UBLife Logo
-

Мазаалайг яг одоо аврахгүй л бол оройтсоныг батлах 22 НОЦТОЙ БАРИМТ

Мазаалайг яг одоо аврахгүй л бол оройтсоныг батлах 22 НОЦТОЙ БАРИМТ

Одоогоор зөвхөн 28 тоо толгой үлдээд буй Мазаалайг аврахын тулд Монголд төдийгүй дэлхий дахинд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Мазаалайтай холбоотой чухал баримтуудтай танилцана уу.

1. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.

2. Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд анх бүртгүүлсэн.

3. Мазаалай нь манай Их Говийн дархан газарт амьдардаг нэн ховордсон баавгай юм.  Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis гэж тэмдэглэжээ.

4. 1953 онд АИХ -ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон юм.

5. 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолсон түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тухайн үед 25-50 толгой мазаалай байжээ.

6. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай юм. Мазаалайг бие даасан дэд зүйл, зөвхөн Монголд амьдардаг гэдгийг генетикийн шинжилгээгээр 2012 онд тогтоосон нь хамгийн том дэвшил байв. 

7. Мазаалай нь 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 28 тоо толгой үлджээ.

8. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зунд нь хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 кг, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр.

9. Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөлрүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүн буюу амьтдын сэг зэм эзэлдэг байна.

10. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2013 оныг “Мазаалайг хамгаалах жил” болгосон юм. 

11. “Ай сити экспо 2015”-ын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон “Мобиком” корпораци Мазаалайгаар дүр төрхөө тодорхойлсон.

12. "Яг түүн шиг" шоуны зохион байгуулагчид мессеж саналынхаа тодорхой хувийг "Мазаалай хамгаалах сан"-д хандивласан. 

13. Оросын алдарт “Звери” хамтлаг 9 дүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Will sing for mazaalai” тоглолт хийсэн.

14. “Ариунаа Сүри 2016” оны хавар, намрын цуглуулгадаа мазаалайн хээ, зураг бүхий хүрэм гаргасан.

15. Гудамжны урлагаар уран бүтээл туурвигч залуус мазаалайн эх нутаг Говь-Алтай аймагт мазаалайн зургийг том хананд буулгасан.

16. Хүүхдүүдэд Мазаалайг таниулах зорилготой зурагт ном, хүүхэлдэйн киног бүтээх болов.

17. Том Цогт хэмээх уран бүтээлч Италийн гутлын үйлдвэртэй хамтран “Мазаалай” загварын гутлыг худалдаанд гаргасан.

18. Америк эмэгтэй мазаалайг аврах зорилгоор футболка хийж, худалдаалсан.

19. “Mazaalai” хэмээх нэртэй дарс ч олон улсын зах зээлд худалдаалагдаж байна.

20. Монголд анх удаа зохиогдсон 60 орны мисс оролцсон  "Face of Beauty International 2016" тэмцээний уриа "МАЗААЛАЙГАА ХАМГААЛЦГААЯ" байв.

21. БНХАУ-аас “Мазаалай байвгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн ТЭЗҮ-ийн судалгааны протоколд өчигдөр гарын үсэг зурлаа. Тус улсын 9 мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 10 хүртэл Их говийн дархан цаазат газарт ажиллаж, мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийжээ.

22. “Говийн гайхамшигт 6” уран бүтээлчдийн нэгдсэн аяллыг 10 дугаар сарын 08-14-ний өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна. Аялалд нийт 35 хүн оролцож буй бөгөөд хоёр аймгаас төрөн гарсан яруу найрагч, сэтгүүлч, уран зураач, гэрэл зурагчин, телевизийн төлөөлөл болон бусад хүмүүс оролцож мазаалайн тухай нийтлэл, нэвтрүүлэг хийж, яруу найраг зохиож олон нийтэд сурталчилах юм. 

 

"Мазаалайг аврахын төлөөх 11 чухал компанит ажил"-ыг эндээс уншина уу.

Түүнчлэн Дуглас Чадвикийн бичсэн “Дэлхийн хамгийн ховор баавгайд аврал олдох болов уу?” дэлхийн шилдэг нийтлэлийг эндээс уншаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
5
0
15
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.