Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Агуй дотор өглөөг үдэхээр… | Аяллын тэмдэглэл #2


Төгөлдөр хуурын аяс эгшиглээд л, ойн цоорхойд ширээ тойрон хооллохын зэрэгцээ хууч хөөрөн суух таних танихгүй хүмүүс. Талбайн голд тэр бид хоёр бүжиглэж байх юм. Тэр маш жаргалтайгаар инээж байсан. Удалгүй ширээнд суун аав ээжтэй нь хууч хөөрөв, хажууханд манай найзууд инээлдэн зогсоно. Охиныг маань хайрлаж халамжилж яваарай... Би өөрийн хурим дээр байгаа гэдгээ ухаарч амжаагүй байтал хаанаас ч юм баахан оросууд гарч ирээд намайг өргөж шидэв.

Ухасхийн хартал нэг орос эгч ачаагаа авах санаатай намайг ортой минь өргөж байв. Зүүднээсээ ч гүйцэд сэрж амжилгүй цонхоор хартал галт тэрэг маань аль хэдийн Сүхбаатар хотод ирсэн байв. Нэг купенд гурван орос хүнтэй зорчиж ирснээ сая нэг анзааран сандарч босоод гутлаа өмсөнгөө цагаа хартал үүрийн 5 цаг өнгөрч байлаа. Ядраад шууд унтсан болохоор баглаж бөөгнөрүүлэх зүйлгүй үүргэвчнүүдээ үүрээд л галт тэрэгнээс буулаа. Далайн ёроолоос дээш өнгийж байгаа мэт зах нь харагдахгүй битүү үүлс, жихүүн бас хүчтэй салхинд туугдан хийсэх шороо л угтаад, ямар ч таашаах зүйлгүй бүүдгэр цаг агаар өчигдрийн үзэсгэлэнг үгүйсгэх шиг нүүрэн дээр шуурч байлаа. Элдэв зүйл бодож түүртэлгүй хоол олж идэхээр дэлгүүр хайвч онгорхой газар даанч таарсангүй. Явсаар явсаар “Өглөөний кафе” гэх нэртэй тоосгон улаан байшин олов. Уухайн тас гуяа алгадаад гүйн ороход дөнгөж үүдээ нээсэн бололтой нэгэн ах эвшээлгэн угтав. Би ч урдаас нь автоматаар эвшээлгэх зуураа цэсийг нь гүйлгэж хараад цуйван болон хар шөл захиаллаа. 

ЗурагТайлбар




ЗурагТайлбар



Утас болон хэрэгтэй зүйлсээ цэнэглэхээр залгуур бараадан суугаад Сүхбаатарын зарын группээс унаа хайлаа. Унаа даанч олдоогүй тул хоолоо идэж аваад худалдааны төвийг зорин алхаж явахдаа замын унаа олоод шууд л Сайхны хөтөл рүү хөдлөв.

ЗурагТайлбар




Хөтөл дээр буухад аль хэдийн бороо орч эхэлсэн байв. Бороонд дургүйг минь яана. Байшинд бүгсээр байгаад байгалийн элдэв үзэгдлүүдээс голоо тасартал айдаг болчихсон болохоор хаа нэгтээ аянга цахиж тэнгэр дугарахаас салгалтлаа айж байв. 

ЗурагТайлбар









ЗурагТайлбар










Дүнзэн саравчинд борооноос хорогдон биеэ хумин суух тагтаа, бороо татрахыг хүлээн эргэн тойрноо ажин зогсох би ойролцоо бас нэг бүхээгтэй цагаан тэрэг түүний эзэд нь бололтой хажууханд нь байрласан майхан. Энэ хөтөл дээр өөр анхаарал татах нэгэн байсангүй. 

ЗурагТайлбар









Яг жилийн өмнө аялж явахдаа байгаль хамгаалагч ахаар заалгаж авсан агуйг гэнэт санаад нэгэнт л ирснийх агуй дотор өглөөг үдье гэж бодоод тийш оров. Азаар аянга цахилгаан, салхи шуурга дэгдсэнгүй зүгээр л зөөлөн шиврэх бороон дуслууд. Бороонд хэдий дургүй ч хөрсөнд шингэх чийгийн үнэр шиг сайхан үнэр энэ хорвоод байхгүй байх.

ЗурагТайлбар





ЗурагТайлбар


Түнхэлийн вокзалаас авсан хөвсгөр цагаан талх болон лаазалсан загас, нямбайлан хэрчсэн хиам үүн дээр нэмээд дөнгөж нэрсэн уур нь савсах халуун кофе.. Өрөм байсан ч болоосой гэж өчнөөн харамссан (амралтын газраас авахаа мартчихсан). Гэхдээ миний амьдралдаа идэж байсан хамгийн амттай өглөөний цай байлаа. Яагаад гэдгийг нь хараад ойлгож байгаа байх.

ЗурагТайлбар




 Ийм мэдрэмжийг өдөр болгон мэдрээд байхгүй нь лавтай. 

 Аниргүйг сэмлэн аянга цахих шиг уухайлан хашхирах залуугийн дуу амар амгаланг минь үргээлээ. Сэрээд чих тавин сонсохуйд төгсөлтийн аяллаа хийн аялах залуус бололтой. Би ч удалгүй ачаагаа баглаад агуйгаас гаран хөтлөөс буун уруудлаа.

