UBLife Logo
Спорт

Улсын харцага Г.Элбэг: Өрсөлдөгчгүй бол хэчнээн мундаг бөх байгаад нэмэргүй

Улсын харцага Г.Элбэг: Өрсөлдөгчгүй бол хэчнээн мундаг бөх байгаад нэмэргүй

Улсын наадамд цолгүй зодоглож, зургаа давсан түүний амжилтыг өнөө үед давтахад бэрх билээ. Дараа нь харцага цолоо гурвантаа бататгаж, үнэн зоригт, цогт гарамгай чимэг нэмсэн нь ч бахтай амжилт. Түүний гарын шавь нараас улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар нар Үндэсний их баяр наадамд түрүүлсэн төдийгүй улс, аймаг, сумын өндөр цолонд хүрсэн нь ч олон билээ. Бид Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай улсын харцага Гунгаагийн Элбэгтэй ярилцлаа.


-Та Улсын наадамд цолгүй зодоглож шууд улсын өсөх идэр начин цолд хүрсэн. Өдгөө залуу бөх гурав, тавын даваанд амлуулна, дөрвийн даваанд эрэмбээр хамгийн өндөр цолтонтой таарна гэхээр таны амжилтыг давтана гэдэг бэрх санагддаг юм. Та өөрөө тухайн жил улсын цолд хүрчихнэ гэж бодож байв уу? 

-Би 1988, 1989 оны Улсын наадмаар хүүхдийн барилдаанд түрүүлж, шөвгөрч байсан. Өсвөрийн УАШТ-д ч түрүүлж байлаа. Бөх болох замдаа орчихсон байсан үе. Ер нь бол “Өнөөдөр улсын цол авна” гэсэн сэтгэл хүнд байх ёстой. Бага ахуйгаасаа бөхөөр хичээллэсэн хүний хувьд ийм бодол арай эрт суусан болов уу гэж боддог. 1992 онд өсвөрийн УАШТ-д түрүүлээд тэр жилээ Төв аймгийн Алтанбулаг сумын наадамд барилдаад гурвын даваанд унаж байсан. Үүнээс хойш сумын наадамд ахиж барилдахгүй гэж шийдсэн. Дараа нь 1995 онд Хөвсгөл аймгийн наадамд цол авах гээд очтол бас гурвын даваанд уначихсан. Тэгээд л ерөөс ямар ч цол байхгүй, хүүхдийн барилдааны улсын шонхор, улсын тулга цолтой барилдаж байсан. Яах вэ, сэтгэл зүйгээрээ л хүнийг дийлдэг байсан юм болов уу даа гэж боддог.

-1997 оны наадмаар улсын начин Ц.Дуламсүрэн таныг амлачихаад “Ахынх нь морь айрагдсан гэнээ” гээд барилдалгүй явчихсан гэдэг. Та Ц.Дуламсүрэн начинтай түүнээс өмнө хэр дотно байв?

-Одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Гурвын даваанд Ц.Дуламсүрэн начин намайг авчихлаа гэхээр нь “Сайхан үзнэ дээ” гээд бодож байтал Дууяа ах ирснээ “Ахынх нь морь айрагдчихсаан. Миний дүү сайн барилдаарай” гэснээ явчихлаа. Тэгэхээр нь гайхширч “Худлаа тоглож байгаа байх” гэтэл үнэхээр гарч ирж нэг үнсчихээд л явчихдаг шүү.  Дөрвийн даваанд улсын начин Шархүүгийн Лхагвасүрэн таван бөхөөс намайг амлаад “За дүүг яалт ч үгүй л амлалаа, сайхан барилдъя даа” гэв ээ. Барилдаад би давсан. Тэгэхэд би чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багаас гарчихсан байсан. Чөлөөтийн УАШТ-д түрүүлчихлээ, “ДАШТ-ээ больё, би ядах нь аа Азийн АШТ-д ганц явж үзье л дээ” гэсэн ч явуулдаггүй байлаа. УАШТ-д түрүүлчихээд байтал “Чи ДАШТ-д явахааргүй боллоо” гэхэд нь угтаа юм хэлээгүй. Гэтэл дараа нь “Чиний оронд өөр хүн Азийн АШТ-д явах боллоо” гэнгүүт нь “Тэгвэл болилоо, би дахиж чөлөөт бөхөөр барилдахгүй ээ” гээд Үндэсний шигшээгийн тамирчны үнэмлэхээ буцааж өгсөн. Тэрнээс хойш чөлөөт бөхөөр барилдаагүй дээ. 

-Та Ц.Дуламсүрэн начинтай түүнээс хойш уулзав уу, танд юу хэлж байх юм?

-Тухайн үед начин болчихсон хүн чинь бөөн баяр, ах дүү нар, аавынхаа нутаг орноор явж ирчихээд Дууяа ахтай уулзаж, баярласнаа хэлэх гэж очсон. Харамсалтай нь уулзаж чадаагүй. Дараа нь бас нэг, хоёр удаа уулзах гээд уулзаж чадаагүй л байгаа.  Халти л таардаг болохоос биш, сайхан тухтайхан уулзаад “Баярлалаа, ах аа” гэж хэлэх ёстой л хүний нэг. 

-Тэр жилийн наадмаар зургаагийн даваанд П.Сүхбат гарьдад амлуулж барилдаад давсан. Та гарьдаас биеэр хамаагүй том харагдана лээ?

-Тэгэлгүй яах вэ. Би чинь 130 кг-ийн жинд хасаж барилддаг хүүхэд байлаа шүү дээ. Тавын даваанд хамт бэлтгэл хийж байсан улсын заан Д.Эрдэнэбатыг хаячихаад байтал Д.Мөнх-Эрдэнэ арслан ирснээ “Чамайг том Сүхбат амлах гээд байх шиг байна. Сайхан барилдана шүү” гэлээ. Тэр үед “Яахаараа ийм олон залуучууд байхад намайг амладаг байна аа” гэж бодож байлаа. Ингээд зургаагийн даваанд П.Сүхбат гарьдыг хаяж, харцага цол авсан. Адилхан чөлөөт бөхөөр барилддаг болохоор П.Сүхбат гарьд надтай гар таарна гэж бодсон болов уу.

-Харин долоогийн даваанд Ц.Цэрэнпунцаг гарьдад унасан. Гэхдээ цолгүй залуу бөх Улсын наадмын долоогийн даваанд тунасан гэхээр та их л сайн байж дээ?

