Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зурхайн орд дундаас хамгийн хөндий, хүйтэн сэтгэлтэй гэгддэг 5 орд


Зурхайн 12 орд дундаас хамгийн хүйтэн хөндий, хахир хатуу гэгдэх таван ордыг хамтдаа сонирхоцгооё.

All these beautiful illustrations by: Zsalto


5. Ихэр

Хэрэв та тэднийг гомдоовол, эсвэл хайртай хүмүүсийг нь гомдоож шархлуулбал тэд хамгийн аймаар хүмүүс болж хувирдаг гэнэ. Тэд мөс шиг хүйтэн болж, хамт байхдаа маш тааламжгүй байгаагаа шууд л илэрхийлж, хүйтнээр харьцах болно. Хийсэн зүйл чинь шалтгаантай байлаа ч тэд тоохгүй. Бүх мэдрэмжийг чинь үгүйсгэж, юм хэлэх, хийх ч завдал олгохгүй. Тэд өөрсдөө л эхлээд зөөлрөхөөс нааш та тэднийг зөөллөнө гэж байх ч үгүй. Бас тэд энгийн үедээ ч шалтгаангүйгээр дуугаа хурааж, тоохоо больж, юу болсноо хэлэхгүй алга болох нь их.

4. Охин

Тэд өөрсдийгөө өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн хэмээн бодож, бусад хүмүүсийг дээрээс харах тохиолдол байдаг. Охины ордныхон шинэ зүйлд суралцаж, бас түүнийгээ бусдад харуулах дуртай. Гол нь тэд өөрсдийн оюун бодолдоо хэт их төвлөрснөөнс болж өөр газар байгаа мэт, тоохгүй байгаа мэт аашлан бусдыг гомдоодог. Тэд заримдаа зүрх сэтгэлд нь юу болж байгааг үл тоож, хайртай хүмүүстээ ч хүйтэн зан гаргаж, үл тоон өөр дээрээ төвлөрдөг. Тэд төгс төгөлдөрт тэмүүлж, бусдын алдаа дутагдал, жижигхэн зүйл дээр ч хатуу хүйтэн хандаж, бүх мэдрэмжээ байхгүй болгон хүйтэн мөс шиг болж чаддаг.

3. Хумх

Тэд ямар нэгэн асуудалтай байгаа хүн дээр өөрсдийн цаг, хүч хөдөлмөр, оюун бодлоо үрэн таран хийхийг хүсдэггүй. Тэд аль болох бултаж, хүмүүсээс зайгаа барих хандлагатай. Хэцүү үед мөрийг нь дэрлээд уйлах боломжтой хүмүүс тэд биш. Тэд ийм тал дээрээ хүйтэн, хөндий байдал гаргах бөгөөд үүндээ ч нэг их түүртэж санаа зовдоггүй. Хэрэв та алдаа гаргавал бүхэлдээ л өөрийгөө буруутгаж суухаас өөр аргагүй. Хумхын ордны хүн таныг өрөвдөж эсвэл хамгаална гэх ойлголт байхгүй.

2. Матар

Тэд өөрсдийн дүр төрх, байх байдалдаа хамгийн их анхаардаг хүмүүс. Тэд эмзэг мэдрэмтгий байдал болон бусдыг ойлгохыг хичээх нь тэднийг сул дорой харагдуулна хэмээн боддог. Тэд их практиктай, логиктой бас хараа хяналттай хүмүүс. Бусдыг өөрийн тусын тулд ашиглаж, бүр бусдад муу нөлөө үзүүлж чадах хэмжээний хүмүүс. Тэд нөлөөлөхдөө сайн ч ихэнхдээ тэр нь хүндээр бусдад тусдаг бөгөөд хэнтэй ч бүрэн дүүрэн дотно мэт мэдрэмж төрүүлдэггүй. 

1. Мэлхий


Маш их сэтгэл хөдлөлтэй бас бусдыг хайрлах сэтгэлтэй гэгддэг ч тэдний тэр их сэтгэл хөдлөл нь зөрүүлээд тэднийг хүйтэн нэгэн болгож чаддаг. Ямар нэг байдлаар тавгүй мэдрэмж авах, итгэл алдах, өвдөж гуниглахдаа л тэд маш хүйтэн болж орхино. Нөгөө хүн нь өөрийнх нь хувьд үхсэн мэт л хол хөндий байж чадна. Тэд хэн нэгнийг амьдралаасаа үүрд арчих, мартах чадвартай бөгөөд нэг итгэл алдаж, дургүй болсон хүндээ үүрд л тэр хэвээр үлдэж чадах хүмүүс.


Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шинэ жилийн бэлгэнд гар утас байвал ямар вэ?
2
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
3
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.08.12 66.181.161.35

Iher bl unen2

0 Хариулах