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: "Манай сонины сэтгүүлчид тогтвортой ажилладгийн гол нууц нь нэгдүгээрт, сэтгүүлчдийнхээ хүсэл сонирхлыг сонсож, дэмждэг. Хоёрдугаарт, бид "Ковид-19" дэгдэх үеэс өглөөний хурлаа цахимаар хийж хэвшсэн бөгөөд өдгөө ч ийм зарчмаар ажиллаж байна. Ингэснээр түгжрэлд цаг алдахгүй, мөн сэтгүүлчид маань хувийн ажлаа зохицуулаад аажуу тайван сурвалжлагадаа явах гэх мэт олон давуу талуудад хүрсэн. Мөн ажилчдынхаа сэтгэл зүй болоод хамт олны уур амьсгалыг таатай байлгахад голлон анхаарч ажиллаж байна. 

Өдөр тутмын сонинууд улс төрийн агуулгатай нийтлэл их бичдэг гэж шүүмжлүүлдэг. Гэтэл миний хийсэн судалгаагаар улс төрийн агуулга 20 хувьтай буюу харьцангуй бага харин нийгмийн сэдэвтэй нийтлэлүүд хамгийн их хувьтай нийтлэгддэг гэсэн үр дүн ажиглагдсан.

Архангай медиа группийн үүсгэн байгуулагч, захирал О.Амарзаяа: "Орон нутагт сэтгүүл зүйн боловсон хүчин дутагдалтай байдаг. Бид "Сумын сурвалжлагч" сайн дурын сэтгүүл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсон хүчний хомсдолтой байсан сул талаа давуу тал болгон өөрчилж чадсан. Мөн олон талын байр суурийг хуваалцах, олон уншигчтай болох, эх сурвалжаа баяжуулах гээд нэмэлт олон давуу өөрчлөлтүүд гараад байна.

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш, дэд профессор Л.Ариун: "Би өдөр тутмын гурван сонины нэг сарын хугацаанд хэвлэгдсэн нийт 60 дугаарын агуулгыг судалж үзсэн. Өдөр тутмын сонинууд улс төрийн агуулгатай нийтлэл их бичдэг гэж шүүмжлүүлдэг. Гэтэл миний хийсэн судалгаагаар улс төрийн агуулга 20 хувьтай буюу харьцангуй бага харин нийгмийн сэдэвтэй нийтлэлүүд хамгийн их хувьтай нийтлэгддэг гэсэн үр дүн ажиглагдсан. Бас эдгээр сонинуудад авлига, жендэр гэсэн бие даасан сэдвүүд сүүлийн үед нэмэгдсэн байна. Түүнчлэн мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтдээс тухайн үед нийгэмд өрнөсөн халуун үйл явдалтай холбогдуулан тодруулга авдаг сайн жишиг ажиглагдлаа.


СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор Д.Цэнд: "Би оюутнуудтай баг бүрдүүлж "МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн 2020 оны 10, 11, 12-р сар болон 2022 оны 10, 11, 12-р сарын "Цагийн хүрд" хөтөлбөрийн эх сурвалжийн жендэрийн харьцааг судалж үзсэн. "Цагийн хүрд" хөтөлбөрөөр давхардсан тоогоор сард 700-800 эх сурвалж гардаг юм билээ. Биднийг судалгаагаа анх эхлэхэд "Цагийн хүрд"-ийн нийт эх сурвалжийн 20 хувь эмэгтэй байсан. 2022 оны 12-р сард эх сурвалжийн 35 хувь нь эмэгтэйчүүд болж жилийн өмнөхөөс өссөн дүнтэй харагдсан. 


А.Эрхэмбаяр: Жендэрийн тэгш бус байдлыг анзаарснаар түүнийг өөрчлөхийн төлөө үйлдэл хийж эхэлсэн

"Мэдрэмжтэй мэдээлье” форумын үеэр GoGo.mn сайтын сэтгүүлч, зураглаач А.Эрхэмбаяр "Амжилтын түүх"-ээсээ хуваалцав.

ЗурагТайлбар




Бид контентуудынхаа эх сурвалжид бүртгэл хөтлөх болж, бүртгээд эхлэхээр эх сурвалжийнхаа харьцааг хянах боломж олдсон. Хянана гэдэг нь өөрчилж чадна гэсэн үг.

“Эмэгтэйчүүдийн оролцоо угаасаа цөөн гээд байгаа нөхцөлд тохируулж ажиллавал энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бид редакцаараа “Тэнцвэр” санаачилгыг дэвшүүлж, өөрсдийн контентууд дахь эх сурвалжийн жендерийн харьцааг тэнцэтгэхийг зорьсон. Биднийг энэхүү санаачилгаа анх хэрэгжүүлж эхлэх үед манай сайт дахь эх сурвалжийн 20 хувь нь л эмэгтэй хүн байлаа. Өөрөөр хэлбэл, таван эх сурвалж тутмын нэг нь л эмэгтэй байсан гэсэн үг. Үүнийг тэнцэтгэхийн тулд бид үйлдэл хийж эхэлсэн. Ингэхдээ "Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн хүрээнд редакцаараа эх сурвалжийн санг бүрдүүлэх болов. Нэгэнтээ “Бөртэ чоно” ёслолын үеэр лайв хийж байтал шагнал гардуулж байгаа дөрвөн хүн нь эрэгтэй хэрнээ, шагналыг нь бариад зогсож байгаа хүн эмэгтэй байсан нь надад таагүй сэтгэгдэл төрүүлж, шууд л тэрхүү үйл явдлын зургийг дарсан юм. Би үүнээс өмнө өдөр болгон л иймэрхүү жендэрийн тэгш бус харьцаатай үйл явдлуудад очиж байсан ч төдийлөн анзаардаггүй байж. Харин энэ мөчөөс л анзаарч эхэлсэн юм. Анзаарч байна гэдэг нь боддог болжээ гэсэн үг. Улмаар бодол, үйлдэл болдог юм байна. Одоо бид контентуудынхаа эх сурвалжид байнгын бүртгэл хөтлөх болж, бүртгээд эхлэхээр эх сурвалжийнхаа харьцааг хянах боломж олдсон. Хянана гэдэг нь өөрчилж чадна гэсэн үг.

ЗурагТайлбар





ЗурагТайлбар






ЗурагТайлбар






Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.