UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Мишель Йео 19 жил үерхсэн найз залуу Жан Тоддтой хуримаа хийлээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Жүжигчин Мишель Йео 19 жил үерхсэн найз залуу Жан Тоддтой хуримаа хийлээ

Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолоос "Everything Everywhere All At Once" киноны дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртэн, уг шагналыг хүртсэн анхны Ази гаралтай жүжигчин болон дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Малайзын жүжигчин Мишель Йео хуримаа хийжээ. 

60 настай жүжигчин эмэгтэй 2004 оноос хойш буюу 19 жилийн турш үерхсэн 77 настай "Ferrari" компаний гүйцэтгэх захирал асан Жан Тоддтой Женевт даруухан хуримын ёслол хийсэн талаар "Dailymail" мэдээллээ. 

Тэд анх 2004 онд Шанхай хотод болсон тэмцээний үеэр танилцан, 2005 онд сүй тавьжээ. Жан Тодд нь Францын автомашины уралдааны тамирчин асан, "Scuderia Ferrari" болон FIA-ийн ерөнхийлөгч нэгэн юм. Мишель Йео өмнө нь нэгэн ярилцлагадаа "Тэр хэдэн жил хамт байснаа бус хэдэн өдөр хамт байснаа тоолдог" гэж байв. Тэгвэл хос хоёр 19 жил буюу нийт 6992 өдрийг хамт өнгөрүүлсний дараа хуримаа хийжээ. 

Тэд Франц, Малайз, Хонгконг, Швейцар зэрэг олон улсад гэртэй ч жилийн ихэнх хугацааг аялан өнгөрөөж, өнөөг хүртэл хуримын ёслолоо хийн, гэрлэлтээ баталгаажуулаагүй байв. 

Тэд хоёул өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд Жан Тодд өмнөх гэрлэлтээсээ Николас хэмээх хүүтэй бөгөөд Мишель Йеотой тун дотно харилцаатай гэнэ. 

Харин жүжигчин Мишель Йео бизнесмен Диксон Пунтай 1988 онд гэрлэж, дөрвөн жилийн дараа хоёр тийш болж байжээ. 

Эх сурвалж: Dailymail

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
7
0
0
2
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.