UBLife Logo
Эрүүл мэнд

Эрүүл мэндээ хайрлах тухайд залууст өгөх 8 зөвлөгөө

Эрүүл мэндээ хайрлах тухайд залууст өгөх 8 зөвлөгөө

Эрүүл мэнд хамгийн эрхэм гэдгийг бүгд ойлгож, анхаарал тавьж, өөрийгөө бөөцийлж байгаарай.


1. Манайхны хэлдгээр "Өвчний түүх"-ээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ямар эм тариа ууж, хэрэглэж байсан, хэзээ эмнэлэгт хэвтэж, ямар өвчин туссан гээд бүх зүйлээ орхигдуулахгүй санадаг байгаарай. Энэ цаашид өөр ямар нэг асуудлаар эмнэлэгт хандахад маш чухал мэдээлэл болдог.

2. Харшилдаг эм тариа, эсвэл юунаас харшилтайгаа сайн мэддэг, мэдэхгүй бол сорил тавиулж мэддэг болох шаардлагатай. Бид тэр болгон анзаардаггүй ч харшил амь насанд хүрэх хүртэл аюул учруулдаг.

3. Эмчид битгий худлаа хэлээрэй. Эрүүл мэндийн байдлын тухай худал хэлэх нь цааш маш олон эрсдэл дагуулах аюултай байдаг. Буруу онош тавигдвал болохгүй эм тариа хэрэглэж, буруу эмчилгээ хийх эрсдэлтэйгээс гадна амь насанд хүртэл аюултай. Бас эмчид хувийн амьдралынхаа тухай хэлэх шаардлага гарвал бүү санаа зов. Архи тамхины хэрэглээ, сэтгэл санааны байдал, дотно харилцааны тухай буруу мэдээлэл өгч болохгүй шүү.

4. Хэрэв ямар нэг өөрчлөлт, асуудал гарч эхэлсэн л бол цаг алдалгүй шинжилгээ өгч, эмнэлэгт үзүүлж хэвших. Магадгүй маш ноцтой зүйлийн эхлэл ч байж мэдэх учир эрүүл мэндийн тал дээр огт цааргалах хэрэггүй. Жишээ нь би эмч дунд ангид байхад л шүдээ үзүүл гэж байсныг анхаараад үзүүлсэн бол одоо шүдний аппараттай хэдэн жил болохгүй л байлаа.

5. Ерөнхий шинжилгээг гэр бүл, найз нөхдөөрөө тогтмол өгч сурах. Ямар ч эрсдэл гарч мэдэх учир ойр дотнын хүмүүсээ уриалж, шинжилгээг 6 сардаа нэг удаа, ядаж жилдээ ганц удаа ч болтугай өгч хэвшээрэй.

6. Дур мэдэн ямар нэг үйлдэл хийхгүй байх. Толгой өвдлөө гээд шууд эм авч уух, хаа нэгтээ өвдөхөд интернетээс харсан аргаараа эмчлэх гэж оролдохгүй байх хэрэгтэй. Ямар нэг зүйл болохоо байсан бол өөрөө дур мэдэж үйлдэл хийхгүй, интернэтээс, ам дамжсан ярианд итгэлгүй яг мэргэжлийн хүнд хандаж байх хэрэгтэй шүү.

7. Мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл. Итгэмээргүй хэдий ч одоо хүүхэд залуусын дунд мэдрэлийн ядаргаа маш их тохиолдож байна. Мэдээж энэ нь хангалттай сайн унтаж амрахгүй, сайн хооллохгүй байж дэлгэц их ширтэж байгаатай холбоотой. Эсвэл хичээл номондоо ухаан жолоогүй, амралтгүй зүтгэснээс болж тархи толгой ихээр өвддөг болно. Тиймээс өөртөө амрах цаг ямагт гарга.

8. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хамгийн чухал. Жимс, ногоо, өөх тос багатай, бас шөлтэй хоол идэх маш чухал шүү. Жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрүүл мэнддээ анхаарахад амьдралын зөв хэвшил хамгийн чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

Mpox нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг ба ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. Mpox нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Mpox өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.  Тус өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байна.