Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нарциссист хүмүүсийн хэзээ ч өөрчлөгддөггүй 5 шалтгаан


Нарциссист буюу өөрийгөө хэт дөвийлгөгч, эго өндөртэй, бусдыг өрөвдөх сэтгэлгүй, амиа хичээгч хүнтэй дотно харилцаатай байх хүний сэтгэл зүйд асар хортой нөлөө үзүүлдэг. Эхэндээ нарциссист хүнийг таньж ялгах хэцүү ч тэдний дэргэд байхад бага багаар та өөртөө итгэх итгэлээ алдаж, ятгалга нөлөөгөөр нь өөрийнхөө дургүй хүн болж, эцэст нь маш их хүч тэнхээгээ барсан байх болно. Америкийн клиник сэтгэл судлаач, доктор Раманигийн судалгаагаар хүмүүсийн 10-15 хувь нь нарциссист байх магадлалтай бөгөөд тэд өөрсдөө л өөрийгөө өөрчлөх гэж хичээж, үр дүнтэй алхмууд хийхгүй бол амьдралынхаа турш огт өөрчлөгддөггүй аж. Тэд яагаад өөрчлөгддөггүй вэ? 

1. Тэр хийсэн үйлдэл, хэлсэн үгээ амархан мартчихдаг

Бусдын сэтгэлд сэв суулгах үг хэлсэн ч түүнийгээ тоохгүй мартчих нь энүүхэнд. Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ дүгнэлт хийлгүй өөрийгөө л бодож явдаг учраас тэд өөрчлөгддөггүй. Асуудлаас өөрийн бурууг олж харалгүй, юм бүхэнд хохирогч мэт дүр эсгэн, өөрийнх нь асуудал л хамгийн хүнд хэцүү нь мэт аашлан бархирах нь энүүхэнд. 

2. Тэд хүч чадалд хэтэрхий их дуртай

Бусдыг захирч, эзэмшиж, өөрийн төлөө ашиглаж чадахаар хэмжээний хүч чадалтай байх нь нарциссистуудад маш их таалагддаг. Тийм ч учраас нарциссист хүмүүс өнгөц талаасаа эрх мэдэлтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл татам санагдах ч үнэн хэрэгтээ ямар сул дорой хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхийг ч хүсдэггүй. 

3. Тэд өөрчлөгдөхийг хүсдэггүй


Цаг хугацааны эрхээр бидний хүсэл сонирхол өөрчлөгдөж, амьдралын өөр өөр үеүдийг бид туулдаг. Гэвч нарциссист хүн өөрийн үүсгэсэн тав тухтай орон зайд шигдэхийг илүүд үзэж, өөрийн одоо байгаа хүч чадлыг алдахыг хүсдэггүй. Тэд өөрийнх нь гар дор захирагдаж чадах хүнийг олсон бол улам ихээр түүнийг захирахыг л хүснэ үү гэхээс харилцааныхаа төлөө өөрчлөгдөх сонголт хийх нь бараг л үгүй. 

4. Тэд өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөхийг үзэн яддаг

Хүн бүхэн төгс биш. Бид алдаж, алдаанаасаа суралцаж, илүү сайн сайханд тэмүүлэн амьдардаг. Харин нарциссист хүн хэтэрхий их эготой тул алдаа гаргахыг, алдаа гаргачихсанаа хүлээн зөвшөөрч сул дорой гэдгээ мэдрэхийг үзэн яддаг. Сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрөх нь өөрчлөгдөж, суралцахын эхлэл болохыг тэд ойлгохгүй ээ. 

5. Нарциссист хүмүүс өөрийг нь "өөхшүүлэгчдээр" хүрээлүүлсэн байдаг 

Хүн нүд цавчих төдий өөрчлөгддөггүй. Эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрч, юунд хүсэж тэмүүлж буйгаа ойлгож, бага багаар хичээл зүтгэл гаргаж байж л өөрчлөгддөг. Харин нарциссист өөрийг нь хэзээ ч засаж залруулахгүй, шүүмжилдэггүй, "атганд нь орсон" хүмүүсээр хүрээлүүлсэн байдаг учраас өөрийн бодит үнэнийг хэзээ ч олж харахгүй. 


Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шинэ жилийн бэлгэнд гар утас байвал ямар вэ?
2
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
3
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
2
1
0
1

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.08.04 202.9.40.66

Нарциссист хүн хатуу сэтгэлтэй,хар амиа хичээгч, аав,ээжээ ч хайрлахгүй, үргэлж өөрийгөө өрөвдөж хайрлана, алдаагаа хэзээ ч ойлгодоггүй бусад хүн л буруутай гэж боддог. Хүн хэчнээн туславч баярлахыг мэддэггүй, үргэлж л авч бусдаар туслуулахын хүсдэг. Жинхэнэ энерги сорогч хар пиарчид байдаг, ийм хүмүүсээс эртхэн салахгүй бол та хохирно бас атаач хүний сайн сайхныг харж баясч, талархаж чаддаггүй!

0 Хариулах


1 2023.08.02 203.23.49.199

өөхшүүлэгчдээр -ӨӨГШҮҮЛЭГЧДЭЭР шүү дээ

0 Хариулах


Зочин 2023.08.02 202.126.89.85

Бүү мэддээ нэг л их мэдэмхий амьтад.Энэ нацист гэж хашгираад байгаа ДУРАК өөрөө л жинхэнэ фашист юм шигээ. Өөрийгөө л засах хэрэгтэй санагдлаа.Ямар ч хамаагүй ааш авираар хажуудах бэрээ элдэвлэгч хадам ээж нь эрваатахтай адил санагдлаа өөр хэлэх үг алга.Тэр тусмаа хадам ээж нар зүгэр л шулмас зантай, шуналтай, хорлолтой, бэрээ ач нартайгаа гэрээс нь хөөчихөад ичих ч үгүй өөрийгөө өмөөрөхтэй л адил санагдлаа

0 Хариулах


Чимгээ 2023.08.01 202.170.65.53

Ийм хүнийг яаж өөрчлөх вэ. Боломж байна уу

0 Хариулах