-Ер нь гайгүй байсан шүү. 1995-1996 он миний барилдааны ид үе байсан болов уу гэж боддог. 1996 онд чансаа өндөр гэх юм уу, тэр үеийн барилдаануудад түрүүлсэн 16 бөх тойргоор барилдахад би түрүүлсэн юм. Тэгэхээр их л сайн байсан юм болов уу даа. 

Зургаа давчихсан хүн чинь бөөн баяр. Өглөө нь гэрээс гарахдаа “Улсын цолтон болно” гэж мэдэх ч үгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа л манай ээж наадам үзэж явтал “Танай хүү чинь гурав давчихлаа” гэхээр нь цэнгэлдэхэд орж, сууж бөх үзсэн гэх вэ дээ. “Бөх үзэж байтал хүү маань тав давсан чинь хүмүүс баяр хүргээд байна, тэгсэн чинь улсын цол авчихсан юм байна” гэж байх вэ. Гэртээ харихад аав маань “Ерөөсөө хүүгийнхээ барилдааныг үзэж чадахгүй юм аа. Тэгээд аав нь гэртээ ирээд сууж байна” гэсэн. Хоёр найз нь хөдөөнөөс ирчихсэн, нөгөө хэдтэйгээ сууж байдаг юм. Тэгж л анх би цолтон болсон юм.

Үндэсний бөхөд тоотой хэдэн хүн л амьдралын баталгаандаа хүрчихсэн байдаг. Жишээ нь, би гэхэд сая л үүнийг ойлголоо. Хоёр жилийн өмнөөс бие өвдөж, хагалгаанд орох болоход надад “Май” гээд хүний өмнөөс барих мөнгө байхгүй л юм байна. Тэгтэл зөвхөн бөх болох гэж зориод хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд ямархуу байх уу? Улсын өндөр цолонд хүрч, машин тэрэг, байраар шагнуулаад байгаа тэр хүмүүс чинь хэдэн арван жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж байгаа шүү.

-Улсын өсөх идэр начин цолонд хүрснийхээ дараагийн хоёр жилийн наадмаар гурвын даваанд унасан байдаг. Цолтой болчихоор эрэмбэ дээшлээд ахиад дээш зүтгэж боломгүй байсан уу?

-Өө, би чинь Архангайн бөхчүүдийг дагаж бэлтгэлд гардаг. Архангайгаас бөх гараад ирэхээр хамгийн түрүүнд явна шүү дээ.

-Цолонд хүрэхийнхээ өмнөх жил буюу 1996 оны Улсын наадмын дөрвийн даваанд Д.Сумъяабазар аваргад унасан. Гэхдээ тэр жил таныг их сайн бэлтгэлтэй байсан гэж сонссон?

-Би чинь Хөдөлмөр нийгэмлэгт бэлтгэл хийдэг хүүхэд байлаа. Нэг өдөр Хөдөлмөр нийгэмлэг маань хувьчлагдаад бид нар бэлтгэл хийх газаргүй болсон. Д.Мөнх-Эрдэнэ арслан “Архангайн галд надтай хамт бэлтгэл хий” гээд, арслантайгаа цуг олон жил бэлтгэл хийсэн. Тэр хүн бол миний хуурай ах, дээрээс нь миний хүндэлж явдаг бөх, багш маань юм. Дагаад л, арслангийн хийсэн бэлтгэл болгоныг хийх гэж оролддог, тэр хэрээрээ ч их өгөөж өгсөн байх гэж боддог. Бөх хүн өрсөлдөгчтэй байж гэмээнэ бөх болдог. Өрсөлдөгчгүй бол хэчнээн бөх байгаад нэмэргүй, сумын заанаас хэтрэхгүй л дээ. Өрсөлдөгчийг харин өөрөө бий болгодог. Тэр өрсөлдөгчөө бий болгохын төлөө зүтгэдэг байлаа. 

Одоогийн Баян-Уул амралтын хойд талд Х.Баянмөнх аваргын өргөсөн чулуутай нэг толгой байдаг юм. Тэр толгой өөд бусад бөхчүүд 10, 15 кг-ийн хоёр диск өргөөд зарим нь хоосон гүйгээд гарч байхад Д.Мөнх-Эрдэнэ арслан 25 кг-ийн хоёр диск өргөж гүйгээд гарна. Би ч ахыг дагаад л 25 кг-ийн хоёр диск өргөөд ямар ч амралтгүй л гүйж гарна. Тэгж л өөрийгөө дайчилж байсан даа. Сүүлдээ наадам дөхөөд ирэхийн үед арслантай бараг л ана мана барилддаг болсон. Тухайн үед өөрийгөө их л сайн байсан гэж боддог юм. “Энэ жил найдвартай цол авна” гэсэн бодолтой байлаа. Дөрвийн даваанд хүмүүс ам авлаа, намайг авах хүн байдаггүй, хамгийн сүүлд Д.Сумъяабазартай тунаж, хэд хэд хонгодуулаад л унасан даа. Ер нь бол Д.Сумъяабазар бид хоёр олон барилдаж байсан. Хүүхдийн барилдаанд  Д.Сумъяабазар анх түрүүлээд, улсын шонхор болохдоо намайг хаяж байсан юм. Өсвөрийн УАШТ-д нэг насанд барилдаж, бас намайг хаяад л мөнгөн медаль авч байлаа. Би гуравт ороод л. Дараа нь 1996 онд Улсын заан болдог жилээ дөрвийн даваанд, сүүлд нь улсын аварга болохдоо долоогийн даваанд бас намайг хаясан. Бид чөлөөт бөхийн улсын шигшээ багт хамт бэлтгэл хийдэг хүүхдүүд байлаа. 

Ер нь би Улсын наадмын барилдаанууддаа нэг их гомдоллодоггүй шүү дээ. Миний хувь зохиол л тийм байсан юм байгаа биз дээ. 

-Та Д.Сумъяабазар аваргын голдуу хийдэг мэхийг яаж хамгаалахаа урьдчилан бэлдэж байгаагүй юу?

-Би Д.Сумъяабазартай таарна гэж ерөөсөө бодоогүй. Харин 2006 онд Д.Сумъяабазартай барилдахдаа хутгах мэхэнд яагаад ч унахгүй гэж бодож, өөртөө ч итгэлтэй байлаа. Гэсэн ч хутгуулаад л унасан даа. Ер нь тэгээд Улсын наадам гэдэг чинь хатуу боорцог шүү дээ.

