Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ намар таны заавал унших хүүхдийн таван гоё зохиол


Намрын хүйтэн салхи, хүйтэн бороон дунд дулаахан хөнжилдөө шурган уншиж болох богино хэрнээ үүрдийн аялал мэт санагдах гайхалтай номуудыг санал болгож байна. 


1. The Book of Questions - Пабло Неруда

Хүүхдийн ном гэж хэлэхэд зохимжгүйг мэдэх ч энэхүү хувилбар дээрх зургууд, дүрслэлүүд хүүхдүүдэд гайхалтай таалагдах болно. Түүний "Асуултын ном"-д 300 гаруй асуулт байдаг. Монгол хэлнээ орчуулагдсан хувилбар бий учир сонирхоод үзээрэй. Мөн боломжтой бол доор харуулж буй номыг олж сонирхоорой. 

2. Where the Wild Things Are - Морис Сендак

Магадгүй хүүхдийн сэтгэхүйг ойлгохын тулд, бас галзуу мэдрэмжүүдээ байгаагаар нь хүлээн авахыг суралцахын тулд энэхүү номыг уншаад үзэх хэрэгтэй байх. Ганц үүгээр ч тогтохгүй, асар олон мэдрэмжийг энэхүү ном өгөх болно. 

3. The Velveteen Rabbit - Маржери Уильямс

Маржери Уильямсийн “Хамбан туулай буюу тоглоом жинхэнэ болсон түүх” нь нэгэн зууны тэртээ нийтлэгдэж байсан шилдэг хүүхдийн зохиолуудын нэг юм. Энэхүү сонгодог бүтээл нь хүн төрөлхтний хайрын тухай ойлголтыг тодорхойлоход багагүй тус хүргэсэн билээ. Иймдээ ч олон арван кино зохиолд чимэг зүүлт болон эшлэгдэж, өдийг хүртэл хуучраагүйгээр үл барам үнэ цэнээ улам нэмсээр байна. Энэхүү номоор таныг өөрийн дотор орших бяцхан хүүхэдтэйгээ дахин уулзаж, хөнгөн гуниг, нандин мэдрэмжээр хөглөгдөнө гэж найдаж байна.

4. Winnie-the-Pooh - А.А.Милн

Анх 1926 онд зохиолч А.А.Милн бяцхан бамбарууш түүний адал явдлын тухай богино үлгэр бичиж эхэлсэн байна. Нөхөрлөл, хүүхдийн төсөөллийн хүч, гайхамшиг, янз бүрийн сэтгэл хөдлөл бас мэдрэмжүүдийн тухай өгүүлэх тус номыг уншихад их энгийн юм шиг хэрнээ гайхалтай санагдах болно. 

5. Coraline - Нил Гейман

Бараан бас нууцлаг, ид шидийн гэхдээ бас аймшгийн хүүхдийн номыг намар уншихад хамгийн гайхалтай зохицдог. Энэ номыг заавал уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
2023.09.26
Фото: "Намрын гуниг намайг ээрнэ" яруу найраглаг үдшийн зураглал
2
2023.09.21
"Хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран”
3
2023.09.19
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Rise хөтөлбөр, INSPIRE me, Сонгодог үдэш
санал болгох
1
36 минутын өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
1 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.