UBLife Logo
Кино

"Баавгай болохсон" Каннын кино наадамд нээлтээ хийж үзэгчид 5 минутын турш алга ташжээ

"Баавгай болохсон" Каннын кино наадамд нээлтээ хийж үзэгчид 5 минутын турш алга ташжээ

Монгол уран бүтээл анх удаа Каннын кино наадмын үеэр нээлтээ хийн, "Un Certain Regards" төрөлд өрсөлдөж буй түүхэн цаг мөч бидэнд тохиолдож байгаа билээ. 

"Debussy Theatre"-т нээлтээ хийсэн үзвэрийн дараа үзэгчид суудлаасаа босон таван минутын турш алга ташжээ.

“Баавгай Болохсон” нь найруулагч П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг П.Золжаргал болон Б.Дөлгөөн нар бичжээ.

"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэгт амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй Монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулж чаджээ.

Каннын кино наадамд анхны эсвэл хоёр дахь бүтээлээрээ орж буй шинэ шилдэг найруулагчдад өгдөг "Un Certain Regards" шагналд өрсөлдөж буй "Баавгай болохсон" бүтээлийн трейлер саяхан цацагдсаныг та үзэж амжаагүй яваа юм биш биз?

Тус бүтээлийн тухай олон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэн, маш ихээр бахархаж буйгаа дурдсаар байна. 

Хүмүүс суудлаасаа өндийн алгаа ташиж буйг та эндээс харж болно.

Монголчууд Каннын кино наадмын улаан хивсэн дээгүүр алхлаа шүү дээ.

Хурдхан үзэх юмсан хэмээн бодогдож байна шүү. 

Монгол бүтээл ийнхүү Каннын кино наадмын төрөлд өрсөлдө байгаад сэтгэл хөдлөхийн сацуу гайхалтай мэдээ дуулна хэмээн бүгд захаа мушгиад сууж байхыг хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.