-Анх Д.Цэрэнтогтох аваргын галд наадмын бэлтгэлд гарсан тань 1986 он билүү?

-Би 1986 онд 12 настайдаа анх Хөдөлмөр нийгэмлэгт бэлтгэл хийж эхэлсэн. Дархан аварга Д.Цэрэнтогтох багшийг дагаж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан З.Дүвчин, улсын начин Г.Жалаа нарын ах нартай цуг бэлтгэлд гардаг байсан даа. Тэрнээс хойш дөч шахам жил тасралтгүй наадмын бэлтгэлд гарч байгаа юм байна. Хүүхэд байхад бэлтгэлийн талаар сайн мэдэхгүй, ах нарын зараалд их гүйдэг, айлын эрх хүүхэд шиг л байсан. Гурван жил бэлтгэлд гарчихаад л сая овоо нэг зүгшрээд бэлтгэл хийж эхэлсэн. Би чөлөөт бөхөөр 1988 онд өсвөрийн УАШТ-д анх түрүүлсэн юм. Ах нарын бүгдийнх нь хайр ивээлд л хүн болсон гэх үү дээ. 

-Аваргын хувьд ямархуу бэлтгэл сургуулилалтыг хийлгэдэг байв?

-Д.Цэрэнтогтох аварга маань тэсвэр хатуужилтай, сайхан хүн, эр шиг эр байсан. Хэнд ч харамгүй зааж зөвлөдөг. “Том жинтэй, масстай хүн гэхэд яахаараа хүний хөл авч чаддаггүй юм, та нар?” гээд л загнадаг. Тэрийг нь сурах гээд л амьхандаа оролддог байлаа. 

-Аварга хүнтэй бэлтгэлд гарна гэхээр сүрдэх зүйл байв уу?

-Мэдээж хэрэг. Тухайн үед чинь аварга гэдэг бол мундаг хүн шүү дээ. Надад бол тэнгэрийн од мэт л харагддаг байлаа. 

-Одоо бол харин шавь нарынхаа өмнөөс алга хөлрөх, бухимдах үе олон биз?

-За тэгээд 1996 оноос эхлээд л хүүхдүүдийн бэлтгэл сургуулилалтыг хийлгэж эхэлсэн дээ.

Миний гараар сууриа тавьсан аймгийн арслангуудыг ихэнхдээ аймгууд нь аваад явчихдаг юм. Надад хамгийн гоё сэтгэгдэл төрдөг нь юу гэхээр “Би нутагтаа түрүүллээ, багшаа” гээд ярьж байгаа, сумын заан болж байгаа хүүхэд л хамгийн гоё байдаг. 7-р сарын 12-нд “Багшаа, би сумандаа түрүүлчихсэн шүү” гээд утсаар ярьдаг байхгүй юу. Тэр л хамгийн сайхан мэдрэмж.

-Та шавь нараа хэр шинждэг вэ? Өнөө жил энэ маань өнгөтэй байх болов уу гэсэн бодол төрдөг үү?

-Шавь нар маань энэ жил аймаг аймгийнхаа галд бэлтгэлээ хийсэн. Б.Доржсүрэн, Батхуяг  хоёр маань надтай бараг арваад жил хамт явж байна уу даа. Энэ хоёр маань хамгийн ахмад нь юм. Мөнхбаатар маань бас дөрөв, таван жил хамт явж байна. За тэгээд бусад нь бол дандаа нэг, хоёр жил болж байгаа хүүхдүүд байгаа юм аа. Энэ жил бие тааруухан байсан болохоор олон хүүхэд арай хүчирхээргүй янзтай, хариуцлагатай цол горилж байгаа хүүхдүүдээ аймгийнх нь галуудаар тараасан. Би чинь нутаг ус гэж ялгадаггүй шүү дээ. Бөх болохоор сонирхолтой хүүхдүүд байвал монгол бөхийн жаяг дэг, ах захаа хүндлэх ухаанаас заахыг л хичээдэг юм.  Ер нь монгол үндэсний спорт гэдэг маань “Чи арай өөр үндэстэн шүү” гэдэг утгыг агуулдаг. Монгол бөхөөр барилдаж байгаа хүүхдүүд ах зах хүнийхээ өмнүүр хоолонд орохгүй, ах зах хүнээ хүндлэх, хаана суух ёстой, ямар хүний хажууд хамаагүй ярьж болохгүй вэ гэсэн зарчмыг л эзэмшдэг шүү дээ.

-Тэгэхээр бөх гэдэг жудагтай, түүнийгээ дагаад ард түмнээс хүндлэл хүлээх нь ч элбэг мэт ээ?

-Бөх гэдэг өөрөө агуу шүү дээ. Хүүхэд байхдаа аавыг дагаад Хөвсгөлд очив оо. Тэр үед нэлээн гайгүйхэн зайран, сүүлд миний багш болсон хүн “Бөх, бөө хоёрын тэнгэр нэг байдаг юм шүү, миний хүү. Яагаад вэ гэхээр дандаа хүний төлөө явдаг учраас” гэж хэлж байлаа. Би одоо ч монгол ёс заншлыг л хадгалж үлдэхийн төлөө хичээдэг дээ.

-Та нэгэнтээ Улаан-Уулын хоёр настайвтар сумын начинд заан цолны тэмдгийг нь өгөх гээд очиход тэр хүмүүс уйлаад, мөргөөд жигтэйхэн гардсан гэдэг. Тэр хүмүүс сумын заан цол авсандаа сэтгэл нь хөдлөв үү, цолоо таниас гардсандаа тэгж бэлэгшээв үү?

-Өө яахав, тэр хүмүүс чинь дал гаруй настай, өнөр өтгөн хөгшчүүл шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь хөдөлмөрийг үнэлээд “Сумын заан” цол зэрэг олгосонд баярласан болов уу. Хоёрдугаарт, дархадын хотгорт хуучин цагт тайгын таван начин гэж байсан юм гэнэлээ, сүүлийн үед бол хоёрхон улсын цолтон байсан. Улсын начин Б.Бадрал маань бурхан болчихлоо л доо. Бид хоёр л байсан юм. Тэр утгаараа л би очиж золгож, цолыг нь гардуулсан хэрэг.

