"Нүүдэлчин монгол" дэлхийн соёлын фестиваль 8-р сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх Тайж Хайрханы бэлд өргөн дэлгэр үргэлжилж байна. Та бүхэн тус наадамд зочлон даяар монгол болоод дэлхий даяар тархан суурьшсан монгол түмний язгуур соёлын арвин баялаг өвтэй цогц байдлаар танилцах боломжтой. Отог бүхэн өөрийн угсаатны соёлын илэрхийллийн олон хэлбэрээс сорчлон дээжилж гурван өдрийн туршид наран мандахаас од мичид ярайх хүртэл ардын дуугаа дуулж, ихэл хуураа товшуурдан, бий биелгээнд бүжиж, айргаа сөгнөн наадам сайхан болж байна.
Гэрэл зургийг: Г.Ананд