UBLife Logo
Ном

Номын хорхойтон бүрт таалагдах номын тухай сонирхолтой 24 баримт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Номын хорхойтон бүрт таалагдах номын тухай сонирхолтой 24 баримт

Өнөөдөр Номын баярын сүүлийн өдөр болж буйг тохиолдуулан номонд дуртай уншигч бүрт зориулан номын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. 

1. Дэлхий дээр жилд 130 сая ном хэвлэгддэг. 

2. Түүхэн дэх хамгийн их хувь зарагдсан ном бол Библи. Дунджаар 5 тэрбум Библийн хэвлэл байдаг гэнэ шүү.

3. Дэлхийн хамгийн урт ном болон Гиннесийн номонд бичигдсэн ном бол Марсель Прустын "Алдуул цагийн эрэлд". 1912 онд Францад хэвлэгдсэн уг ном нь 4200 хуудас урт, 9 сая гаруй дүртэй нүсэр зохиол юм. 

4. Хамгийн үнэтэй ном бол Леонардо Да Винчигийн "the Codex Leicester" хэмээх ном бөгөөд 1994 онд дуудлага худалдаагаар 30.8 сая ам.доллароор зарагджээ. 

5. Хүн төрөлхтний нээн илрүүлээд буй хамгийн эртний зохиол бол "Гилгамешийн туульс" юм. Судлаачид уг номыг МЭӨ 2100 онд хамааруулдаг бөгөөд дөрвөлжин үсгээр бичигдсэн нь хамгийн эртний бичиг үсэг юм. 

6. Дэлхийн хамгийн их номтой хувь хүнд 1.5 сая ном байдаг. Номын сангуудыг үл тооцон хамгийн их ном цуглуулсан хүн АНУ-ын Индиана мужид амьдардаг гэнэ. 

7. Хэрвээ та өдөрт 20 минут ном уншвал жилийн дотор 1.8 сая үг уншсан байх болно. Өнөөдрөөс эхэлбэл ямар вэ? 

8. Дэлхийн хамгийн эртний номын сан бол МЭ 9-р зуунд байгуулагдсан Марокко улсын Фес хотод байрлах номын сан юм. 

9. Дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан номууд бол Библи, "Бяцхан хунтайж", Хятадын Таоизмын гүн ухааны "Тао Тэ Чинг" зохиолууд юм. 

10. Дэлхийн хамгийн том аудио номын платформ Audible дээр 200 мянга гаруй аудио ном бий. Америкчуудын 45 хувь нь, англичуудын 46 хувь нь тогтмол аудио ном сонсдог байна. 

 11. Йоханнес Гутенберг анхны хэвлэх машиныг 1440 онд зохион бүтээснээр хүмүүс өнөөгийн хэвлэмэл номыг бүтээх боломжтой болжээ.

12. Унших номгүй болчих вий гэх айдсыг "Abibliophobia" гэж нэрлэдэг гэнэ шүү

13. Дэлхийн хамгийн жижигхэн ном бол 0.07*0.10 мм харьцаатай "Teeny Ted from Turnip Town" гэх ном. 

14. Харвардын Их сургуулийн номын санд хүний арьсан хавтастай дөрвөн ном байдаг гэнэ шүү.

15. АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рузвельт өдөрт нэг ном уншдаг байжээ. 

16. Уран зохиолын номын хамгийн урт өгүүлбэр Виктор Хюгогийн "Les Misérables" зохиолд бий. Энэхүү өгүүлбэр нь 823 үг, 93 таслалаас бүрддэг байна. 

17. Дэлхийн хүн амын насан хүрсэн 5 хүн тутмын 1 нь уншиж бичиж чаддаггүй. Та энэ мэдээг уншиж байвал азтай нэгэн юм. 

18. Нэг том модоор 50 ширхэг ном хийдэг. 

19. Дунджаар нэг сонгодог роман бичихэд 475 цаг зарцуулдаг. Дундаж сонгодог роман нь 90 мянган үгтэй байдаг бөгөөд хүн нэг цагт 189 үг бичвэл 90 мянган үгсийг 475 цагт дуусгах аж. 

20. Дэлхийн хамгийн их хүн уншсан номууд бол Библи, Хятадын дарга асан Мао Цэ-Туны ишлэлүүд болон Харри Поттер цуврал юм. 

21. Хэрвээ та тогтмол ном уншдаг бол өндөр насандаа альцгеймерээр өвчлөх магадлал огт уншдаггүй хүмүүсээс 2,5 дахин бага болохыг судалгаагаар тогтоожээ.

22. Хуучин номын үнэрт дуртай юу? Тэгвэл номын үнэрт татагдахыг "Bibliosmia" гэж нэрлэдэг аж. Харин номонд дурлахыг "bibliophilia" гэнэ. 

23. "Петер Пэн"-ий зохиолч Ж.М.Барри зохиолынхоо эрхийг хүүхдийн эмнэлэгт шилжүүлэн өгч, бүх ашгийг хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах болжээ.

24. "Бөгжний эзэн"-ий зохиолч Ж.Р.Р Толкин гурвалсан зохиолоо бүхэлд нь хоёр хуруугаараа шивжээ. Тэр арван хуруугаараа бус хоёр хуруугаараа шивдэг байж л дээ. 

Эх сурвалж: Facts

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.