-Б.Бадрал начин таниас өмнө улсын цолонд хүрсэн үү?

-Нэг жилийн өмнө. Талийгч маань хотод бэлтгэл хийсэн бол их мундаг бөх байх байсан гэж боддог. Хоёр гар нь ч мундаг шүү дээ. Хоёр гарыг нь өнгөрч чадвал л амархан хаяна.

-Улаан-Уул сумын бөхчүүд хойд бүсдээ гайгүй сайн барилдаж байгаа харагддаг. Тэр ч утгаараа таниас зөвлөгөө авах, таныг зорьж ирэх нутгийн хүүхдүүд олон болов уу?

-Ер нь тийм хүүхэд олон бий. Гэхдээ хол газар байгаа хүмүүс чинь хэцүү шүү дээ. Бөхчүүд тулдаа л цахим орчноор хэрүүл уруул хийхгүй, номхон дөлгөөн л яваад байгаа юм. Тэгж хүний өмнүүр орж дуугардаг, хэнийг л бол хэнийг муулж явдаг дэг жаягтай хүмүүс биш. Жишээлбэл, Монгол Улсын хилийг хамгаалж байгаа Цагааннуур сумын хойд мухарт байдаг айлын хүүхэд бөх болох л гэж намайг зориод ирэхэд үнэхээр бөх болохооргүй хүүхэд байвал цаг хугацааг нь хэмнэхээс өөр аргагүй. Бас тэр хүүхдийн хүсэл зорилгыг нь хүндэтгэхгүй байж болохгүй. Тийм учраас би “Нэг жил бэлтгэл хийгээд үз ээ, болмоор бол яахав багш нь тэгээд хэлье ээ. Болохгүй бол та нар амьдралаа бодно шүү” л гэж хэлдэг юм. Үндэсний бөхөд тоотой хэдэн хүн л амьдралын баталгаандаа хүрчихсэн байдаг. Жишээ нь, би гэхэд сая л үүнийг ойлголоо. Хоёр жилийн өмнөөс бие өвдөж, хагалгаанд орох болоход надад “Май” гээд хүний өмнөөс барих мөнгө байхгүй л юм байна. Тэгтэл зөвхөн бөх болох гэж зориод хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд ямархуу байх уу? Улсын өндөр цолонд хүрч, машин тэрэг, байраар шагнуулаад байгаа тэр хүмүүс чинь хэдэн арван жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж байгаа шүү. О.Хангай гэхэд л бага хүүхэд бөх болохоор хотод ирснээс нь мэдэх юм, Г.Эрхэмбаярыг бүүр жоохон хүүхэд байхаас нь мэднэ. Н.Батсуурийг Японд сонин зараад гүйж явсныг мэднэ. Бөх болох л гэж тэнд очсон хүүхэд шүү дээ. Ийм амьдралыг туулж, өндөр бай шагналд хүрэхийн төлөө зүтгэж байгаа хүмүүс юм. Тэгэхэд өнөөдөр энд бэлтгэл хийж байгаа сумын заан тийм их мөнгө төгрөгтэй байна уу?  Бөхчүүд Төрийн албан хаагчийн цалин авдаг л гэх юм. Энэ хүүхдүүдийг чинь өөр дэмжих газар байхгүй шүү дээ. Үүнийг бас туйлшруулж бүгдийг нь нэг маягтай ярьж ерөөсөө болохгүй. Тэгээд л жоохон бүдүүхэн хүн харагдвал л “Энэ бөхчүүд дандаа л газрын наймаа энээ тэрээ гэсэн болох бүтэхгүй хэрэгт оролцчихсон явдаг” гэж ярина. Эд нарт маань ямар боломж байна гэхээр ерөөсөө л бие хаагаа ашиглаж, энэ тэнд хүний хажууд дагаж явж хэдэн төгрөгний цалин авах. Сая гаруй төгрөгний цалинтай бөхийг би лав маш цөөхөн мэднэ. Спорт хороодод тамирчин нэртэй ажиллаж, тэдний нэрийн өмнөөс барилдаж байгаа хүүхдүүд гэхэд л сая төгрөг хүрэхгүй л цалин авдаг. Зарим нь бэлтгэлийнхээ хажуугаар давхар ажил хийнэ. Бид өв соёлоо хадгалж үлдэхийн тулд, Тува, Өвөрмонголчуудад алга болчихсон тэр монгол бөхөө аварч үлдээхийн тулд л энэ бүхнийг тэсэж байна.

-Ц.Содномдорж арслангаар жишээлэхэд, улсын цолонд хүрэх гэж их олон жил хөдөлмөрлөсөн, та ч хажуунаас нь харж л байсан байх. Таны сургалтад нэлээн хэдэн жил бэлтгэлээ базаасан шүү дээ?

-Манай Ц.Содномдорж сүүлийн үед маш олон багштай болчихсон. Уг нь 2001 оны үед анх л хөдөөнөөс ирээд над дээр бэлтгэл хийж эхэлсэн санагддаг. О.Энхсайхан тухайн үед биднийг дэмжиж “Та нар хэдхэн объектийг л хар, харин хэдэн хүнтэй байвал болох вэ?” гэхэд би арав хүрэхгүй объектыг дөчин хүнээр хамгаалуулдаг байсан. Хүүхдүүдээ ганц өдөр ч болтугай бэлтгэлийг нь хийлгэхийн тулд тэгж шийдсэн. Тэр хүүхдүүдийг бөөгнүүлж байх үед л Ц.Содномдорж маань ирсэн санагддаг. Анх над дээр бэлтгэл хийж эхлэхэд нь “За, энэ улсын том цолтой бөх болно оо” гээд би хүнтэй мөрий барьж байсан, тэрийг гэрчлэх зөндөө л олон хүн байдаг. Тухайн үед хаа байсан Замын-Үүдэд барилгын хамгаалалтад ажилладаг байсан. Дэлгүүрийн ар мухарт унтчихаад л маргааш нь ажилдаа гардаг тийм хүүхэд байсан гэдгийг нь мэднэ. Гэхдээ бэлтгэлд үнэхээр дуртай, сонирхолтой, тэрнийхээ төлөө тэмцдэг тийм хүүхэд л байсан даа. Аймгийн арслан болоход нь өөр багш нар л аваад явсан. Ер нь тэгдэг юм даа. Миний гараар сууриа тавьсан аймгийн арслангуудыг ихэнхдээ аймгууд нь аваад явчихдаг юм. Надад хамгийн гоё сэтгэгдэл төрдөг нь юу гэхээр “Би нутагтаа түрүүллээ, багшаа” гээд ярьж байгаа, сумын заан болж байгаа хүүхэд л хамгийн гоё байдаг. 7-р сарын 12-нд “Багшаа, би сумандаа түрүүлчихсэн шүү” гээд утсаар ярьдаг байхгүй юу. Тэр л хамгийн сайхан мэдрэмж. 

