UBLife Logo
Newsfeed

QUIZ: MBTI хэв шинжээр тань байгалийн ямар үзэгдэл болохыг хэлж өгье

Г.Сүрэн
Г.Сүрэн
QUIZ: MBTI хэв шинжээр тань байгалийн ямар үзэгдэл болохыг хэлж өгье

MBTI буюу хувь хүний 16 хэв шинж бүр байгалийн үзэгдэл байсан бол юу байх бол? Хэв шинжээ хараахан мэдэхгүй бол энд  дарж үзээд, өөрийн зан төрхийг ямар байгалийн үзэгдэлтэй ижилхэн болохыг олоорой. 


Байгалиа хайрлагч та Toki  аппликейшний "Oxygen" хөтөлбөрийн 3-р үе эхэлснийг мэдсэн үү? 

Toki аппликейшн ашиглан үйлчилгээ авах бүртээ "Oxygen" цуглуулан 3-р үеийн төгсгөлд хамгийн их "Oxygen" цуглуулсан 500 хэрэглэгчийн нэг болж өөрийн нэр дээрх амьд модыг тариарай. Энэ удаа цолонд хүрэх бүрдээ хүрд эргүүлж, эргүүлэх бүрд Macbook Pro, Beats studio 3, Airee агаар цэвэршүүлэгч зэрэг биет бэлгүүдээс гадна өөр олон төрлийн бэлэгтэй шүү. 


ISFP

Үнэнч, ухаалаг, үг дуу цөөтэй ч дотроо гайхалтай ертөнцийг агуулагч та бол нар шингэх үеэр л тэнгэрт харагддаг зөөлөн шаргал ба ягаан өнгөт тэнгэр юм. 

ESFP

Эрч хүч, гал цогтой, үнэнч шударга, прагматик зан төрхтэй та бол өглөөний ургах нарны илч тусах алтан шаргал далайн давлагаа. 

ESTP

Зоримог, бардам зантай, хүчирхэг зүрх сэтгэлтэй та бол шөнө дунд хавцал цахих далайн давлагаа. Холоос сүрдмээр харагдах бөгөөд ойртож байж л гоо үзэсгэлэнг нь мэдэрнэ.

ISTP

Зохион бүтээх ур чадвартай, бүтээлч үйлийг "хашраагч" та бол ой дундуур шөнө дунд алхан явахад л сонстох шувуудын жиргээ юм. Нууцлаг, бас сонирхол татам.

ENFJ

Олны итгэлийг хүлээсэн, хайр татам энэ хэв шинжийн хүмүүс бол он удаан жилийн настай, олон салаа мөчиртэй аварга том мод. 

INFJ

Гүн гүнзгий дотоод ертөнцтэй, оюун ухааныг эрхэмлэгч та харанхуй ой дотор туссан нарны шаргал туяа юм. Ямар ч хүнд хэцүү цаг үед та шийдэл олж, асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чаддаг. 

INFP

Хүсэл мөрөөдөлтэй, мэдрэмжээр дүүрэн та өндөр уулын орой дээрээс л харж чадах үзэсгэлэнт ой модод юм. 

ENFP

Бусдыг татах гайхалтай харизмтай энэ хэв шинжийн хүмүүс байгалийн үзэгдэл байсан бол хүмүүсийн олж харж чадамгүй нууцлаг баян бүрд байх болно. 

ISTJ

Өндөр сахилга бат, сэтгэлийн тэнхээтэй та бол уулсын оргил ба тэнгэрийн хязгаарын нийлэх тэр л үзэсгэлэн юм. 

ESTJ

Шийдэмгий, үр дүнд хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчлагч, эргэн тойрноо халамжлагч та бол далайн хүчирхэг давлагаа. 

ISFJ

Халуун өдөр сүүдэрт нь сэрүүцэж, амар тайван, эрх чөлөөг мэдрэх амгалан бургас мод бол та. Та яг л тийм дулаахан, тайван, уян зөөлөн нэгэн учраас шүү дээ. 

ESFJ

Дунд нь хэвтээд наранд биеэ ээмээр сайхан цэцэгсээр дүүрэн уудам тал нутаг бол та. Та яг л тийм гүн гүнзгий утга учрыг эрэлхийлэн амьдрагч!

INTJ

Рационал сэтгэлгээг эрхэмлэгч, зорилгодоо хөтлөгдөн амьдрагч энэ хэв шинжийн хүмүүс бол өндөр уулсын дундах нууцлаг үзэсгэлэнт хавцал юм. Эхэндээ сүрдэм санагдах ч дотроо та хамгийн дулаахан зүрх сэтгэлийг агуулдаг. 

ENTJ

Бодон төлөвлөхийн зэрэгцээ ирээдүйд зөгнөх өндөр зөн совинтой та бол цав цагаан цас мөсөөр хучигдсан өвлийн цэнгэг нуур. Үзэсгэлэнтэй, бага зэрэг хүйтэн ч, хүн бүрийн сонирхлыг татам гүн гүнзгий дотоод зүрх сэтгэл бол та. 

ENTP

Харизм өндөртэй, гүйлгээ ухаантай, шинэ бүхнээр өөрийгөө сорих хүсэлтэй та бол олон жилд ховорхон тохиох туйлын туяа. 

INTP

Бодон эргэцүүлэх гойд чадвартай, дотогшоо, утга учир эрэлхийлэгч та бол ой дунд олны нүднээс далд нуугдан гялалзах эрдэнийн чулуу юм. Хүн бүр олж хараад байхгүй ч нэг олсон хүн зүрх сэтгэлээсээ хайрламаар... 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.