UBLife Logo
Newsfeed

Түүнийг өөртөө ухаангүй дурлуулахад туслах гэмгүйхэн 11 арга

Г.Сүрэн
Г.Сүрэн
Түүнийг өөртөө ухаангүй дурлуулахад туслах гэмгүйхэн 11 арга

Хүнд дурлах, краштай байх сэтгэл догдлом боловч үнэндээ тун хэцүүхэн мэдрэмж. Сэтгэлдээ тээж буй хүнээ ойроос танин мэдэхийг хүсэх ч холоос харан суусаар бусдад алдаж ч мэднэ. Тийм зүйлд хүргэхгүйн тулд чи өөрөө юу хийж чадна гээч?  

#1 Өөрийнхөөрөө байх

Бусдыг өөртөө татах хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг арга бол өөрийнхөөрөө байх! Түүнд таалагдахын тулд өөр хүн шиг аашилж, түүнд тохирно гэж бодсон өөрөөсөө өөр хэн нэгний дүрээр амьдрах утгагүй. Тиймээс өөрийнхөө хамгийн сайн сайхан зан чанар, гайхалтай талуудыг усалж тордон, түүнд өөрийгөө ямар гайхалтай хүн болохыг танин мэдэх боломж олгоорой. 

#2 Түүнийг чин сэтгэлээсээ сонирхох

"Сониучхан байх нь сээтгэнэх хамгийн том арга". Түүний гадаад төрх, хүн болгоны сонирхдог талуудаас илүүтэй дотоод бодол сэтгэл, мэдрэмжийнх нь талаар асуугаарай. Хэн ч хэзээ ч асууж байгаагүй нандин асуултыг асуухад тэр өөрийн мэдэлгүй таны тухай гайхширч, өөрөө ч бас сонирхож эхлэх болно. 

Крашаа өөртөө татах "Бен Франклин нөлөө" + Хэрхэн ашиглах вэ?

#3 Өөрийнхөө тухай ч сонирхох боломж олгох

Зөвхөн түүний тухай л сонирхохоос гадна маш өрнүүн баялаг харилцан яриа өрнүүлэхэд суралцаарай. Өөрийнхөө тухай ярьж, өөрийн мэдрэмжээ хуваалцахаас бүү татгалз. Зөвхөн нэг талыг баримталсан яриа сонирхолгүй байдаг шүү дээ. Ярилцах зуур та хоёрын дунд ижил сонирхолтой зүйл гарч ирэх л болно. 

#4 Түүнийг хараад инээмсэглэн мэндчилэх

Жижигхэн харилцаа л урт хугацааны харилцааны эхлэл болдог. Түүнтэй санамсаргүй таарахдаа инээмсэглэн дотноор мэндчилж байхаа мартуузай. Заавал урт яриа өрнүүлэх албагүй, чин сэтгэлийн нэг л инээмсэглэл байхад хангалттай. 

#5 Харц тулгарах

Хоёр хүн харц тулгарахад бодлоо солилцох шиг болдоггүй гэж үү? Түүнтэй ярилцахдаа харц тулгарахаас бүү ай. Нэгэнтэйгээ харц солилцон ярилцахад хүнд дотно мэдрэмж төрж, тэр ч бага багаар танд татагдах болно. 

#6 Биеийн хэлэмжээ ашиглах

Хамт алхаж явахдаа түүнд зөөлөн хүрэх гэх мэт биеийн хэлэмжийг өөрт ашигтайгаар эргүүлээрэй. Харилцан яриа, дуу хоолой, харц, биеийн хэлэмж, инээмсэглэл... Эдгээрийн хүчийг бүү дутуу үнэл. 

#7 Шулуухан, зоригтой гэхдээ хүндэтгэлтэй байх

Түүнд талтай гэдгээ илэрхийлэхдээ шулуухан зоригтой байх ч хариу хүлээхдээ хүндэтгэлтэй байж сураарай. Тэр болзооны саналд чинь нэг хоёр удаа татгалзсан бол ахиж "дайрах" хэрэггүй. Түүнтэй хамт байхдаа таатай байгааг илэрхийлэх ч дарамж шахалт үзүүлэх хэрэггүй л гэсэн үг. 

#8 Дундын найзтай бол хамтдаа уулзах санал гаргах

Хэн хэн нь найзуудынхаа дэргэд хамаагүй чөлөөтэй, өөрийнхөөрөө байхыг мэдэж байвал эхний цөөн уулзалтыг найзуудаараа хийхийг санал болгоорой. Та хоёр тохирохгүй байлаа ч, хөгжилтэй л байсан бол харамсах зүйлгүй шүү дээ. 

#9 Түүнийг чатаараа инээмсэглүүл

Түүнд анхаарч, анхаарал хандуулж буйгаар мэдрүүлээрэй. Хараахан дотносоогүй үедээ баяр өдрөөр нь мэнд хүргэж, амьдралынх нь чухал үеүдийг мэдвэл хуваалцан, зүгээр л дуртай ном киноных нь талаар яриа өрнүүлэхэд л болно. Гэхдээ тунг нь хэтрүүлэлгүй, өөрийнхөөрөө, чөлөөтэй байдаг юм шүү. Үгүй бол дараалсан урт урт чатууд түүнийг айлгаж мэднэ. 

#10 Завтай, гэхдээ завгүй бай

Түүнд зориулах завтай ч хүн хүлээж уйдаж суудаг уйтгартай нэгэн биш гэдгээ харуул. Түүнгүйгээр ч амьдралыг хайрлаж, таашааж, хөгжилдөж, суралцаж чаддаг хүн гэдгээ цухуйлгаад хэрвээ хэн хэн нь боломжтой бол уулзахаар зав гаргаж чадах хүн гэдгээ ойлгуулан үнэ цэнтэй нэгэн байгаарай.  

#11 "Урсгалаараа" л яв

Хэрвээ харилцаанаасаа болж сэтгэлээр унах гээд, сэтгэл түгшээд нэг л онцгүй байвал юуг ч хүчлэлгүй, өөрийгөө зовоолгүй, зүгээр л зөнд нь хувь тавиланд даатгаад орхичих. 

Тэгээд эхний дүрмийг ахин санаарай. Хорвоо дэлхий дээр чам шиг хүн ахиж байхгүй. Чи зөвхөн өөрийнхөөрөө байснаар л түүнийг өөртөө ухаангүй дурлуулж чадна. Тэгэхээр юун түрүүнд өөрөөсөө үнэхээр түүнийг амьдралдаа байлгахыг хүсэж буй эсэхээ асуугаарай. 

Эх сурвалж: seventeen

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
маргад-Эрдэнэ\13.250.110.140
маргад-Эрдэнэ\54.179.116.44
маргад-Эрдэнэ\13.214.23.218
Энх-Учрал\13.214.134.124
Үнэхээр гоё санагдлаа дараа нь дахиад хийгээрэй гоё болсон байна туршиж үзнэ ээ.
ЗОЧИН\18.142.160.187
Үнэхээр гоё санагдлаа дараа нь дахиад хийгээрэй гоё болсон байна туршиж үзнэ ээ.