-Г.Эрхэмбаяр аварга л нэлээн тууштай хамт явж байх шиг байна аа даа?

-Г.Эрхэмбаяр 1996 онд оюутан болж миний гар дээр ирээд 27 дэх жилдээ цуг яваа юм байна.

-Г.Эрхэмбаяр аваргыг ноён нуруутай, жудагтай байхын үлгэр жишээ хүн гэж үнэлж ард түмэн хүндэлдэг. Түүний энэхүү зан байдалд багшийн нөлөө бас байгаа л байлгүй?

-Манай Эрхэмээ чинь өөрөө тийм жудагтай хүн байхгүй юу. Цаг хийх ёстой бэлтгэлийг цаг гучин минут хийдэг. Ер нь л амьдралын төлөө их тэмцсэн дээ.

Хэрвээ допингийн хэрэглээ үнэхээрийн ихсээд эхэлбэл би хоёр хүүгээ хэзээ ч барилдуулахгүй гэж боддог. Ерөөсөө барилдуулаад ч хэрэггүй. Би өөрөө ч дасгалжуулагчаар ажиллахгүй гэж боддог.

-Бөх болоход байгалиас заяасан өгөгдөл хэр чухал нөлөөтэй байдаг юм бол?

-Анатоми нь 15 хувь байлаа гэхэд цаад үлдэж байгаа 85 хувь нь хүний хөдөлмөр л байдаг. Хэн нь илүү хөдөлмөрлөж байна, тэр амжилтад хүрдэг. Түүнээс бус хөдөлмөрлөхгүй хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй, “би сайхан биетэй шүү” гэж явсаар байгаад л дуусна.

-О.Энхсайхан агсан өөрөө бөхөд дуртай хүн байсан уу, яагаад Хөвсгөлийн бөхчүүдийг дэмжих болсон бэ?

-Миний хувь зохиол гэх юм уу даа. Надад үнэхээрийн сайхан хүүхдүүд олон таарсан. Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Мөнгөнхуяг, М.Энхтайван гээд олон бий. Алаг-Эрдэнэ сумын Н.Энхтайван гэж залуу миний удирдлагад бэлтгэл хийж, 2004 онд Хөвсгөлийн наадамд түрүүлээд аймгийн арслан болов. Нөгөө хүүхэд маань цалин мөнгө байхгүй ээ. Тэглээ гээд хамгаалагч хийлгээд байж чадахгүй. Би бас аймгийн арслан болчихсон хүүхдүүдээ хайрлаад байдаг. Эд чинь нойргүй хонох л юм бол өдрийн бэлтгэлээ даадгүй байхгүй юу. Тэгтэл Г.Эрхэмбаярыг Буяндорж авчихдаг юм. Бас их буянтай хүн шүү дээ, Сэлэнгийн гаралтай ихэнх бөхчүүдийг Буяндорж гуай дэмжсэн. Тэр үед М.Энхтайван маань “Багш аа, би таныг нэг хүнтэй уулзуулах гэсэн юм. Би өөрөө ярих гэсэн ярьж чаддаггүй” гэхээр нь “Хамаагүй, та нарын төлөө бол би явна шүү дээ” гээд очиж уулзлаа. Тэр хүн Ономоогийн Энхсайхан байж таарсан юм. Би 2001 оныг хүртэл “Их шавь”-ийн дээд сургуульд хамгийн дээд тал нь 108 мянган төгрөгний цалинтай байлаа. Тэр үеийн хамгийн бага л цалин шүү дээ. 2001 онд Ономоогийн Энхсайхантай танилцаад, хамгаалалтын албаны дарга болоход 300 мянган төгрөгийн цалин авч эхэлсэн. Тэгэхэд барилгын даамлын цалин минийхтэй ижил байсан. Тэрнээс хойш би яг тогтмол цалин авч байгаагүй.

-2007 оны наадамд Хөвсгөлөөс Х.Мөнхбаатар арслан түрүүлсэн. Тэр наадамд та зургаа давж, харцага цолоо баталсан. Тэр үед зааны даваанд тулж унасан харамсал илүү байв уу, нутгийн бөх түрүүлсэн баяр хөөр нь давав уу?

-Би гэртээ очиж үзсэн. Х.Мөнхбаатарыг яг үзүүрт үлдэхээр нь Цэнгэлдэхэд буцаж ирсэн.

-И.Доржсамбуу гарьдтай барилдахынх нь өмнө үү?

-Тийм. И.Доржсамбуу бид хоёр үе тэнгийн найзууд. Хэчнээн дэвжээн дээр бид хоёр шүдээ зуугаад барилддаг ч гэсэн “Яав ийв, бие хаа сайн уу” гээд ярьдаг хөөрдөг, хамгийн түрүүнд тусалдаг. Нэг үе тэнгийнхэн чинь өөр шүү дээ. 2007 оны наадмын өмнөх бэлтгэлд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг би ахалж гарсан юм. Би “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний галд хамгийн ихдээ 60 гаруй бөх бөөгнүүлж бэлтгэлд гарч үзсэн. Тэднээс 40 гаруй нь аймгийн цолны төлөө хоорондоо барилдах болдог. Тэгэхээр тэд нар чинь худлаа бэлтгэл хийгээд байдаг байхгүй юу. Бас ар гэрийг нь харж, шилж сонгож бэлтгэлд гаргадаг. Үнэхээрийн хэцүү хүүхдийг би яаж ч чадахгүй шүү дээ. Би өөрөө карманаасаа мөнгө гаргаад өгч чадахгүй учраас хэцүү.

-2007 оны наадмаар Х.Мөнхбаатар арсланг үзүүрт үлдэхэд та Цэнгэлдэхэд буцаж ирсэн гэлээ. Тэгэхэд та яг хажуунаас нь зөвлөгөө өгч байв уу?

