UBLife Logo
Newsfeed

Авах гэж буй хувцсаа өөрт тохирох эсэхийг мэдэхэд хиймэл оюун ухаан тусална

Ub.life
Ub.life
Авах гэж буй хувцсаа өөрт тохирох эсэхийг мэдэхэд хиймэл оюун ухаан тусална

Google онлайн дэлгүүрээр үйлчлүүлэгчдэд худалдан авалт хийхээсээ өмнө авах гэж буй хувцас нь өөрийнх нь биеийн хэмжээнд хэрхэн харагдахыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар харуулдаг болох гэж байна.

Тус компани лхагва гарагт өөр өөр биеийн хэмжээнүүд дээр хувцас ямар харагдахыг хиймэл оюун ухааныг ашиглан урьдчилан харуулдаг виртуал туршилтын шинэ функцийг зарлалаа. Энэхүү функцийг ашигласнаар худалдан авагчид янз бүрийн загварыг олон төрлийн дүр төрхөөр харж, бүтээгдэхүүн хэрхэн нугаларч, наалдаж, сунаж, үрчлээс, сүүдэр үүсгэж байгааг харах боломжтой гэж тус компанийн зүгээс мэдээллээ.

Google мөн хиймэл оюун ухаанаар дамжуулан "визуал тааруулах" алгоритмыг ашиглан вэб дээрх дэлгүүрүүдээс өөр өнгө, хээ, загвартай ижил төстэй хувцаснуудыг олоход тусалдаг функцийг эхлүүлж байгаа аж.

Эдгээр нь ChatGPT-ийн амжилтын дараа хиймэл оюун ухаанаар ажилладаг шинэ хэрэгслүүдийн давалгаанд хайлтын системээ арчуулахгүй байх Google-ийн томоохон ажлуудын нэг хэсэг юм. Өнгөрсөн сард болсон Google I/O хөгжүүлэгчдийн бага хурал дээр тус компани 90 гаруй минут илтгэл тавьж, одоо байгаа "Bard" чатботынхоо хандалтыг өргөжүүлэх, Google хайлтад хиймэл оюун ухааны шинэ чадавхийг авчрах зэрэг олон шинэ мэдээллийг нийтэд зарласан.

Google-ийн зүгээс арьсны өнгө, биеийн галбир, үндэс угсаагаар ялгаатай, XS-ээс XL хүртэлх размерын хувцас өмсдөг 80 гаруй загвар өмсөгчийг ашиглан виртуал туршилтын хувилбарыг боловсруулсан гэж мэдэгджээ. 

Энэ онцлог нь эхлээд Anthropology, Loft, H&M, Everlane зэрэг брэндүүдийн эмэгтэйчүүдийн цамцнаас эхлэх аж. Ирээдүйд Google-ийн зүгээс эрэгтэй цамцнуудаа ч мөн адил өргөжүүлж, цаг хугацааны явцад илүү нарийвчлалтай болгоно гэж мэдэгджээ.

Google бол хиймэл хиймэл оюун ухааныг худалдан авалттай нэгтгэсэн цорын ганц цахим худалдааны компани биш юм. Shopify, Instacart зэрэг зарим компаниуд худалдан авагчдын худалдан авалтын шийдвэрт мэдээлэл өгөхийн тулд технологийг ашиглаж байна. Амазон нь хиймэл оюун ухааныг ашиглан сайт дээрх бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн санал хүсэлтийг нэгтгэн дүгнэж, хүмүүсийг худалдан авалт хийхээсээ өмнө сэтгэгдлүүдийг шүүж үзэх цагийг багасгах боломжийг бий болгож байна. Мөн eBay саяхан худалдагчдад бүтээгдэхүүний жагсаалтын тайлбарыг гаргахад туслах хиймэл оюун ухааны хэрэгслийг гаргажээ.

Эх сурвалж: cnn.com

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.