
Канад тамхины ширхэг бүрт хорт сануулгыг хэвлэдэг АНХНЫ улс болно
Канад улс тамхины хорт нөлөөний сануулгыг тамхины ширхэг бүрт хэвлэдэг анхны улс болохоо мэдэгдлээ. "Тамхи биеийг хордуулна", "Тамхи ургийн гажиг бий болгоно", "Тамхи хорт хавдар үүсгэнэ" зэрэг зургаан өөр төрлийн сануулгыг тамхины ишэн дээр хэвлэж олон нийтэд хорт уршгийг нь сануулах юм.
Тус улсын Сэтгэцийн эрүүл мэнд, донтолттой тэмцэх яамны сайд Каролин Беннетт "Хүмүүс хайрцган дээрх сануулгаас илүүтэй ишэн дээрх сануулгыг анхаарах хардаг нь бидний судалгаагаар ажиглагдсан. Тамхины нэг соролтод ч хорт нөлөө агуулагддаг тул нэгж бүрээр нь сануулах хэрэгтэй" хэмээжээ.
Канад улсад жил бүр 48 мянга гаруй хүн тамхи хэрэглээний улмаас амь насаа алддаг бөгөөд 2035 он гэхэд тус улс бүх нийтийн тамхины хэрэглээг 5 хувиар багасгахаар зорьж буй.
Анх 2001 онд Канад улс тамхины хайрцгийн гадна хорт нөлөөг сануулсан бичиг хэвлэхийг санаачлан хэрэгжүүлсэн анхны улс болж байв.
Эх сурвалж: BBC