-Өгөлгүй яах вэ. Тэр үед хүн болгон л орилж байгаа юм. Намайг сонссон үгүйг нь мэдэхгүй.

-Барилдаж байх үед багшийн үг олны шуугианыг давж сонсогддог уу?

-Шуугиан дунд багшийн дуу бол тэс өөр сонсогдоно.

-Тэр нь танигдахаар уу?

-Танигдана. Хажууд нь байнга үглэж байгаа юм чинь.

-Тэр жилийн наадмаар Хөвсгөлийн хоёр бөх үзүүрт үлдэх боломж байсан гэж санаанд багтдаг юм. Дараа нь М.Баяржавхлан гарьд тэр жилийн барилдааны тухай юм хэлсэн үү, танд?

-Үгүй ээ. М.Баяржавхлан тэр талаар юм ярьдаггүй. Ч.Ганбат гээд гэрэл зурагчин найз маань маргааш, нөгөөдөр нь ч билүү “Чи юун түргэн тахимаа өгчихдөг юм” гээд миний барилдааны зургуудыг авч ирсэн.

-Та бол тэр үед М.Баяржавхлан гарьдын хөл, цэцийн суганд хүрчихлээ гэж бодоогүй юу?

-Бодоогүй. Хамаг юмаа шавхаад л гуядаж байгаа нь тэр шүү дээ. Бид хоёр тэгэхэд хоёр цаг гаруй барилдсан байдаг юм. Одоогийн дүрмээр бол би аль хэзээний хасагдчихсан байгаа. Яагаад вэ гэхээр, тэнд дандаа жүдогийн талын хүмүүс хөлийн цэцээр ажилласан юм. Д.Бадрах бол хэзээ ч миний талд гараа өргөхгүй хүн.

-Тэрнээс хойш та дээшээ зүтгээд үзье гэж нэг их бодоогүй санагддаг?

-Бодоогүй ээ. Хоёр зүтгэж үзээд л “За за болъё болъё” гээд.

Хүү маань бусад хүүхдүүдтэй адилхан л бэлтгэл хийдэг. Гэхдээ миний хүүгийн улсын цолонд хүрэх нас нь ч боллоо, хугацаа нь ч боллоо. Эрэмбэ нь ч байна. Өөрөө тэгээд дээшээ зүтгэнэ биз дээ л гэсэн бодолтой байдаг. Түүнээс биш би ямар бусад хүнтэй адилхан “Май” гээд мөнгө өгч чадах биш.

-Та цолонд хүрснээсээ есөн жилийн хойно Улсын наадамд зургаа давсан. Тэр зуурт дээшээ зүтгэчих боломж гараагүй юу?

-Ер нь 2000 оноос эхлүүлээд хүн бэлтгэхийн төлөө зүтгэчихсэн л дээ, би. 2000 онд зүтгэсээр хоёр шавиа аймгийн арслан цолтой болгосон. Тэгэхэд “Ер нь болмоор юм байна” гэж бодсон. Өөрөө бэлтгэл сургуулилалт, дасгалжуулалтын тухай их сонирхдог байсан л даа. Эрийн гурван наадмын сургалт, дасгалжуулалтын шаштир гэж байсан гэдэг. Тэгтэл хурдан морины шаштирыг оросууд авч үлдээд, сурынх, бөхийнх хоёр нь алга болчихсон. Тэрэнтэй адилхан шаштирыг яахаараа одоо бид хийж болдоггүй юм гэсэн бодол бас байна л даа.

-Та сургалт, дасгалжуулалтын тухайд өөрийн бодож боловсруулсан зүйлсээ бичдэг үү?

-Хааяа л бичих юм даа. Сая ганц, хоёр жил завсарлачихсан. Жил болгон л хүүхдүүд бэлтгэлд авч гарахдаа цикл маягийн юм хийдэг, түүнийгээ тааруулах гээд л оролдоно. 2001 онд би цөмөлдөг байлаа. 2010-аад оноос тааруулах маяг руугаа дөхөж байгаа юм болов уу даа гэсэн бодол байдаг. Улс даяар нэгэн зэрэг наадам тэмдэглэхэд 60 гаруй мянган бөх барилддаг. Тэр бүх хүн бэлтгэлд гарна. Тэд ганц хоёр ахимаг настай бөхчүүдийнхээ ярьж, хэлж байгааг л дагана. Тэр болгоныг хэрвээ цаасан дээр буулгаад авч үлдэж чаддаг бол том шаштир болох учиртай. Энэ тухай Б.Адъяахүү бид нарын хэлэх үе эхэлчихээд байна л даа.

-Таны хувьд, шавь нартайгаа сургалт, дасгалжуулалтын ямар арга барилаар ажилладаг вэ?

-Найм, эсвэл арван настай хүүхдийг бэлтгэл хийлгээд мундаг бөх болгоход амархан. Ямар ч хүүхэд хоёр, гуравхан жилийн дотор гайгүй сайн барилддаг болчихно. Дараа нь юу заах юм? Ингэхээр заах дэс дараа байхгүй болчихож байгаа юм. Чи бод доо, 1980, 1990-ээд оны үед өвдгөвчтэй барилдаж байсан бөх хэд вэ? Ер нь нэг, хоёр л гэж тоолно. Өнөөдөр бөхчүүдийн 70 хувь нь өвдгөвчтэй барилдаж байна. Барилдааны дүрмээс шалтгаалж байгаа юм. Нүдэнд ил харагдаж байгаа нь энэ болохоос бус дотор эрхтэнд нөлөөлж байгаа юм нь юу гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэрийг сургалт, дасгалжуулалтын онолоор заах ёстой. Ерөөсөө уулын орой шиг л. Нэг бэлд нь 14 настай хүүхэд, нөгөө бэлд нь 50 настай Элбэг байх ёстой. 14 настай хүү бэлтгэлээ хийсээр 25 насандаа уулын оройд хүрлээ гэхэд 10 жил болно оо доо. Гэтэл тэр оройгоос буухдаа 25 жилийг зарцуулна. Элбэг 50 насанд хүртлээ зүрхний ачааллаа бага багаар бууруулсаар 14 настай байх үеийнхдээ ядаж дөхүүлэх ёстой байхгүй юу.

