UBLife Logo
Спорт

Холимог тулааны “MGL-1 FC” холбооны аварга О.Пүрэв таалал төгсчээ

Холимог тулааны “MGL-1 FC” холбооны аварга О.Пүрэв таалал төгсчээ

Монголын холимог тулааны “MGL-1 FC” холбооны 57 кг-ийн жингийн аварга, “Ардын хүү” хочит О.Пүрэв зуурдаар таалал төгслөө.

Тэрээр Төв аймгийн Сэргэлэн суманд 1991 онд төрсөн агаад найман настайгаасаа Нарантуул худалдааны төвөөр цай зарж, дүү нар болоод гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөсөөр өдийг хүрсэн байдаг. Өдийг хүртэл түүнд олон саад бэрхшээл тулгарч байсан авч тэр бүхнээс үл ажран холимог тулааны спортоор сүүлийн 11 жилийн хугацаанд хичээллэхдээ 10 дараалсан ялалтыг авсан нь олон хүүхэд, залууст урам зориг, бас сэтгэлийн хүч өгсөн билээ. 

"Би өдөрт хэдэн зуун удаа шантарч, босдог байлаа. Гэхдээ шантарлаа гээд ямар ч нэмэргүй байсан учраас надад харамсах юм юу ч байгаагүй. Харин ч багаасаа хүнд хүчир ажил хийхдээ мөнгөний үнэ цэнийг, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон юм даа" гэж тэрээр ярилцлагадаа дурдсан байдаг.

Гүн эмгэнэл илэрхийльe.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.