Урин дулаан зун цагийг дурсамж дүүрэн өнгөрөөх сонирхолтой эвент хайж байна уу? Энэ долоо хоногт зарлагдаад буй хөгжмийн тоглолт, арга хэмжээнүүдийг багцлан хүргэе.


Хэзээ: 6 сарын 20-22 хооронд 19 цагаас
Хаана: The Corporate Hotel and Convention Centre
Монголд анх удаа хип хоп, дуурь, драм, физикл хосолмол төрлөөр бүтээгдсэн хипхопера мюзыкл тайзнаа дэлгэгдэх гэж байна. Гол дүрд дуучин Gangbay буюу С.Баянмөнх, жүжигчин Х.Баярмаа нар тоглох болно.
UB Cocktail week ft. Buren-Ireedui

Хэзээ: 6 сарын 20-23
Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar
Дуучин Бүрэн-Ирээдүй долоо хоногийн турш жазз хөгжмийн тоглолтоор та биднийг уяраах гэж байна. Коктейль болон жазз хөгжимтэй хамт зуны дулаахан үдшийг өнгөөгөөрэй.
Хэзээ: 6 сарын 24
Хаана: BlueMon Group
Скейтбордоор гулгадаг, үзүүлбэр үзүүлдэг, гулгаж сурч байгаа бас сурах гэж байгаа, скейтбордод хайртай хэн бүхний хүлээдэг арга хэмжээ болох гэж байна. Хамтдаа сурч, хөгжилдөж, өрсөлдөөрэй.

Хэзээ: 6 сарын 24
Хаана: Innovation HUB
Шинжлэх ухаанд дурлагч залуусын "Gej Yu Ve ?" хуудас, подкастанд дуртай юу? Тэгвэл тэдний Innovation HUB-тай хамтарсан сонирхолтой эвент зарлагджээ.

Хэзээ: 6 сарын 24
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хайртай амьтантайгаа хамт өдрийг өнгөрөөх үү? Амьтанд хайртай хүн бүрийн оролцох дуртай энэхүү өдөрлөгөөр "Азтай савар" ТББ-ийн үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн явцын мэдээлэл, амьтнаа найзтай болгон тоглуулах хөгжилтэй цаг, гэрийн тэжээвэр амьтны тухай зөвлөгөө гэх мэт гоё зүйлс болно шүү.
Update 2023 | After School Launch

Хэзээ: 6 сарын 24
Хаана: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
Амралтын өдрөөрөө шинэ амьдралын хэв маяг, суралцах аргуудтай танилцан хүрээллээ тэлэхийг хүсвэл "Update 2023" фестивалийг зориорой.
"Шөнө дундын бүжиг" кабаре драм

Хэзээ: 6 сарын 23-29
Хаана: Улаанбаатар зочид буудал
“Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. Кабаре гэх үг нь "жижиг өрөө" гэх утгатай бөгөөд яруу найргийн уншлага, бүжиг, жонглер, стэнд ап инээдмийн зэрэг олон төрлийг багтааснаараа кабаре драм өвөрмөц онцлогтой.