Чөлөөт бөх, эсвэл жүдогоор арван жил бэлтгэл хийчихсэн хүн, 160 кг-ийн жинтэй сумын заантай барилдлаа гэж бодъё. Авьяас, чадварынхаа хувьд арван жил бэлтгэл хийсэн хүн нь илүү, лавхан барьцанд хүрчихвэл нөгөөх нь бярдаад хаячихна. Энэ хоёр барилдахад нэг нь мэх хийх гээд тойроод гүйнэ, нөгөөх нь яаж ч байсан хөдлөхгүй зогсчихно. Тэгэхээр хэн нь идэвхтэй байна вэ? Зогсож байгаа нь идэвхгүй байгаа биз? Гэтэл жингээр илүү бөх нь алгадах гээд хөдлөхөд нөгөөх нь ухраад алхчихна биз дээ. Тэгэхээр “Чи ухарсан” гээд идэвхээр унасанд тооцогдоно. Ингэж өрсөлдөөний зарчим алдагдаад байгаа юм.  

-Саяхан Үндэсний их баяр наадмаар нэг бөх нэг л ивээн тэтгэгч байгууллагаар зарлуулна гэхчлэн хэд хэдэн өөрчлөлтийг оруулчих шиг боллоо?

-Тэгээд ер нь л өв соёлоо устгахын төлөө л байна гэсэн үг. Тэр Төрийн түшээд нь наадам үзэхгүй л байна биз дээ. Уяачдын наадам дээр л цол чимгийг нь гардуулаач дээ.  

-Та идэвхээр давуулдаг дүрмийг дэмжиж байгаа юу, эсвэл цагийн хязгааргүй барилдуулах ёстой гэж боддог уу?

-Би янз бүрийн хүмүүстэй ажилладаг. Одоо миний барилдах ч гэж юу байх вэ. Яаж хаанахынх ч наадамд нээлттэй барилддаг болгох гэж байгаа юм? Наадмаа улс даяар нэгэн зэрэг хийдэг болчихвол Халхын нэг залуу явж байгаа газраа хаана ч хамаагүй барилдана биз дээ. Монгол бөхөд жин хязгаарладаггүй. Би нэг, хоёрын даваанд цэрэгтэй таараад л сэгсэрчихдэг байсан. Яагаад гэхээр тэр хүн чинь залуу байх үедээ давах ёстой даваануудаа даваад цолонд хүрчихсэн. Тэгэхээр тэр эрэмбээрээ хамгийн доодох бөхтэй барилдаж байгаа. Хоёрдугаарт, талбайн хязгааргүй. Яагаад гэрийн буурь шиг дугуй зураас татаад түрүүлж гарсан нь ялагдсан гэхгүй байгаа юм? Жишээлбэл, жингийн зөрүүтэй хүмүүс барилдвал том жинтэй бөх нь нэг гараараа өргөөд гаргачихна биз дээ. Тэгэхээр чинь энэ монгол бөх биш болчихно. Чөлөөт бөх, эсвэл жүдогоор арван жил бэлтгэл хийчихсэн хүн, 160 кг-ийн жинтэй сумын заантай барилдлаа гэж бодъё. Авьяас, чадварынхаа хувьд арван жил бэлтгэл хийсэн хүн нь илүү, лавхан барьцанд хүрчихвэл нөгөөх нь бярдаад хаячихна. Энэ хоёр барилдахад нэг нь мэх хийх гээд тойроод гүйнэ, нөгөөх нь яаж ч байсан хөдлөхгүй зогсчихно. Тэгэхээр хэн нь идэвхтэй байна вэ? Зогсож байгаа нь идэвхгүй байгаа биз? Гэтэл жингээр илүү бөх нь алгадах гээд хөдлөхөд нөгөөх нь ухраад алхчихна биз дээ. Тэгэхээр “Чи ухарсан” гээд идэвхээр унасанд тооцогдоно. Ингэж өрсөлдөөний зарчим алдагдаад байгаа юм.   

-Та 2017, 2018 онуудын баяр наадмаар гурвийн даваанд Б.Даваа-Очирт тахим өгсөн байдаг. Тэр үед нутгийн дүүгээ дэмжье гэж бодов уу, эсвэл Б.Даваа-Очир начинг улсын цолонд хүргэчихвэл урамтай барилдана гэж санасан уу?

-Ер нь бол гайгүй л гэж бодсон. Сүүлийн гурван жил нутгийн дүү нараа амласан л даа. Н.Баттүвшин арсланг нэг удаа амласан.

-М.Эрдэнэбат начинг бас нэг амласан билүү?

-Тийм. М.Эрдэнэбатыг начин цолонд хүргэсэн. М.Эрдэнэбат маань өөрөө их гүндүүгүй, сайхан залуу шүү дээ. 

-Сүүлийн үед Улсын цол хүртсэн бөхчүүдийг нутгийн зөвлөлөөс нь дэмжиж байх шиг харагдлаа. Таныг цол авах үед энэ байдал ямар байв?

-Би чинь хотын хүүхэд шүү дээ. Улсын цол авчихаад Хөвсгөл аймагт эхнэрээ дагуулаад, аавтайгаа цуг очсон. Тэгэхэд “Чи хэн билээ, яах гэж байгаа билээ?” гэхээр нь “Би энэ жил улсын цол авсан юм аа” гэсэн чинь “Тэгвэл маргааш ирээрэй” гэлээ. Маргааш нь очтол аймгийн Засаг дарга нь аймгийн хүндэт дэвтэр гэдэгт бичээд 500 төгрөгөөр шагнаж байсан юм даг.

-Улсын цол хүртчихээд нутгаараа явахад аав тань хүүгээрээ бахархсан байлгүй?

-Манай аав Улаан-Уул сумын Мунгараг багийн хүн л дээ. “Аав, би Улаанбаатар хотын нэрээр дуудуулж барилдах юм уу” гэсэн чинь “Миний хүү өөрөө л мэд” гэсэн. Тэгэхдээ үр үндэс маань хаана билээ гээд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат гэж цоллуулахаар шийдсэн.  Манай аав 16 настайдаа нутгаасаа гарсан гэдэг.

-Та ээжийнхээ нутгаар хэр очиж байна?

