UBLife Logo
Newsfeed

Олон хүнтэй сайхан мэндэлдэг хүмүүс илүү аз жаргалтай, өөдрөг байдаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Олон хүнтэй сайхан мэндэлдэг хүмүүс илүү аз жаргалтай, өөдрөг байдаг

Гэр бүл, найз нөхөд, хөрш, ажлын хамт олон, таарсан хүмүүстэйгээ сайхан мэндлэн өглөөг угтах нь сэтгэл зүйд түр зуурын бус урт хугацааны эерэг нөлөөтэйг судлаачид тогтоожээ. 

АНУ-ын "Gallup" байгууллагаас 4500 гаруй насанд хүрэгчдэд явуулсан судалгаагаар илүү олон хөршөө таньдаг, хөршүүдтэйгээ мэнд устай явдаг байх тусмаа хүний сэтгэл зүй эрүүл, өөдрөг, амьдрах итгэлтэй байдаг нь ажиглагдсан байна. Өглөөдөө ганц ч хүнтэй мэндэлдэггүй хүмүүсийн амьдралын чанар хоёр ба түүнээс дээш хүнтэй мэндэлдэг хүмүүсийнхээс харьцангуй буурангуй байгааг ч онцолжээ. 

Хүнд бие махбодын, санхүүгийн, сошиал, нийгмийн, карьерын гэх суурь таван амьдралын чанар байдаг бөгөөд бусадтай мэндэлдэг, нөхөрсөг харилцаатай байдаг хүмүүсийн бүхий л амьдралын чанар нь огт харилцаа холбоогүй хүмүүсийнхээс илт давуу байна. 

Та амьдралын чанараа дараах байдлаар нягтлаад үзээрэй. 

Сошиал амьдралын чанар: Амьдралдаа утга учиртай харилцаа, нөхөрлөлтэй байх

Санхүүгийн амьдралын чанар: Мөнгө санхүүгээ удирдах чадвартай байх

Карьерын амьдралын чанар: Өдөр тутам хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх

Нийгмийн амьдралын чанар: Хаана амьдарч буйдаа сэтгэл хангалуун байх

Бие махбодын амьдралын чанар: Өдөр тутам зарцуулах хангалттай эрч хүчтэй байх

Эх сурвалж: News.gallup.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.