UBLife Logo
Newsfeed

Суралцах чадварыг тань хөгжүүлэх МЭДЛЭГИЙН тухай 9 баримт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Суралцах чадварыг тань хөгжүүлэх МЭДЛЭГИЙН тухай 9 баримт

Яг л эрэлт нийлүүлэлтийн зарчмыг ойлгосноор эдийн засгийн аливаа асуудлыг эргэцүүлэн ойлгох чадвартай болдог шиг дараах баримтуудыг ойлгож авснаар та аливаа мэдлэгийг илүү хялбархан хүлээн авч, бодон эргэцүүлж, дараагийн шийдвэрийг гаргаж чадах болно. 

#1 Асуудал шийдэх чадвар нь эрэл хайгуулаас эхэлдэг

Херберт Саймон, Аллен Ньюелл нарын судлаачид "Human Problem Solving" номондоо хүн асуудлыг эрэл хайгуул хийх замаар танин мэдэх нь зөв шийдвэрт хүргэдэг болохыг нотолжээ. Аливаа асуудал нь яг л зураг дахь төөрдөг газрын зураг шиг бөгөөд та эцсийн цэгт хүрэхдээ л эцсийн цэг болохыг нь мэднэ. Үүнээс өмнөх бүтэлгүйтэж, туршсан бүх хаалттай замууд нь таны алдаа бус эцсийн цэгт хүрэх замын нэг хэсэг гэсэн үг. 

Яг л рубик шоо эвлүүлэх шиг асуудлыг шууд бус олон удаагийн давтамжтай үйлдлээр суралцаж, эцсийн зорилгодоо хэцүү зүйлийг амар хялбар аргаар шийдвэрлэх арга барилыг эзэмшинэ гэсэн үг. 

#2 Сэргээн бодох замаар санах ой хөгждөг

Мэдлэг нь таны шинээр цуглуулсан бүхэн биш. Харин дахин давтан ашиглаж, сэргээн санаж, давтсан мэдлэг нь бодит мэдлэг юм. Олон дахин давтамжтай цээжлэн тогтоож, бодит туршлага болгосон мэдлэг яваандаа сэргээн санах шаардлагагүй бодит мэдлэг болон хувирдаг.

#3 Мэдлэг нэгээс нөгөөд цэцэглэн хөгждөг 

Таны цааш суралцах боломжтой мэдлэг аль хэдийн мэдэж буй мэдлэгт тулгуурладаг гэвэл та итгэх үү? Хүний шинээр хүлээн авах мэдлэг урьд нь хадгалагдсан мэдлэгээс салбарлан хөгжиж, байгаа мэдлэгийг дэлгэрүүлж байдаг аж. Таны суурь мэдлэг бага байх тусмаа шинэ мэдлэгийг хялбархан мартах магадлалтай.

#4 Бүтээлч байдал гэдэг нь маш сайн хуулбар гэсэн үг 

Бүтээлч байдал хэзээ ч цоо шинэ зүйл байдаггүй. Гэвч жишээ нь, нэг уран зургийг шууд хуулбарлан зурвал тэр хуулбар болох бол олон төрлийн урлагийн бүтээлийн охь дээжсийг өөрийн бүтээлч байдлаар хөгжүүлэн зурвал тэр нь цор ганц урлагийн бүтээл болох болно. Жирийн нэгэн тосон лаа яван явсаар өнөөгийн гэрлийн чийдэн болсон ч хэн ч бид чийдэнг лааны хуулбар гэдэггүйг санаарай. 

#5 Хүний ур чадвар маш тодорхой байдаг 

Нэг ур чадварт суралцсан мэдлэг ухаанаа өөр ур чадварт хувирган ашиглах боломжтой. Жишээ нь, газрын теннисний тамирчид ширээний, агаарын зэрэг бүхий л төрлийн теннисийг чадварлаг тоглох чадвартай болсон байдаг. Нэг гадаад хэл эзэмшсэн хүн дараагийн гадаад хэлийг анхны хэлээсээ илүү хялбархан суралцах чадвартай. Гэвч та өргөн хүрээний бус нарийвчилсан мэдлэгийг чухалчлах хэрэгтэй. Нарийвчилсан мэдлэгээс өргөн хүрээнд шилжих боломжтой бол өргөн хүрээний мэдлэгээс нарийвчилсан мэдлэг бий болгох тун амаргүй. 

#6 Хүний мэдлэгийн нөөц хязгаартай 

Бид нэг хэсэг цаг хугацаанд нэг хэсэг мэдлэгийг л онцгойлон тээх чадвартай. Шинэ мэдлэг мэдээлэл нь яг л зурагт үзүүлсэн шиг шаарны гадна байрлах бөгөөд таны дотогш оруулсан хэсэг нь суурь мэдлэг болон хадгалагддаг. Тэгэхээр мэдээллийг мэдлэгээс ялган, маш чухал хэсгүүдийг хадгалаад, хэрэггүйг нь мартаж, тавьж явуулахаас аргагүй. 

#7 Амжилт бол хамгийн шилдэг багш

"Алдаанаасаа хүн суралцдаг" гэх үгийг та залхтлаа сонссон байх. Гэвч үнэндээ хүн алдаанаасаа илүү амжилтаасаа суралцдаг. Хамгийн сайн зарчим бол суралцах явцдаа 85 хувийн амжилттай байх юм. Учир нь суралцах тусам асуудал хялбар санагдах болно. 

#8 Туршлага л мэдлэгийг бодит болгодог 

Анх машин жолоодоход их сандарч, бүх зүйлийг анхааралтай боддог доо? Аажмаар аажмаар та суралцсаар олон жилийн дараа та бодох ч үгүйгээр амжилттай жолоодож дадсан байдаг. Мэдлэг туршлагаар дамжуулан хөгжсөөр эцсийн мэдлэгийг бий болгодог учраас аливаа мэдлэгийг хүмүүст заах хэцүү. Учир нь та суралцсаар энэ түвшинд хүрсэн бөгөөд чухам хэрхэн яаж энд хүрснээ тайлбарлах бэрх болдог. 

#9 Мэдлэгээ сэргээх нь үнэндээ тун хялбархан 

Бид өмнө нь маш сайн эзэмшсэн байсан ч олон жил ашиглаагүй гадаад хэлээ мартсан гэж боддог ч үнэндээ багахан сэргээн суралцах явцын дараа та эргэн чадварлаг түвшиндээ очих боломжтой байдаг. Цоо шинээр суралцахад Зурагт 1-т харуулсан шиг алхам алхмаар суралцдаг бол мэдлэгээ сэргээх нь таслалтай цэгүүдийг холбох мэт хялбар явц юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.