-Ээжийнхээ нутгаар очно оо, очилгүй яах вэ. Манай ээж чинь Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат. Улаанбаатар хоттой ойрхон юм чинь жил болгон л очихыг бодно. Ээж минь ная шахаж буй буурал бий. Ээж аавыг бодвол “Хүүгийнхээ барилдааныг очиж үзнэ” гээд л явдаг байсан гэдэг. Аав болохоор “Би чадахгүй юм байна” гээд гэртээ үлдэнэ. Манай ээж их том хүн. Залуудаа 130, 140 кг жинтэй байсан. Одоо 42 размерын гутал өмсдөг. Одоо би их жижигхэн болчихсон байна гээд л хошигноно.

-Аавыгаа дагаж хоёр хүү тань хамт бэлтгэлд гарчээ. Хүүхдүүдтэйгээ ажиллахад хэр байна даа?

-Бөх хүнд хүнийг ялах гэсэн чанар байдаг юм. Нэгдүгээрт, чи өөрөө өөрийгөө ялна, дараа нь хүн ялдаг. Хэрвээ допингийн хэрэглээ үнэхээрийн ихсээд эхэлбэл би хоёр хүүгээ хэзээ ч барилдуулахгүй гэж боддог. Ерөөсөө барилдуулаад ч хэрэггүй. Би өөрөө ч дасгалжуулагчаар ажиллахгүй гэж боддог. Монгол бөхөд тариа, мөнгө хоёрын асуудал байгаад байна шүү дээ. Мөнгө нь бол яалт ч байхгүй. Энэ хэдэн бөхчүүдийн амьдрал нь үнэхээр хэцүү учраас аваад байна. Яг ид насандаа байгаа залуучууд чинь эхнэр, хүүхэдтэй бололгүй яах вэ. Тэднийгээ тэжээх хэрэгтэй болно.

-Та хүүгээ барилдахад хэр зовнидог вэ? Э.Батсуурь өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн баяр наадмаар тавын даваанд аймгийн заан Л.Энхбаттай тунаад, их л хүч шавхаж барилдах шиг харагдсан?

-Мэдээж зовнино. Хүү маань урьд нь Л.Энхбатад нэг уначихсан байсан юм. Манай Л.Энхбат чинь их бяртай хүн шүү дээ.

-Тэр барилдааны дараа та Л.Энхбат заанд хэдэн ширүүн үг хэлээд амжих шиг болсон. Тэр яг юу болов оо?

-Мөнгө авъя гээд. Ний нуугүй яриад яах сан билээ. Хэдэн төгрөг авъя гэхээр нь “Үгүй ээ” гэсэн. Миний мөнгө ч хүрэхээргүй юм байна лээ. Тухайн үед хүнд мөнгө өгөх нь битгий хэл, би өөрөө эмчилгээнд явах гэж байсан.

-Э.Батсуурь 2019, 2020 оны үеэр заалны барилдаануудад манлайлж зодоглосон аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Б.Соронзонболд нарын бөхчүүдийг хаяж шуугиулж байлаа. Тухайн барилдаануудад таны зөвлөгөө нөлөөлсөн үү?

-Хүү маань бусад хүүхдүүдтэй адилхан л бэлтгэл хийдэг. Гэхдээ миний хүүгийн улсын цолонд хүрэх нас нь ч боллоо, хугацаа нь ч боллоо. Эрэмбэ нь ч байна. Өөрөө тэгээд дээшээ зүтгэнэ биз дээ л гэсэн бодолтой байдаг. Түүнээс биш би ямар бусад хүнтэй адилхан “Май” гээд мөнгө өгч чадах биш.

Залуу байхад эхнэртэйгээ сэмээрхэн уулзчих юм сан, “Бэлтгэл дээр ирдэггүй юм байх даа” л гэж боддог байлаа. Ид барилдаж байх үедээ эхнэрээсээ аль болох хол байж, бүх юм аа л төвлөрүүлээд, барилдаандаа бэлддэг.

-Та түрүүн “Үеийнхэн маань надад их хайртай байдаг” гэж ярилаа. Үеийнхнээ хайрлах хайр гэж монгол бөхөд байх шиг?

-Үеийнхнээсээ гадна эрэмбэ, дэс дараа гэж байна. Тэр үед би өөрийн мэдэлгүй л нулимс гаргадаг байлаа. “Элбэг багшийн эмчилгээнд зориулсан хандивын барилдаан хийе” гэхэд аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, улсын арслан Д.Ганхуяг нарын ид сайн барилддаг бөхчүүд ирсэн. Тэр болгонд хэмжээлшгүй баярлана. Тэгэхэд монгол бөхчүүд нэгнийхээ төлөө яаж нэгддэгийг би харсан л даа.

-Эхнэр тань таны барилдааны оноолтыг гараараа бичээд бэлтгэлийн үеүдэд тань хүртэл их ойр байсан гэж сонссон юм байна?

-Залуу байхад эхнэртэйгээ сэмээрхэн уулзчих юм сан, “Бэлтгэл дээр ирдэггүй юм байх даа” л гэж боддог байлаа. Ид барилдаж байх үедээ эхнэрээсээ аль болох хол байж, бүх юм аа л төвлөрүүлээд, барилдаандаа бэлддэг. Манай эхнэр devjee.mn сайт шиг л бөхчүүдийн оноолтыг гараараа бичнэ шүү дээ. “Одоо чи түүнтэй таарах юм байна” гээд л (инээв).

-Эхнэр тань “Хэрвээ хүнд хойд нас гэж байгаад өөрөө ухамсартайгаар сонголт хийдэг бол би эргэж төрөх бүх насандаа ганцхан Элбэгийн л эхнэр байна” гэж хэлсэн байдаг. Танд тийм сонголт хийх боломж олдвол эхнэрээ сонгох уу? 

-Өө тэгэх л байсан болов уу. Миний хань надад хоёр сайхан охин, хоёр сайхан хүү төрүүлж өглөө. Үүнээс илүү сайхан юу байх вэ.

 -Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Эцэг эхээс тавуулаа. Манайх чинь дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй. Би л ганцаараа бөхөөр явсан.

-Та багадаа өөр мэргэжилтэй болъё гэж боддог байсан уу?

-Би ер нь инженер болъё л гэж боддог байсан. Инженер талдаа сонирхолтой. Х.Намшир багшийнх манайхтай нэг байранд байсан юм. Нэг өдөр багшид чирэгдээд л чөлөөт бөхийн бэлтгэлд очсон. Хоёр, гурав зугатаагаад л яалт ч байхгүй бөхийн замд орсон доо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.140.77
Сайхан Харцагадаа эрүүл энх сайн сайхныг хүсье