ЗурагТайлбар










Гэнэт хаанаас ч юм “Уучлаарай энд хамаагүй зураг дарж болохгүй шүү” гээд нэг залуугийн хоолой сонстов. Эргээд хартал хилийн цэргийн *** дугаар ангийн харуулын цамхаг дээрээс нэгэн цэрэг хандаж байлаа. “Заа ойлголоо” гэж хэлээд цааш алхтал ардаас “Ахаа, ахаа!” гээд дуудахтай зэрэгцэн эргэж хартал түр хүлээж байгаарай гээд буугаад ирэв. Учир юу вэ гэвэл Фейсбүүкээр зургаа авч болох уу гэх юм. Би ч нөгөө л нэг “аан уучлаарай үгүй ээ” гээд зугтдаг шигээ үгүй ээ гэж хэлье гэж бодсоноо яагаад ч юм “За ахиад хөргийг нь аваад өгье” гээд хэлчихлээ. Тэгснээ бүр хамт цайлангаа хууч хөөрье, кофе чанаж ууцгаая ч гэх шиг. Би ч дотроо “гэнэт хаанаасаа ямар гэгчийг extrovert зан нь гараад ирэв ээ” гээд гайхахын зэрэгцээ даргаас нь зөвшөөрөл авахаар явав.

Дарга нь надад хэдэн анхааруулга өгөөд зөвшөөрөл олгов. Бид кофе нэрж хууч хөөрөнгөө бусад цэргүүдэд хүнснээсээ хуваан кофе хүргүүлэв. Байлдагчийн нэр Төрмөнх, МУИС-д эрхзүйч мэргэжлийг сонгон суралцаад удалгүй цэрэгт татагдан хилийн цэргийн **дугаар ангид хуваарилагдан иржээ. Цэрэгт ирээд ихэд төлөвшин хатуужсан дунд сургуульд байхдаа тун чиг түрэмгий хүүхэд байсан байна лээ хэмээн ярих түүний нүдэнд мундаг эрхзүйч болно гэсэн мөрөөдөл нь оч нэмэх шиг.. 

ЗурагТайлбар





Хэсэг хууч хөөрсний эцэст би ч явахаар зэхэж эд зүйлсээ баглалаа. Хөдлөхийн алдад байлдагч “Цэргээс халагдаад очихоороо тантай гоё найзууд болно оо, одоо надад танд өгөх зүйл энэ л байна” гээд хамгийн анх хилийн манаанд явж байхдаа цасан дундаас олсон гэх мөрдсөө дурсгал болгон бэлгэлэв. Би ч баяртайгаар гар барин цэргийн албаа нэр хүндтэйгээр хаагаад аав ээж, ах дээрээ очоорой гээд салах ёс хийн зам даган Сүхбаатар хотын зүг алхав.

ЗурагТайлбар




Замдаа машинд дайгдаж, унаа хүлээн суух халамцуу ах нартай ч буу халан тээж явсан сөжү-г үлдээгээд, алхсаар төвд ирэв. Таньдаг хүнтэйгээ ч тарч хамтдаа төвийг тойрон үргэлжлүүлэн алхаад л байлаа.

ЗурагТайлбар






ЗурагТайлбар



ЗурагТайлбар








ЗурагТайлбар







ЗурагТайлбар








ЗурагТайлбар







ЗурагТайлбар











Тэндээ хоноод маргааш оройн галт тэргээр буцахаар төлөвлөж байсан ч дутуу санагдаад Дархан, Эрдэнэтээр дамжин Булган аймгийн Хагал сумын нутагт орших Хялганат тосгоныг зорихоор шийдэн вокзал уруу явав. Яаран очтол Дархан явах галт тэрэг аль хэдийн хөдөлж байв. Тэр хавиар хот хоорондын унаа сураглан 35.000 төгрөгөөр Дархан орох машин оллоо. 

ЗурагТайлбар




Замдаа тужийн нарсаар дайран дарханд очив. Тэндээсээ шууд Эрдэнэт орох унаа хайн фейсбүүк группүүдээр постууд гүйлгэхийн сацуу хүмүүсээс ч сураглалаа. Аль хэдийн 11 цаг өнгөрч байсан болоод ч тэр үү надад унаа олдсонгүй. Гэнэтийн шийдвэрүүд болон таамаглаагүй зардлуудаас болоод багагүй мөнгө үрсэн байв. Ингээд авто тээврийн вокзалд, зааланд хонохоор шинжтэй байдалд оров.


Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
2023.11.27
Хайртай, дотнын хүмүүсээ "хоёр дахин" жаргалтай болгох 8 өвөрмөц үйлдэл
2
2023.08.15
Тэд бидний тухай | Монголоор аялах шилдэг аргууд
3
2023.07.10
Аялалд гарч буй хүн бүхэнд хэрэгтэй ХУВЦАС БАГЛАХ 17 ухаалаг арга
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.07.03 120.22.62.194

Enkhtsolmon maani butsaad irchihee yu?

0 Хариулах


I’M ALIVE 2023.07.01 202.126.89.188

Дараагийн тэмдэглэлийг хүлээж байна шүү!!!

0 Хариулах


Баасансүрэн Батхүү 2023.07.01 66.181.161.31

Unshij bnaa

0 Хариулах


Зочин 2023.07.01 66.181.161.31

Unshaad l bga shuu. Kkk

0 Хариулах