Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фото: Үндэсний номын баярын хамгийн өнгөлөг, "күүл" асар ЮУ байв?


Есдүгээр сарын 15-18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд явагдсан Үндэсний номын баяраар олон асар эгнэн байрлажээ. Зэрвэс харахад тэдэн дунд хөндлөн мэт авч чухаг нэгэн асар байх аж. Энэ бол сонгогчдын боловсролд мэдээлэл нэмэх, богино хугацаанд сонирхолтой байдлаар мэдлэг олгох, ЯАГААД гэсэн олон асуултад бодитой хариулт өгөх цэг юм. Эл асрын тухай “Сонгогчдын боловсрол” төвийн захирал С.Оюунтуяатай ярилцлаа.

ЗурагТайлбар







-Үндэсний номын баяраар эгнүүлэн босгосон олон асраас номын худалдааны бус, ном бүтээгчдийн ч биш цөөн асрын нэг нь танайх байна. Танай асар юугаараа онцлог, чухам ямар ач холбогдолтой юм бэ?

-“Сонгогчдын боловсрол” төв “Оролцоно төлөөлнө” өдөрлөгөөр Үндэсний номын баярт анх удаа нэгдэж байна. Номын баярын үеэр Төв талбайд олон залуучууд цугларлаа. Бид “Оролцоно төлөөлнө” амлалтын өдөрлөгөөрөө шийдвэр гаргах үйл явцад хүйсийн тэгш байдлыг хангахад залуучууд, сонгогчид юу хийх бололцоотой вэ? гэдгийг таниулах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм. Залуучууд манай асрыг “хамгийн өнгөлөг, күүл асар байна” гэж үнэлсэнд том урам авлаа. 

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэхэд дагаад тухайн улс орон дахь эдийн засгийн өсөлт бий болж, авлига буурдаг” гэсэн дэлхийн банкны судалгаа байдгийг тод санаж байна. Мөн шийдвэр гаргах үйл явц дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр төлөөллийн зарчим бодитоор хангагдана. Нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа тохиолдолд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо мөн хувиар байх ёстой.  

-Эл өдөрлөгөөр дамжуулан хүмүүст хэлэхийг зорьсон гол ойлголт юу байв?

-Шийдвэр гаргах үйл явцад яагаад эмэгтэйчүүд оролцох ёстой вэ? гэдэг асуултад хариулт өгөх үүднээс өнөөдрийн бодит нөхцөл байдлыг тооны хэлээр үзүүлэхийг зорьсон. Манай асарт ирсэн хүмүүс өөрсдийн амьдардаг аймаг, дүүрэгт гарч байгаа бодлого, шийдвэрүүд хэний оролцоотой гардгийг эргэж харсан. Жишээлбэл, манай аймаг 33 Иргэдийн хурлын төлөөлөгчтэй, гэтэл гуравхан нь эмэгтэй байсан гэдгийг би одоо л анзаарч байна, бид нар яагаад эмэгтэйчүүд цөөн байна вэ гэдгийг бодох ёстой юм байна гэх хүн ч байна. Өдөрлөгийн бас нэг хэсэг нь жендерийн хувьд хэр мэдрэмжтэй вэ? гэдгээ сонжиж үзэх боломжтойгоороо онцлог. Мөн манай сайн дурын ажилтнуудтай энэ чиглэлээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж болно. Түүнчлэн бидний дунд жендерийн ямар хэвшмэл ойлголтууд амь бөхтэй байгаа вэ? гэдгийг ярилцаж, түүнийг хэрхэн засаж залруулах тухай ярилцах болон өөрсдийн оролцоогоор нэгдэж байна. 

-“Амлалтаар нэгдье” гэдгийг тодруулж ярьбал?

-Тэгш оролцоо, тэгш боломж, тэнцүү төлөөллийн төлөө хариуцлагатай сонгогчийн амлалтад хүмүүс цахимаар болон гарын үсгээ зурж нэгдэж байна. Зөвхөн шийдвэр гаргах гэлтгүй бүх түвшний улс төр, нийгэм, соёлын амьдралд оролцож байгаа эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих аянд биечлэн болон цахимаар нэгдэж байна. 

-Улс төрд жендерийн харьцаа ойртсоноор хэтдээ ямар эерэг үр дүн гарна гэсэн төсөөлөлтэй байгаа вэ?

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сайжрахын хэрээр нийгмийн маш олон тулгамдсан асуудлууд шийдлээ олдог гэсэн олон улсын судалгааны байгууллагуудын дүгнэлт байдаг. “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэхэд дагаад тухайн улс орон дахь эдийн засгийн өсөлт бий болж, авлига буурдаг” гэсэн дэлхийн банкны судалгаа байдгийг тод санаж байна. Мөн шийдвэр гаргах үйл явц дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр төлөөллийн зарчим бодитоор хангагдана. Нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа тохиолдолд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо мөн хувиар байх ёстой.  

ЗурагТайлбар





ЗурагТайлбар






ЗурагТайлбар






Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.