Мэргэжил сонголт гэдэг бол амьдралын хамгийн том, чухал сонголтуудын нэг билээ. Энэ үед ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй, эргэлзэх тохиолдол хэн бүхэнд тулгарч байдаг. Амьдралын чухал сонголтоо хийх гэж байгаа 12 дугаар ангийн төгсөгч танд мэргэжлээ сонгоход тань туслах 6 зөвлөмж хүргэе.
1. Өөрийгөө сонс
Таны хийх дуртай зүйл, ирээдүйн цагийг юу хийж хэрхэн өнгөрөөхийг хүсэж байгаагаа бодоорой. Өөрийн сонирхол, үнэт зүйл, зан чанаруудын талаарх дараах асуултуудад хариулж өөрийгөө сонсоод үзээрэй.

Сонирхол дээр суурилсан асуултууд:
Та юу сурах дуртай вэ?
Та цагаа хэрхэн өнгөрөөх дуртай вэ?
Та биеийн хөдөлмөр эсвэл оюуны хөдөлмөрийн алийг нь илүүд үздэг вэ?
Та гадаа эсвэл дотор ажиллах дуртай юу?
Үнэ цэнд суурилсан асуултууд:
Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
Та амьдралдаа юуг эрхэмлэдэг вэ?
Та амьдралын утгыг хаанаас олдог вэ?
Та ямар өөрчлөлтийн нэг хэсэг байхыг хүсэж байна вэ?
Зан чанарт суурилсан асуултууд:
Амжилт гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ?
Та юуг илүү хүсэж байна вэ?
Таны давуу талуудын аль нь танд хамгийн их таалагддаг вэ?
Та аль ур чадвараараа хамгийн их бахархдаг вэ?
2. Өөрийгөө юу хийж чадахыг шударгаар тодорхойл
Таны юу хийхийг хүсэж байгаа чинь чухал хэдий ч юу хийж чаддаг чинь бүр ч илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйл юм. Өөрийн авьяас, чадварыг шударгаар үнэлж, энэ мэргэжилд хэрэгцээтэй чадвар үнэхээр өөрт чинь байгаа эсэхийг бодоорой.

3. Өөрийнхөө сэдэл санааг тунгаан бод
Та өөрийнхөө тухай жагсаалтыг гаргасны дараа ажил хийх гол зорилгоо бодоорой. Магадгүй та харьцуулж болохуйц мэргэжлээс илүү өндөр цалинтай, эсвэл хаанаас ч ажиллах боломжтой илүү уян хатан байдлыг амласан мэргэжлийг хүсэж байгаа байх. Ихэнх мэргэжлүүд таны хүссэн бүх зүйлийг багтаадаггүй тул тэргүүлэх чиглэлээ ойлгох нь чухал юм.

Доорх жишээнүүдээс өөрийн хамгийн чухал гэсэн шаардлагуудыг тунгаан бодоорой.
Цалин
Ашиг тус
Бие даасан байдал
Ажил амьдралын тэнцэл
Уян хатан байдал
Ажил мэргэжлийн өсөлт
4. Урт хугацааны зорилгоо бод
Таны төсөөлөлд хамгийн төгс амьдрал ямар харагддаг вэ? Хувийн болон мэргэжлийн аль алиных нь урт хугацааны зорилгуудынхаа жагсаалтыг гаргаснаар тэдэнд хүрэхийн тулд юу шаардлагатайг ойлгоход тусална. Таны нэгтгэсэн жагсаалт нь мэргэжлээ сонгоход илүү тодорхой хандахад тусална. Жишээлбэл, ойрын арван жилд аль салбар өсөх хандлагатай байгаа, таны зорилгод нийцэж байгаа зэргийг судалж үзээрэй.

5. Салбаруудыг судлах
Салбар бүрийн талаар болон тус тусын зорилгын талаар илүү ихийг мэдэх нь таныг хаана тохирохоо тодорхойлоход тусална. Аль зорилго танд хамгийн сонирхолтой санагдаж байгааг бодоорой.

6. Ажил мэргэжлийн эрэлтийн талаар судлах
Таны сонирхож буй мэргэжил хэр эрэлт хэрэгцээтэй байгаа талаар мөн судалж үзээрэй. Ингэснээр та нийлүүлэлт нь хэтэрсэн мэргэжил сонгохоос зайлсхийж чадах юм.

Хэрэв та дэлгэцийн уран бүтээлч болохыг хүсэж мөрөөддөг ч ямар их дээд сургуульд орохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг санал болгож байна. Тус сургууль нь медиа урлагийн салбарын бүх мэргэжлээр ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадгаараа онцлог юм.
Соёл Урлагийн Их Сургуулийн Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургууль нь Сэтгүүл зүйн тэнхим, Телевиз киноны тэнхим, Дуун техник технологийн тэнхим, Медиа анимейшний тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэй бөгөөд тэд дараах мэргэжлүүдээр элсэлтээ авч эхэлжээ.
Та бүхэн элсэлтийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сонирхож буй мэргэжлийн дагуу дараах хүмүүстэй холбогдоорой:Медиа анимейшн: (976)-90770106, 95869436Найруулах урлаг: (976)-98117763Дуу чимээний технологи: (976)-80182289Сэтгүүл зүй: (976)-99054378Радио дэлгэцийн техник технологи: (976)-80182289Зураг авалт: (976)-99184726
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин