Өнгөрөгч бямба гарагт Лас Вегас хотноо болсон тоглолтынхоо үеэр тэрээр нэгэн фэнийг нь буруутгаж, хэт их сэтгэл хөдлөлөө дарахыг шаардсан бие хамгаалагчдаас фэнээ өмөөрөн тоглолтоо хэсэг зогсоожээ.
Өдгөө 35 настай дуучин бүсгүй тухайн үед "Water Under The Bridge" дуугаа дуулж байсан бөгөөд үзэгчдийн хэсэгт өрнөж буй үйл явдлыг хараад дуугаа зогсоосон байна.
"Тэр залууг яагаад байгаа билээ? Намайг гарч ирснээс хойш түүнийг маш олон хүн болиулах гэж оролдоод байгааг би анзаарлаа" хэмээн тэрээр хэлсэн бөгөөд "Түүнийг яагаад байгаа юм бэ? Зүгээр ганцааранг нь орхиж болох уу? Тэр энд цагийг сайхан өнгөрүүлэх гэж ирсэн. Бүгд л тэгэх гэж ирсэн" хэмээн хэлснээр хүмүүс ч түүнийг дэмжин уухайлж байв.
Тэр залуу дуучин Аделийн маш том шүтэн бишрэгч байсан бөгөө тухайн мөчид маш их сэтгэл нь хөдлөн даган дуулж байсан аж.