UBLife Logo
Ном

Гүн гүнзгий, ухаалгаар ярилцах "Сократик яриа" хэрхэн өрнүүлэх вэ?

Г.Сүрэн
Г.Сүрэн
Гүн гүнзгий, ухаалгаар ярилцах "Сократик яриа" хэрхэн өрнүүлэх вэ?

Хүн өөрийгөө танин мэдэх тусмаа эргэн тойрныхоо үг хэл, үнэлэмж, мэдрэмжид автахаа больж, өөрийгөө бодитоор үнэлэн, эрх чөлөөтэйгөөр бодон сэтгэж, нэг үгээр бусдын бодлоос чөлөөлөгддөг. Хүний мэдрэмжийг Грекийн сонгодог үеийн философич Платон зэрлэг морьд хөлөглөн давхихтай зүйрлэжээ. Автах тусам жолоогоо алдана! Платон өөрийгөө танин мэдэх тухай энэхүү санаагаа Сократын дурсгалд зориулан “Сократик яриа” гэж нэрлээд шавь нартайгаа ухаалгаар ярилцан мэтгэлцэх замаар мэдлэгийг өөрийн дотроосоо танин нээхийг сургаж иржээ. 

Түүний энэхүү ухаалаг харилцан яриаг өдгөө өөрийгөө танихыг хүссэн хэн бүхэн өөртэйгөө, эсвэл итгэлт хэн нэгэнтэй ил тод, чин үнэн, гүн ухаанч харилцан яриа өрнүүлэхийн тулд даган мөрдөж болох юм. 

"Сократик яриа" өрнүүлэх заавар:

  • Ярилцаж буй хүнийхээ бодол санаатай зөрчилдсөн нөгөө талын байр суурийг асууж мэтгэлцэх

  • Тухайлсан нэг бодол санааг тодорхойлон дэлгэрүүлэх олон төрлийн асуулт нэгнээсээ асуух

  • Яриандаа "зөв", "буруу" гэсэн шууд дүгнэлт гаргахаас сэргийлэх

  • Харилцан ярилцаж буй хүнийхээ яриаг бататгасан асуулт асуух

  • Маш анхааралтай сонсож, чин сэтгэлээсээ ярилцагчаа сонирхох

"Сократик яриа" өрнүүлэх 5 алхам: 

1. Гайх. Харилцан ярилцагчийнхаа яриаг чин сэтгэлээсээ сонирхож, анхааралтайгаар ойлгон сонсох.

2. Тунгаан бод. Ярианд дурдагдсан үзэл бодлыг нэгтгэн дүгнэж, сонссон зүйлийнхээ талаарх ойлголтоо тодорхой болгох. 

3. Нарийвчлан бодож, нягтлан шалга. Ярилцагчдаа үзэл бодлоо бататгах нотлох баримт, дэмжлэг гаргаж өгөхийг хүс. Итгэл үнэмшлийнх нь үндэс болсон бодол санаа, таамаглал, баримтууд юунаас үүдэлтэйг дэлгэрүүл. Өөрийнхөө таамаглалыг дэвшүүлж магадлан асуу. Үүний тулд "Яагаад" гэх асуултыг энэ үед хамгийн их ашиглах хэрэгтэй. 

4. Сэргээн хэл. Харилцан ярианы үр дүнд бий болсон шинэ таамаглал, шинэ дүгнэлтийг дахин сэргээн хэлж бататга. 

5. Дахин давт. Таамаглалаа шинээр эхлээрэй. Энэ удаа бүх сул яриа, хэрэггүй гэж үзсэн дүгнэлт бодлыг мартаж, хамгийн зөв, хамгийн их таалагдсан, хамгийн бодитой шийдвэр бодлыг дахин давтан ярилцаарай. 

"Сократик яриа" ямар байж болохгүй вэ? 

  • Нэгнийхээ яриаг шууд үгүйсгэж, буруутгаж, шүүмжилж эсвэл магтан дөвийлгөх

  • Асуултад нь шууд "А бол Б" гэсэн шулуун дүгнэлт хийх

  • Нэг сэдвээ дуусгалгүй шууд өөр сэдэв рүү үсчих

  • Харилцагчийнхаа хэлэх хариултыг урьдчилан тааварлахыг оролдох

  • Нэгэндээ зөвлөх, шууд зөвлөгөө хэрэгжүүлэхийг ятгах

  • Үзэл бодлыг нь шүүн дүгнэх гэх мэтээс сэргийлээрэй. 

Эх сурвалж: colostate.edu

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.