
Улсын арслан Э.Оюунболдоос гурав дахь удаагаа допинг илэрлээ
Тухайн бөхийн нэрийг МҮБХ-ноос өнөөдөр албан ёсоор зарлалаа. Тодруулбал, улсын арслан Э.Оюунболдоос гурав дахь удаагаа допинг илэрсэн ажээ. Энэ удаад түүнээс хоёр төрлийн бодис илэрчээ.
Э.Оюунболд 20 насандаа улсын харцага, 22 настайдаа улсын арслан, 26 насандаа улсын аварга цолны болзолыг хангасан билээ. Гэвч 2019 оны Үндэсний их баяр наадмаар авсан шинжилгээгээр түүнээс допингийн төрлийн бодис илэрснээр аварга цолоо хураалгасан юм.
Мөн 2020 онд Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдааны үеэр түүнээс шинжилгээ авахад хоёр дахиа допинг илэрсэн билээ. Улмаар МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр түдгэлзүүлсэн ч удалгүй Олон улсын спортын арбитрын шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.