Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үзэсгэлэн, галерей, музейд урлагийн бүтээлийг таашаах 11 зөвлөмж


Урлагаар хүрээлүүлсэн үзэсгэлэн, галерей, музейд зочлох үргэлж сэтгэл хөдлөм байдаг. Урлаг соёлын газруудаар зочлохдоо бусдад болон өөртөө тухтайгаар урлагийн бүтээлийг бүрэн мэдрэн, таашаахад тань туслах цөөн зөвлөмжийг хүргэж байна. 

Зочлохоосоо өмнө

#1 Аливаа үзэсгэлэн, галерей, музейд зочлохоосоо өмнө чадвал тухайн дэлгэгдсэн үзэсгэлэнгийн талаар товчхон ч болов мэдээлэл уншаарай. Хэн гэдэг ямар уран бүтээлчийн хэдий хэр хугацааг хамарсан бүтээлүүд байгаа талаар мэдэж байвал та ч айж сандрахгүй. 

#2 Үүдээ барихаас дор хаяж 1 цагийн өмнө ирэх. Урлагийн бүтээлүүдийг бүрэн дүүрэн ойлгон мэдэрч, өөртөө болон үйлчилгээний ажилтнуудад цаг гаргаж өгөхийн тулд аль болох эртхэн очиж байгаарай. 

#3 Заавал биш ч урлагийн бүтээлийг хүндэтгэх үүднээс аль болох урлагийн бүтээлийнхээ өнгө аяст зохицуулан хувцаслаарай. Зарим үзэсгэлэнгийн нээлт тусгай хувцаслалттай (dress code) байдгийг анзаарч байгаарай. 

Зочлох үедээ 

#4 Таныг инстаграм хүлээж чадна. Зураг дарав уу, үгүй юу постлох гэж бүү яараарай. Урлагийн орчинд утсаа оролдох гэж ирээгүйгээ санаарай. 

#5 Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү урлагийн бүтээлд гар хүр. "Гар хүрч болно" гэж тусгай тэмдэглэгээ тавиагүй л бол урлагийн бүтээлд бүү гар хүрч гэмтээгээрэй. Та сүртэй гэмтээхгүй байлаа ч хүний гар хүрэх нь бүтээлд их бага сөрөг нөлөө үзүүлдэг юм шүү. 

#6 Бүтээлийн тайлбарыг санаа зоволгүй бүтнээр нь уншаарай. Уран бүтээлийн тайлбарыг уншаад бүтээлийг харж эсвэл тайлбаргүйгээр зөвхөн өөрийн мэдрэмжээр тунгаан хараад дараагаар нь тайлбарыг нь уншиж ч болно. Өөрийгөө бүү яаруулаарай. 

Зарим урлаг судлаачид бүтээлийг холоос, бага зэрэг ойроос гэхчлэн хоёр, хоёр алхмаар урагшлан үзэхийг зөвлөдөг байна. 

#7 Уран бүтээл үзэн сонирхож буй хүмүүсийг тэвчээртэй хүлээн, зөрж өнгөрөх бол ардуур нь яваарай. Юм үзэж байтал урдуур тань яваад байвал хэцүү биз? 

#8 Бүтээлийг үзэн сонирхохдоо аль болох чимээ бага гаргахыг хичээгээрэй. Утасныхаа дууг унтраачих. Хүнтэй хамт яваа бол зайлшгүй тохиолдолд чимээгүйхэн шивнэхэд зүгээр дээ. 

#9 Зураг дарах зөвшөөрөлтэй үзэсгэлэн бол утасныхаа гэрэл, чимээг унтраахаа мартуузай. 

#10 Өөрийгөө бүү яаруул. Луврын музейд байрлалтай алдарт "Мона Лиза" зургийг нэг хүн дунджаар 15 секунд л хардаг болохыг та мэдэх үү? Та Луврын музейд "Мона Лиза"-д дугаарлаж зогсоогүй, хүмүүс таныг яаруулаагүй л бол аль болох тайван бүтээлийг шимтээрэй. Цаг гаргах тусам урлагийн бүтээлийг илүү их мэдрэх болно. Харин ард тань хүмүүс хүлээгээд байвал ганцаараа байгаа мэт бүү удаарай. 

#11 Хэрвээ та өөрөө уран бүтээлч хүн бол бусдын үзэсгэлэнгийн үеэр хэзээ ч бүү өөрийн нэрийн хуудсаа бусдад дамжуулаарай. Хэдий шаардлагатай байлаа ч урлагийн ертөнцөд үүнийг маш бүдүүлэг үйлдэл хэмээн үздэг байна. 

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
2
2023.05.26
"Хурмастын дагина" Үндэсний шинэ балетыг зорин үзэх ДОЛООН шалтгаан
3
2023.05.25
Урлагт хайртай хэн бүхний "ART WEEK 2023"-г зорин үзэх 5 шалтгаан
санал болгох
1
Уржигдар
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
2
Уржигдар
Ako's review | Шинэ эриний Эдип
3
Уржигдар
2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.