Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Их Британийн номын сан САЯ ГАРУЙ урлагийн бүтээлийг нээлттэй байршууллаа


Их Британийн Төв номын сан нь 170 сая гаруй урлагийн бүтээл, эд өлгийн цуглуулгатай дэлхийн хамгийн том номын сан юм. Тус номын сангийн хамт олон сүүлийн хорин жилийн турш хүн төрөлхтний урлагийн бүтээлийг цахим хэлбэрт хадгалан архивжуулахаар ажиллаж, энэхүү төслийнхөө хүрээнд 17-19-р зууны үед хамаарах сая гаруй зураг, 65 мянга гаруй бичвэр бүхий бүтээлийг олон нийтэд нээлттэй байршуулжээ. 

ЗурагТайлбар



Үүнд түүхэн гэрэл зураг, уран зураг, газрын зураг, геологийн диаграмм, хошин зураг, гоёл чимгийн зураг, ханын зураг гэх мэт олон төрлийн урлагийн бүтээлүүд багтах аж. 

Зургуудыг номын зураг, хүүхдийн номын зураг, бодит үзэсгэлэнгийн зураг, зар сурталчилгаа, байгаль нутаг, гар бичмэл, комик , технологи гэх мэт олон төрлөөр ч ангилж болно. 

Их Британийн номын сан өөрсдийн Flickr  хуудастаа бүтээлүүдээ хүссэн хэн бүхэн татан авах боломжтойгоор нээлттэй байршуулсан нь урлагт хайртай, сонирхогчдын талархлыг хүлээгээд байна. 

Эх сурвалж: flickr.com

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
Уржигдар
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд
3
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.