UBLife Logo
Newsfeed

Найзынхаа хуримаар өгч болох хэрэгтэй, хөгжилтэй 17 бэлэгний санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Найзынхаа хуримаар өгч болох хэрэгтэй, хөгжилтэй 17 бэлэгний санаа

Хуримын улирал ид өрнөж, найз нөхдийнхөө баярт мөчийг хуваалцахаар догдолж байгаа ч ямар бэлэгтэй очихоо мэдэхгүй байна уу? Тэгвэл таныг хамгийн гайхалтай бэлэгний эзэн болгох санааг хүргэе.

#1 Бэлэн мөнгө. Хамгийн аюулгүй, хамгийн хэрэгтэй бэлэг бол бэлэн мөнгө. Хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө үрж байхаар бэлэн мөнгө өгчихвөл шинэхэн хосууд танд талархах нь гарцаагүй. 

Харин мөнгө биш илүү сэтгэл шингэсэн бэлэг сонгохыг хүсвэл дараах жагсаалтаас санаа аваарай. 

#2 Хосын хайртай киноны постер, кинотой нь холбоотой дурсгалт зүйл. Тэдний анх хамтдаа үзсэн кино, дурсамж шингэсэн кино, хэн хэнийх нь дуртай найруулагчийг мэдэх бол хамгийн сайхан бэлэг болно. 

#3 Тасалбар, эрхийн бичиг. Тэдний дуртай амралтын газар, хуримын дараах алжаал тайлах массаж, хамт кино үзэх эрхийн бичиг, оройн зоог барих эрх гэх мэт хамтдаа цагийг чанартай өнгөрөөх бэлэг шинэхэн хосуудад гарцаагүй таалагдана. 

#4 Хос хоёрын дурсамжийг мөнхөлсөн гэрэл зураг, зурган бүтээл

#5 Пянз тоглуулагч, хайртай хамтлаг дуучных нь шинэхэн пянз

#6 Амьд модлог ургамал. Модлог ургамал нь он удаан наслахаас гадна гэрийн агаарыг цэвэршүүлнэ. 

#7 Шинэ гэр бүлд хэрэгтэй цахилгаан бараа. Хамгийн гол нь яг хэрэгтэй эсэхийг тандаж мэдэх хэрэгтэй шүү. Болохгүй бол шууд асуучих. 

#8 Аяллын хэрэгсэл. Аялалд хэрэгтэй эд зүйл. Тэд амьдралынхаа хамгийн гоё аяллуудыг таны бэлэгтэй хамт хийнэ гээд бод доо. 

#9 Гал тогооны керамик хослол.

#10 Монгол уламжлалт эд зүйл. Бэлгэ дэмбэрэлтэй дурсгал. 

#11 Романтик бэлэгний багц: Тансаг үнэртэй лаа, чанартай дарс, хундага гээд л... 

#12 Маш гоё гэрэл зургийн цомог. 

#13 Хуучныг сануулам эд хэрэгсэл. Сонголтгүй болоод байвал өөрийнхөө сайн мэдэх эхнэр нөхрийн аль нэгнийх нь сонирхолд нийцүүлэн бэлгээ сонгоорой. 

#14 Модон шатар. Шатар тоглодог хосуудад таалагдах болно. 

#15 Хосын сэтгэл зүйн ярилцах карт. Тэдэнд хэрэг болох нь гарцаагүй. 

#16 Хөгжилтэй бэлэг. Тэдний хуримын зургийг хөгжилтэй зураг дүрсэнд хувирган хамгийн сайхан дурсамжийг нь сануулах бэлэг өгөөрэй. 

#17 Гэрийн хос керамик аяга. Хос эд хэрэгсэл. Хамтдаа хэрэглэх эд зүйл. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...